Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 1996 › Зарим Бараанд Ногдуулах Экспортын Гаалийн Татварын Хэмжээ Тогтоох Тухай

Монгол Улсын хууль

Зарим Бараанд Ногдуулах Экспортын Гаалийн Татварын Хэмжээ Тогтоох Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зарим Бараанд Ногдуулах Экспортын Гаалийн Татварын Хэмжээ Тогтоох Тухай

1996-03-29, Улаанбаатар96-H-02

1 дугаар зүйл.

Хаягдал хар болон өнгөт төмөрлөгт дор дурдсан хэмжээгээр экспортын гаалийн татвар ногдуулсугай:

№

Үндэсний код

Барааны нэр

Хэмжих нэгж

Гаалийн татварын хэмжээ /төгрөгөөр/

1

72.04

Хар төмөрлөгийн өөдөс, хаягдал, дахин хайлуулах төмөр буюу гангийн өөдсийн цутгамал

кг

350

2

7204.10.00

Ширэмний өөдөс, хаягдал

кг

350

3

7204.21.00

Чанаржуулсан, зэвэрдэггүй гангийн өөдөс, хаягдал

кг

350

4

7204.29.10

Хаягдал за төмөр

кг

350

5

72.06

Цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй төмөр, чанаржуулаагүй ган

кг

350

6

72.24

Цутгамал анхдагч хэлбэрт байгаа чанаржуулсан бусад ган, чанаржуулсан бусад гангаар хийсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн

кг

350

7

73.01

Өрөмдөлт, цөмлөлт, боловсруулалт хийсэн болон хийгээгүй, эсхүл угсрагдах эд ангиас бүрдэх төмөр, ган хуудсан материалаар хийсэн шон, төмөр, гангаар хийсэн гагнамал булан хэлбэрт болон сортын төмөр

кг

350

8

7302.10.00

Зам төмөр

кг

350

9

7403.21.00

Зэс, цайрын хайлш /гууль/

кг

128

10

74.04

Зэсийн өөдөс, хаягдал

кг

1500

11

74.07

Зэс цулдан, туйван болон огтолбор

кг

1500

12

76.01

Боловсруулаагүй хөнгөн цагаан

кг

450

13

76.02

Хөнгөн цагааны өөдөс, хаягдал

кг

450

14

76.04

Хөнгөн цагаан цулдан, туйван болон огтолбор

кг

350

2 дугаар зүйл.

Мал аж ахуйн гаралтай зарим түүхий эдэд дор дурдсан хэмжээгээр экспортын гаалийн татвар ногдуулсугай:

Д/д

Түүхий эдийн нэр

Хэмжих

нэгж

Гаалийн татварын

хэмжээ /төгрөг/

1

Ямааны боловсруулаагүй ноолуур

кг

4000

2

Тэмээний боловсруулаагүй ноос /эм/

кг

200

3

Тэмээний боловсруулаагүй ноос /эр/

кг

100

3 дугаар зүйл.

Мод, зүсмэл материалд дор дурдсан хэмжээгээр экспортын гаалийн татвар ногдуулсугай:

Код

Барааны нэр

Хэмжих нэгж

Гаалийн татварын хэмжээ /төгрөг/

44.01

44.03

Бөөрөнхий мод, гуалин

шоо метр

150000

44.03

44.06

Дүнз

шоо метр

150000

44.07

44.09

Зүсмэл материал

шоо метр

150000