Монгол Улсын хууль
Төрийн Бус Байгууллагын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Бус Байгууллагын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
1997-02-06, Улаанбаатар97-H-04
Төрийн бус байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн төрийн бус байгууллагууд нь энэхүү хуульд заасан журмын дагуу 1998 оны 1 дүгээр сарын 13-ны дотор улсын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлнэ.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд улсын шинэчилсэн бүртгэл хийлгээгүй төрийн бус байгууллагыг Хууль зүйн яам улсын бүртгэлээс хасна.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан төрийн бус байгууллага улсын шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхэд тэдгээрийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.
Энэ хуулийг Төрийн бус байгууллагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.