Монгол Улсын хууль
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
1998-01-08, Улаанбаатар98-H-09
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулсан гэрээгээр бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх ажил энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр болон түүнээс хойш хийгдсэн бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасны дагуу албан татвар ногдуулна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр татвар төлөгчийн худалдааны албан татварын дутуу төлөлтийг төсөвт төлүүлж, илүү төлөлт буюу буцаан авах татварыг төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно.
Энэ хуулийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.