Монгол Улсын хууль
Хувь Хүний Нууцын Тухай
Хүчин төгөлдөрХувь Хүний Нууцын Тухай
1995-04-21, Улаанбаатар95-H-14
Энэ хуулийн зорилт нь хувь хүний нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
"Хувь хүний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.
Хувь хүний нууцын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон
—
1. Хувь хүн нууцаа өөрөө хамгаална. 2. Шаардлагатай тохиолдолд хувь хүний нууцыг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу төр, байгууллага хамгаалалтдаа авч болно. 3. Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцана. 4. Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно.
Монгол Улсын батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол, иргэдийн эрүүл мэнд, хууль ёсны эрх ашигт хохирол учруулахгүйн үүднээс зайлшгүй шаардлагатай онцгой тохиолдолд төрийн холбогдох эрх бүхий байгууллага / албан тушаалтан/ -ын шийдвэрээр хувь хүний эрүүл мэндийн болон бусад нууцыг хуульд заасан хүрээнд ил болгож болно.
Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан этгээд өөрийнх нь нууцыг бусдад задруулсан гэж үзвэл хувь хүн энэ тухай гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.