Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 1996 › Монгол Улсын Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай

Монгол Улсын хууль

Монгол Улсын Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Засгийн Газрын Бүрэлдэхүүний Тухай

1996-07-25, Улаанбаатар96-H-14

1 дугаар зүйл.
Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар тогтоосугай:1/

Монгол Улсын Ерөнхий сайд

2/

Монгол Улсын Байгаль орчны сайд

3/

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд

4/

Монгол Улсын Гадаад харилцааны сайд

5/

Монгол Улсын Гэгээрлийн сайд

6/

Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайд

7/

Монгол Улсын Сангийн сайд

8/

Монгол Улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд

9/

Монгол Улсын Хууль зүйн сайд

10/

Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд.

2 дугаар зүйл.

"Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай" 1992 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Монгол Улсын хууль, "Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" 1993 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын хууль, "Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Монгол Улсын хуулийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 1996 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.