Монгол Улсын хууль
Статистикийн Тухай /Шинэчилсэн Найруулга/
Хүчин төгөлдөрСтатистикийн Тухай /Шинэчилсэн Найруулга/
1997-06-05, Улаанбаатар97-H-15
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын статистикийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, статистикийн байгууллага, мэдээлэгчийн бүрэн эрхийг тогтоож, тэдгээрийн хооронд болон хэрэглэгчдийг статистикийн мэдээллээр хангах явцад үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Статистикийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн холбогдох бусад актаас бүрдэнэ.
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
"статистикийн мэдээлэл" гэж нэгдсэн хөтөлбөр, аргачлалаар цуглуулж боловсруулсан эдийн засаг, байгаль, нийгмийн холбогдолтой тоон мэдээллийг;
"статистикийн үйл ажиллагаа" гэж статистикийн бүртгэл хөтлөх, мэдээлэл гаргаж өгөх, дамжуулах, нэгтгэн боловсруулах, тооллого, судалгаа явуулах, дүгнэлт гаргах, мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, хэвлэн нийтлэх, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, сан байгуулах, хадгалахыг;
"статистикийн мэдээлэгч" гэж статистикийн мэдээлэл, судалгаанд хамрагдсан, Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг, өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд,гадаадад үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын хуулийн этгээд,Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
"статистикийн мэдээллийг хэрэглэгч" гэж статистикийн мэдээллийг үйл ажиллагаандаа ашиглаж байгаа хуулийн этгээд,Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;
“албан ёсны статистикийн мэдээлэл” гэж Үндэсний статистикийн хорооноос баталсан аргачлал, үзүүлэлтээр энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны холбогдолтой үзүүлэлтээр гаргасан мэдээлэл, статистикийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан мэдээллийг;
—
—
“захиргааны статистикийн мэдээлэл” гэж Үндэсний статистикийн хорооноос баталсан, зөвшөөрсөн аргачлал, үзүүлэлтээр яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын хэрэгцээнд зориулж цуглуулсан мэдээллийг.
Статистикийн үйл ажиллагаанд дараахь зарчим баримтална:
албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх;
шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх;
мэдээлэл үнэн, бодитой байх;
мэдээлэл шуурхай байх;
статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх;
статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх;
статистикийн мэдээллийг бага зардлаар, мэдээлэгчид ачаалал багатай арга, хэлбэрээр цуглуулах.
Статистикийн мэдээлэл нь албан ёсны болон захиргааны гэсэн хэлбэртэй байна.
—
Албан ёсны статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хороо, яам, төрийн бусад албан газар,бүх шатны Засаг дарга эрхлэн гаргана.
—
Албан ёсны статистикийн мэдээлэлд дараахь үндсэн үзүүлэлт хамаарна:
макро эдийн засгийн статистикийн үзүүлэлт:
дотоодын нийт бүтээгдэхүүн;
инфляцийн түвшин, хэрэглээний үнэ;
хөрөнгө оруулалт;
хуримтлал;
төлбөрийн тэнцэл;
ажилгүйчүүдийн тоо;
мөнгө, банкны зээл , үнэт цаасны зах зээл;
улс, орон нутгийн төсвийн орлого, зарлага;
бүтээмжийн үзүүлэлтүүд.
эрдэм шинжилгээний үндсэн ажилтан, судлаачдын тоо.
хүн ам, нийгмийн статистикийн үзүүлэлт;
хүн амын тоо, нас, хүйс,
хүн амын төрөлт, нас баралт, цэвэр өсөлт, гэрлэлт, гэр бүл цуцлалт;
эдийн засгийн идэвхтэй хүн ам, ажиллагсад;
өрх, хүн амын орлого, зарлага, хэрэглээ;
хүн амын хүнсний хангамж, хүртээмж, илчлэг, шим тэжээлийн болон чанар, эрүүл ахуйн үзүүлэлт;
хүн амын амьжиргааны түвшин, ядуурал;
дундаж цалин, орлого
хүн амын боловсролын түвшин, сургууль, багш, суралцагсдын тоо;
хүн амын эрүүл мэнд, эмнэлэг, эмч, өвчлөгчдийн тоо;
орон сууцны сан, шинээр барьсан сууц;
тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ;
музей, номын сангийн тоо, тэдгээрийн сан хөмрөг;
сонин, сэтгүүл, үйлдвэрлэсэн киноны тоо;
ажлын цагийн үргэлжлэл.
үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого;
хөдөлмөрийн маргаан.
үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн статистикийн үзүүлэлт:
мал, тэжээвэр амьтдын тоо;
малын хашаа худаг, уст цэгийн тоо;
хөдөө аж ахуйн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
тариалсан талбай, хураасан ургац, өвс, тэжээл;
аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт;
аж үйлдвэрийн гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
барилга угсралт, их засварын ажлын хэмжээ;
тээврийн салбарын тээсэн ачаа, зорчигч, ачаа эргэлт, зорчигч эргэлт;
холбооны үйлчилгээний орлого, радио, телефон цэгийн тоо;
экспорт, импортын гол нэр төрөл, хэмжээ;
аялал жуулчлалын орлого, жуулчдын тоо;
мөрдөж байгаа патент, шинэ бүтээлийн тоо;
судалгаа хөгжүүлэлтийн ажлын зардал;
шүүхийн статистикийн үзүүлэлт:
эрүүгийн хэргийн тоо, төрөл;
шүүхээр шийтгүүлэгчдийн тоо, нас, хүйсний ялгаа;
гэмт хэргийн улмаас учирсан хохирол;
дампуурсан аж ахуйн нэгж;
захиргааны болон иргэний хэргийн үзүүлэлт;
хүрээлэн байгаа орчны статистикийн үзүүлэлт:
газрын хөрсний хамгаалалт, эвдрэл;
цэвэр усны нөөц, ус ашиглалт, бохирдолт, цэвэрлэгээ, хаягдал;
агаарын бохирдол;
ойн хамгаалалт, нөхөн сэргээлт;
дархан цаазтай амьтны тоо, агнуур.
Мөнгө, зээл, санхүү, гааль, татвар, байгаль орчин, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан техник, технологи, хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүнсний аюулгүй байдал, шүүхийн статистикийн мэдээллийг холбогдох яам, төрийн бусад албан газар тус тус эрхлэн гаргаж, Үндэсний статистикийн хороонд өгнө.
Үндэсний статистикийн хороо дараахь тооллого, судалгааг явуулна:
хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам;
салбар хоорондын тэнцэл, нөөц ашиглалтын хүснэгтийг 5 жил тутам;
мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд;
өрхийн нийгэм, эдийн засгийн түүвэр судалгааг улирал тутам;
—
нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам;
хүн амын ажил эрхлэлтийн түүвэр судалгааг улирал тутам;
—
аж ахуйн нэгжийн тооллогыг 5 жил тутам;
хашаа, худаг, тэжээлийн тооллогыг 3 жил тутам;
цаг ашиглалтын түүвэр судалгааг 4 жил тутам улирлаар.
хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллого, судалгааг 5 жил тутам.
гэмт хэрэгт хохирох эрсдэлийн судалгааг гурван жил тутам.
судалгаа хөгжүүлэлтийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын судалгааг гурван жил тутам.
Зайлшгүй шаардлагаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг өөрчлөх, энэ хуульд зааснаас өөр тооллого, судалгаа явуулах асуудлыг Засгийн газар, эсхүл Үндэсний статистикийн хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
Тооллого, судалгааны зардлыг Үндэсний статистикийн хорооны тухайн жилийн төсөвт тусгана.
Үндэсний статистикийн хороо нь тухайн жилд хийгдэх тооллого, түүвэр судалгааг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлнэ.
Энэ зүйлийн 1 дэх хэсгийн “а”-д зааснаас бусад хэсэгт заасан тооллого явуулах хугацааны товыг Засгийн газар, түүвэр болон иж бүрэн судалгааныхыг Үндэсний статистикийн хороо тогтооно.
