Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 1997 › Даатгалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Даатгалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Даатгалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

1997-12-05, Улаанбаатар97-H-25

1 дугаар зүйл.

Даатгалын тухай энэ хуульд заасан хэмжээнд дүрмийн сан нь хүрээгүй боловч үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компанийн дүрмийн сангаа хуульд заасан хэмжээнд хүртэл бүрдүүлэх хугацааг 1999 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр тогтооно. Энэхүү хугацаанд багтааж дүрмийн сангаа бүрдүүлээгүй компанийг эрх бүхий байгууллага татан буулгаж, зөвшөөрлийг нь хурааж авна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.