Монгол Улсын хууль
Хүн Амын Амьжиргааны Доод Түвшинг Тодорхойлох Тухай
Хүчин төгөлдөрХүн Амын Амьжиргааны Доод Түвшинг Тодорхойлох Тухай
1998-01-08, Улаанбаатар98-H-05
Энэ хуулийн зорилт нь хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;
хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээг.
Хэрэглээний доод хэмжээг Үндэсний статистикийн газар хүн амын нас, хүйсийн ангиллаар тогтооно.
Хэрэглээний доод хэмжээг тогтооход үндэслэл болгох норм, нормативыг эрдэм шинжилгээний байгууллагын оролцоотойгоор тодорхойлно.
Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний статистикийн газар тодорхойлно.
Хүн амын амьжиргааны доод түвшинг хүн амын нас, хүйсийн ангиллаар тодорхойлно.
Хүн амын амьжиргааны доод түвшинг бүсийн ялгавартайгаар тодорхойлж болно.
Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлохдоо олон улсын байгууллагуудад нийтлэг мөрдөж буй аргачлалыг өөрийн орны онцлог нөхцөлтэй уялдуулан хэрэглэнэ.
Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг жилд 1-ээс доошгүй удаа шинэчлэн тодорхойлно.
Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд хүн амын амьжиргааны доод түвшинг жишиг болгон зохих хууль тогтоомжоор зохицуулна.
Хүн амын амьжиргааны доод түвшингийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага хяналт тавина.