Хүн ам, орон сууцны улсын тооллого явуулахтай холбоотой харилцааг тусгай хуулиар зохицуулна.
—
Статистикийн мэдээлэгч нь дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
мэдээлэл, судалгааны үзүүлэлт, аргачлалыг боловсронгуй болгох талаар статистикийн байгууллагад санал оруулах;
хуульд өөрөөр заагаагүй бол албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг статистикийн байгууллагаас батлаагүй буюу зөвшөөрөөгүй үзүүлэлт, аргачлалаар статистикийн мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзах;
өөрийн эмзэг мэдээллийг задруулахгүй байхыг холбогдох хуулийн этгээд, иргэнээс шаардах;
статистикийн байгууллагаас гаргасан мэдээлэл, судалгааны нэгдсэн дүнтэй танилцах.
статистикийн мэдээлэл, судалгаа гаргахад шаардагдах анхдагч бүртгэл хөтлөх;
статистикийн мэдээлэл, судалгааг батлагдсан буюу зөвшөөрөгдсөн үзүүлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж өгөх;
улсын тооллогод хамрагдах;
аж ахуйн нэгж, байгууллага нь зохих журмын дагуу регистрийн дугаар авах;
албан ёсны статистикийн мэдээллийг энэ үйл ажиллагааг эрхэлдэг холбогдох байгууллагад өөрийн зардлаар хүргэх.
Статистикийн мэдээллийг хэрэглэгч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан үзүүлэлт, тэдгээртэй нийцүүлж албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас баталсан үзүүлэлтээр мэдээллийг энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу гаргуулж авах.
албан ёсны статистикийн мэдээллийг ашиглах, хэвлэн нийтлэхдээ уг мэдээллийг гаргасан байгууллагын нэрийг заавал заах.
албан ёсны статистикийн байгууллагаас баталсан болон зөвшөөрсөнөөс бусад үзүүлэлтийг гаргуулахыг шаардахгүй байх.
Статистикийн байгууллага нь улс , бүс нутаг, аймаг, нийслэлийн эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны талаарх статистикийн мэдээллээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгуулагад адил тэгш үйлчилдэг төрийн байгууллага мөн.
Монгол Улсын статистикийн байгууллагын тогтолцоо нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг хараат бус, бие даасан байдлаар улс, орон нутгийн хэмжээнд төвлөрүүлэн эрхэлдэг Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх статистикийн газар, хэлтсээс бүрдэнэ. Суманд статистикийн үйл ажиллагааг сумын Засаг даргын Тамгын газрын уг ажлыг хариуцсан ажилтан, баг, хороонд тэдгээрийн Засаг дарга эрхлэн гүйцэтгэнэ.
Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн болон сумын статистикийн асуудал хариуцсан ажилтан нь төрийн захиргааны албан тушаалтан байна.
Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Төсөв нь статистикийн үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна. Статистикийн үйл ажиллагааг сум, баг, хороонд эрхлэн явуулахтай холбогдон гарах зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
Үндэсний статистикийн хороо үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд жил бүр тайлагнана.
Яам, Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллага чиг үүргийнхээ дагуу статистикийн үйл ажиллагааг эрхэлнэ. Яамд бүтэцдээ салбарын статистикийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэх нэгжтэй байна.
Үндэсний статистикийн хороо нь Монгол Улсын албан ёсны статистикийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангана.
Үндэсний статистикийн хороо нь статистикийн мэдээллийн арга зүйг боловсронгуй болгож, шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах, статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлох болон мэдээллээр төлбөртэй үйлчилгээ явуулах, статистикийн эмхтгэл, танилцуулга, бусад баримт бичгийг хэвлэн нийтлэх чиг үүрэг бүхий нэгжтэй байж болно. Тухайн нэгжийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
Үндэсний статистикийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
албан ёсны статистикийн үйл ажиллагааг мэргэжлийн төвлөрсөн удирдлагаар хангах, боловсронгуй болгох арга хэмжээ авах;
албан ёсны статистикийн үзүүлэлтийг тооцох, тооллого, судалгаа явуулах талаар ойрын зорилтыг тодорхойлсон хөтөлбөрийг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулах;
албан ёсны статистикийн мэдээлэл, судалгаа, тооллогын үзүүлэлт, аргачлал, зааварыг батлах, мэдээлэх хугацааг тогтоох;
захиргааны статистикийн мэдээллийг албан ёсны статистикийн мэдээлэлтэй давхардуулахгүй байх, арга зүйн нэгдмэл байдлыг хангах зорилгоор хянах, захиргааны статистикийн мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах, зөвшөөрөх, мэдээллийн хамралт,үнэн зөв байдалд үнэлэлт өгөх;
хүн ам, нийгэм, эдийн засгийн холбогдолтой асуудлаар улсын тооллого, нэг удаагийн бүртгэл, тодорхой сэдвээр түүвэр болон иж бүрэн судалгаа явуулах талаар албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, мэдээлэгчид удирдамж, чиглэл өгч, биелэлтэд нь хяналт тавих;
албан ёсны статистикийн мэдээллийг холбогдох яам, төрийн бусад албан газраас тогтоосон хугацаанд авах;
статистикийн үзүүлэлт, аргачлалыг олон улсын ангилал, аргачлал, стандартын жишигт нийцүүлэн гаргаж мөрдүүлэх;
албан ёсны статистикийн мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэлтэд Засгийн газар, түүний байгууллагуудын мэдээллийн хэрэгцээ, захиалгыг тусгаж, Засгийн газартай тохиролцсон хугацаанд тэдгээрт мэдээлэл, танилцуулгыг өгөх.
Засгийн газар, түүний байгууллагуудын цаг үеийн бодлого боловсруулах, төлөвлөлт, удирдлага зохицуулалт, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээллийг бэлтгэж өгөх.
энэ хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан үзүүлэлт, тэдгээртэй нийцүүлэн албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг статистикийн байгууллагаас баталсан үзүүлэлтээс бусад үзүүлэлтийг цуглуулах, боловсруулах үүрэг хүлээхгүй байх;
статистикийн мэдээлэл, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд тараах, статистикийн мэдээллийн ил тод байдлыг хангах;
улсын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтээр ойрын болон урт, дунд хугацааны тооцоо, загварчлал, шинжилгээ, судалгааны ажил хийх;
салбарын хэмжээний мэргэжлийн боловсон хүчний чадавхи , техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх;
албан ёсны статистикийн мэдээллийг тогтоосон хугацаанд статистикийн мэдээлэгчээс авах;
төрийн байгууллагуудыг статистикийн мэдээллээр үнэ төлбөргүй хангах;
хуулийн этгээдийн албан ёсны статистикийн мэдээллийн үнэн зөвийг шалгах, илэрсэн дутагдал, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар статистикийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангах;
улсын хэмжээнд явуулах тооллого, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газрын даалгавраар хийгдэх нийтийг хамарсан статистикийн судалгааны ажилд мэргэшлийн ажилтан, мэргэжилтнийг тэдгээрийн ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон оролцуулах;
Засгийн газрын гишүүн, төрийн бусад албан газрын дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, аж ахуйн нэгжийн удирдлагаас гаргасан шийдвэр нь статистикийн хууль тогтоомжтой нийцээгүй бол энэ тухай тэдгээрийн харьяа дээд шатны байгууллагад мэдэгдэж хүчингүй болгуулах арга хэмжээ авах;
статистикийн үйл ажиллагаа явуулахад нь аймаг, нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн дарга сумын холбогдох ажилтан, баг, хорооны Засаг дарга нарт удирдамж, чиглэл өгөх, хяналт тавих;
статистикийн талаар гадаад улс, олон улсын статистикийн болон төрөлжсөн бусад байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох, тэдгээртэй Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах,тэдгээрт тус улсын эдийн засаг, нийгмийн холбогдолтой статистикийн мэдээллийг гаргаж өгөх.
статистикийн мэдээллийн хэрэглэгч нь албан ёсны статистикийн мэдээллийн дүнг өөрчлөн, олон нийтэд буруу ташаа мэдээлэх тохиолдолд албан ёсны тайлбар хийж , залруулах;
албан ёсны статистикийн үзүүлэлтийн зэрэгцүүлэх суурь үнийг батлах;
улсын нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллийг холбогдох байгууллагатай хамтран гаргаж, Улсын Их Хурлын сонгуулийг зарлахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө Улсын Их Хуралд мэдээлэх;
улсын хэмжээний бүртгэл, мэдээллийн нэгдсэн арга зүйг холбогдох байгууллагуудтай хамтран тогтоож мөрдүүлэх;
улсын хүн ам саяар нэмэгдэх бүрд сая дахь иргэнийг бүртгэн баримтжуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдээлэх.
Үндэсний статистикийн хороо нь дэргэдээ Статистик хөгжлийн сантай байж болно.
Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно.
Үндэсний статистикийн хорооны дарга үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд хариуцан тайлагнана.
Үндэсний статистикийн хороо Дэд даргатай байна. Дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилно.
Үндэсний статистикийн хорооны дарга, Дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана.
Үндэсний статистикийн хорооны даргын цалинг Улсын Их Хурал тогтооно.
Үндэсний статистикийн хорооны даргын бүрэн эрхийг дараахь тохиолдолд дуусгавар болгоно:
хуульд заасан бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон;
эрүүл мэндийн байдал болон хүндэтгэж үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй болсон;
албан тушаалаас чөлөөлж өгөхийг өөрөө хүссэн;
үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;
гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүхээс тогтоож, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.
“13¹.1.Үндэсний статистикийн хороо Дэд даргатай байна. Дэд даргыг Үндэсний статистикийн хорооны дарга томилно. 13¹.2.Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана. 13¹.3.Үндэсний статистикийн хорооны даргын цалинг Улсын Их Хурал тогтооно. 13¹.4.Үндэсний статистикийн хорооны даргын бүрэн эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:
хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;
эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ цаашид гүйцэтгэх боломжгүй болсон;
албан тушаалаас чөлөөлж өгөхийг өөрөө хүссэн;
үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн;
гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээс тогтоож, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.
Үндэсний статистикийн хороонд албан ёсны статистикийн үйл ажиллагааг явуулахад туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэгтэй Улсын Их Хурал, Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллага болон хэрэглэгчийн төлөөлөлтэй зөвлөл ажиллана.
Зөвлөлийн дарга нь Үндэсний статистикийн хорооны дарга байна.
Зөвлөл нь 7 хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн 3 гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, 3 гишүүнийг Засгийн газар санал болгож, Улсын Их Хурал томилно. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүд нь орон тооны бус байна
Зөвлөл нь шийдвэрлэсэн асуудлаараа зөвлөмж гаргана.
Зөвлөлийн үйл ажиллагаанд оролцсон байдлыг харгалзан зөвлөлийн гишүүдэд зохих хөлс олгож болно. Хөлс олгох тухай асуудлыг зөвлөлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зохицуулна.
Үндэсний статистикийн хорооны дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
албан ёсны статистикийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг батлах буюу зөвшөөрөх зэрэг асуудлаар тушаал гаргах;
аймаг , нийслэл, дүүргийн статистикийн газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх;
Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцох;
Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн үйл ажиллагааны журмыг батлах;
Үндэсний статистикийн хороог төлөөлөх;
—
Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж, Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцох;
хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
Үндэсний статистикийн хорооны дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:
төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон цалин авч, шаардлагатай бусад хангамж эдлэх;
уналга, холбооны хэрэгслээр хангагдах;
хуулиар тогтоосон бусад баталгаа.
Үндэсний статистикийн хорооны дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:
төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон цалин авч, шаардлагатай бусад хангамж эдлэх;
уналга, холбооны хэрэгслээр хангагдах;
хуулиар тогтоосон бусад баталгаа.
Үндэсний статистикийн хорооны ерөнхий менежер нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
байгууллагынхаа орон тоо, цалингийн санг тогтоох, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;
батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах;
хуульд заасан бусад бүрэн эрх.
Мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагыг харгалзан статистикийн байгууллагын ажилтанг статистикийн улсын байцаагчаар Үндэсний статистикийн хорооны дарга томилж, чөлөөлнө.
Албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг яам, төрийн бусад албан газрын холбогдох ажилтанд Үндэсний статистикийн хорооны даргын шийдвэрээр статистикийн улсын байцаагчийн эрх олгож болно.
Статистикийн улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
статистикийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянаж шалгах;
статистикийн мэдээллийн хамралт, үнэн зөв, шуурхай байдлыг шалгах;
хуульд өөрөөр заагаагүй бол албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг статистикийн байгууллагаас батлаагүй буюу зөвшөөрөөгүй статистикийн мэдээлэл, судалгааг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс албадан гаргуулах, давхардуулан авах, өгөх ажиллагааг зогсоох;
албан ёсны статистикийн мэдээлэл, судалгаанд шаардлагатай баримт бичиг үйлдэх, анхдагч бүртгэл хөтлөх, мэдээлэл, судалгааг үнэн зөв гаргаж мэдээлэх талаар зөвлөмж өгөх;
хяналт, шалгалтын ажилд зайлшгүй шаардагдах баримт сэлт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтнаар гаргуулан авах;
шалгалтын дүнг мэдээлэх, илэрсэн зөрчил, дутагдлын талаар холбогдох албан тушаалтанд шаардлага тавьж арилгуулах;
статистикийн тухай хууль тогтоомж зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах;
өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагаас өгсөн мэдээ, тайлан нь дутуу, алдаатай бол холбогдох этгээдээс тайлбар гаргуулан авах, анхан шатны бүртгэлтэй тулгаж, магадлах.
Статистикийн улсын байцаагчаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өгсөн үүрэг, тавьсан шаардлагыг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага,иргэн заавал биелүүлэх үүрэгтэй.
Статистикийн улсын байцаагч нь түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн шаардах хуудас, акт хэрэглэнэ.
Статистикийн улсын байцаагч нь Төрийн албаны тухай
1Төрийн албаны тухай - “ Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.
11 хуульд зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана:статистикийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж явахдаа хот, суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-ээр зорчсон тохиолдолд хувиас гарсан зардлыг тогтоосон журмын дагуу тухайн байгууллага нь нөхөн олгох;
бүрэн эрхээ хэрэгжүүлж яваад хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байгаа хугацааны туршид тус тус авах.
Засгийн газрын бүрэн эрх. Албан ёсны статистикийн үйл ажиллагааны талаар Засгийн газар дараахь бүрэн эрх эдэлнэ:
энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1-д заасан тооллого явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч, албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын статистикийн талаархи бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах;
Засгийн газар, түүний байгууллагуудын мэдээллийн хэрэгцээг албан ёсны статистикийн мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэлтэд тусгаж, дүнг үнэ төлбөргүй гаргуулан авах;
статистикийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах арга хэмжээ авах;
албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд олон улсын байгууллага, гадаад орнуудын төсөл хэрэгжүүлэх.
Яам,төрийн бусад албан газар,бүх шатны Засаг дарга статистикийн мэдээллийн талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
албан ёсны статистик мэдээллийн үнэн зөв байдалд тогтмол шалгалт хийж ,түүний бодит байдлыг хангах;
статистикийн мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд газар дээр нь очиж гаргуулан авах,гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;
мэдээлэл,судалгааны дүнг хэвлэл ,мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэх;
статистикийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос баталж, зөвшөөрсөн маягтаар мэдээлэгчээс гаргуулан авах.
Яам, төрийн бусад албан газар энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
албан ёсны статистикийн мэдээллийг тогтоосон хугацаанд Үндэсний статистикийн хороонд гаргаж өгөх;
Үндэсний статистикийн хорооноос холбогдох статистикийн мэдээллийг авч ашиглах;
салбарын удирдлагын үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор захиргааны статистик мэдээлэл авах, мэдээллийн санг бий болгох;
улсын хэмжээнд тухайн мэдээллээр давхардал гаргахгүйн тулд захиргааны статистик мэдээллийн үзүүлэлт, аргачлал, зааврыг Үндэсний статистикийн хорооноос зөвшөөрснөөр батлах;
үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээллийг ерөнхий дүнгээр гаргах.
хуулийн этгээдийг бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн жагсаалт дахь шаардлагатай мэдээлэл, түүнд орсон өөрчлөлтийг Үндэсний статистикийн хороонд тухай бүрт мэдээлэх.
Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
нутаг дэвсгэртээ байгаа статистикийн мэдээлэгчдээс статистикийн мэдээллийг хугацаанд нь гаргуулан авч нэгтгэх, судалгаа, дүгнэлт хийж ашиглах, албан ёсны статистикийн мэдээллийг хугацаанд нь зохих дээд шатны байгууллагад өгөх;
Үндэсний статистикийн хорооноос өгсөн удирдамж, чиглэлийн дагуу статистикийн тооллого, түүвэр судалгааг зохион байгуулж явуулах;
засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийнхээ удирдлагын үйл ажиллагаанд хэрэглэх зорилгоор, захиргааны статистикийн мэдээллийг бусад мэдээлэлтэй давхардуулахгүйгээр статистикийн байгууллагын зөвшөөрснөөр авах,мэдээллийн санг бий болгох.
Баг, хорооны Засаг дарга энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
хүн ам, өрхийн бүртгэл хөтлөх;
хүн амын амьжиргааны түвшингийн судалгаа хийх;
мал, тэжээвэр амьтад, гэрийн тэжээвэр амьтад эд хөрөнгийн тооллого, бүртгэл явуулах:
газар нутаг, эдэлбэр газрын тооллого, бүртгэл явуулах;
үйлдвэрлэл, үйлчилгээний талаар мэдээлэл, судалгаа авах, гаргах;
зохих чиглэлийн дагуу явуулах тооллого, түүвэр судалгааг зохион байгуулж явуулах;
албан ёсны статистикийн мэдээллийг тогтоосон хугацаанд зохих дээд шатны Засаг даргад гаргаж өгөх.
Статистикийн мэдээлэгч, хэрэглэгч зэрэг холбогдох этгээд статистикийн мэдээллийг хууль бусаар ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.
Хэрэглэгчдээс албан ёсны статистикийн мэдээлэл, судалгааны дүнг дур мэдэн өөрчлөхийг хориглоно.
Албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын ажилтан албан ёсоор мэдээлэх түвшинд хүрээгүй статистикийн мэдээлэл, судалгааны дүн, төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг нийтэд задруулахыг хориглоно.
Хэрэглэгчээс албан ёсны статистикийн мэдээллийг статистикийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад худалдах, дамжуулахыг хориглоно.
Статистикийн байгууллагын тооцоолох машины зөөгч болон санах байгууламжид хадгалсан тооллого, түүвэр судалгаа, мэдээллийн боловсруулалтын дэлгэрэнгүй материалыг тогтоосон хугацаанаас өмнө устгах, үгүй болгох, бусдад дамжуулах, худалдахыг хориглоно.
Статистикийн төв, орон нутгийн байгууллага нь байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хадгалж, мэдээллийг улс, бүс нутаг, аймаг, сум, нийслэл, дүүрэг, салбарын түвшинд нэгдсэн дүн гаргах, статистикийн үзүүлэлтийг тооцоход ашиглана.
Тооллого, түүвэр судалгаанд хамрагдсан хувь хүн, хуулийн этгээдийн анхдагч мэдээлэлд боловсруулалт хийсний дараа хэрэглэгчид ашиглуулж болно.Анхдагч мэдээлэлд боловсруулалт хийж, хэрэглэгчид ашиглуулахтай холбогдсон журмыг нууцын тухай болон хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэн Үндэсний статистикийн хорооны дарга батална.
Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.