Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 1997 › Улс Төрийн Зарим Албан Тушаалтанд Тэтгэмж Олгох Тухай

Монгол Улсын хууль

Улс Төрийн Зарим Албан Тушаалтанд Тэтгэмж Олгох Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Улс Төрийн Зарим Албан Тушаалтанд Тэтгэмж Олгох Тухай

1997-10-09, Улаанбаатар97-H-17

1 дугаар зүйл.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн тохиолдолд тэдгээрийг цалин нь буурахааргүй ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах буюу тийм ажил байхгүй бол ажил эрхлэх хүртлэх 6 сарын хугацаанд тухайн албан тушаалд байхдаа авч байсан цалинтай тэнцэх хэмжээний, хэрэв төрийн байгууллагад бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 1997 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн мөрдөнө.