Монгол Улсын хууль
Ашигт Малтмалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
1997-06-05, Улаанбаатар97-H-14
1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө олгогдсон хайгуулын буюу ашигт малтмал ашиглах хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор энэ хуульд заасны дагуу шинэчлэн бүртгэнэ.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн биеэр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж Геологи, уул уурхайн кадастрын албанд гаргана. Өргөдөлд тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай, түүний байршил, булангийн солбицлууд, зураг, гэрчилгээ, тухайн талбай нь уг тусгай зөвшөөрөлд хамаарагдсан байгааг нотлох бусад баримт бичгүүдийг хавсаргасан байна.
Геологи, уул уурхайн кадастрын алба тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гэрчилгээг шинэчилж, лицензийн бүртгэлд бүртгэнэ.
Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн байршил, хэлбэр хэмжээнд Ашигт малтмалын тухай хуулиар тавих шаардлага энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд үл хамаарна.
шинэчлэн бүртгэгдсэн лиценз нь хайгуулын лиценз байх тохиолдолд лиценз эзэмшигч нь лицензийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шинээр авах хайгуулын лицензийн төлбөртэй ижил хэмжээгээр төлнө
2/шинэчлэн бүртгэгдсэн лиценз нь ашигт малтмал ашиглах лиценз байх тохиолдолд лицензийн төлбөрийг хийж эхлэх жилийн төлбөрийн хэмжээ нь ашигт малтмал ашиглаж эхэлснээс хойшхи хугацаагаар тооцоход тухайн жилд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төлөгдөх хэмжээтэй ижил байна
3/бүртгэгдсэн хоёр буюу түүнээс дээш лицензээр олгогдсон талбайнууд нь хоорондоо ямар нэг байдлаар давхцаж байвал Геологи, уул уурхайн кадастрын алба давхцсан талбайд ногдох лицензийн төлбөрийг талбайн хилийн маргааныг шийдвэрлэсний дараа нөхөн төлүүлэхээр шийдвэрлэнэ.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанд тусгай зөвшөөрлөө шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдөл гаргаагүй, эсхүл энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан журмын дагуу лицензийн төлбөрөө төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 40, 41, 42 дугаар зүйлд заасан эрхийг эдлэхгүй ба уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болсонд тооцож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу лиценз авахаар өргөдөл гаргасан бусад этгээдэд талбайг олгож болно.
Улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил нь хийгдсэн орд газраас олборлолт явуулж буй лиценз эзэмшигч нь улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн хугацаанд тогтмол хэмжээгээр улсын төвлөрсөн төсөвт буцааж нөхөн төлнө. Төсөвт буцааж нөхөн төлөх төлбөрийн хэмжээ болон нөхөн төлөх журмыг Засгийн газар тогтооно.
Ашигт малтмалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хүлээн авсан хайгуулын буюу ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
Энэ хуулийг 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө.