Монгол Улсын хууль
Онцгой Албан Татварын Тэмдгийн Тухай
Хүчин төгөлдөрОнцгой Албан Татварын Тэмдгийн Тухай
2000-11-17, Улаанбаатар00-h-28
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортолсон согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг /цаашид "тэмдэг" гэх/ олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль тогтоомж нь Онцгой албан татварын хууль
1 Онцгой албан татварын хууль –"Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 1993 оны 2 дугаар нийтлэгдсэн
1, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Тэмдгийг үнэт цаас үйлдвэрлэгч гадаадын болон үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий Монгол Улсын хуулийн этгээд үйлдвэрлэнэ.
Энэ хуулийн 3.1-д заасан хуулийн этгээдийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай
2 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай -"Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 2000 оны 17 дугаарт нийтлэгдсэн.
2 хуулийн дагуу сонгон шалгаруулна.Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байна.
Онцгой албан татварын тэмдгийг Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх зөвшөөрөл, тэдгээрийг худалдах, худалдан авах гэрээг, импортын согтууруулах ундаа, тамхинд аж ахуйн нэгж, байгууллагын импортлох, худалдан борлуулах гэрээг тус тус үндэслэн татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.
Тайлбар:Энэ хуульд заасан “согтууруулах ундаа” гэдэгт Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 4 дэх заалт, 6.1¹ дэх хэсэгт заасан бүтээгдэхүүнийг ойлгоно.
Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно.
Тэмдгийн загвар, тэмдэг олгох журмыг санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
Онцгой албан татварын тэмдэг олголт нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэнэ.
Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой бараа бүтээгдэхүүн тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байна.
Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэгтэй:
өөрийн үйлдвэрлэсэн бараанд тэмдэг нааж борлуулах;
үйлдвэрлэлд хэрэглэж байгаа спиртийн хэмжээ, үйлдвэрлэсэн согтууруулах ундааны тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлж, холбогдох татварын болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өгч байх.
импортлох согтууруулах ундаа, тамхины тоо хэмжээг үнэн зөвөөр тодорхойлж, харьяалах татварын алба болон холбогдох гаалийн байгууллагад өгөх;
импортлох согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тэмдэг наах.
согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч нь татварын байгууллагын шаардлага хангасан онцгой албан татварын тэмдэг наах, мэдээллийг бүртгэх тоног төхөөрөмжтэй байх;
цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан гаалийн үйл ажиллагааны мэдээллийн сан, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан мэдээллийн санд холбогдсон байх;
бүтээгдэхүүн борлуулах тухай бүр, үйлдвэрийн түүхий эд, согтууруулах ундаа, тамхи импортлох, худалдан авах, борлуулалт хийх тухай бүр цахим төлбөрийн баримт үйлдэж цахим төлбөрийн баримтын системд бүртгэх;
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдох мэдээллийг бүртгүүлэх.
Согтууруулах ундаа, тамхины үйлдвэрлэл болон импортын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага үндэсний татварын албанаас авсан тэмдгийг бусдад шилжүүлэх, худалдахыг хориглоно.
Энэ хуулийн 5.1.5-д заасан тоног төхөөрөмж болон импортын согтууруулах ундаа, тамхинд тэмдэг наах үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч, импортлогч нь согтууруулах ундаа, тамхины шошгонд онцгой албан татварын тэмдэгтэй сав, баглаа, боодол импортлох бол энэ хуулийн 5.1.5-д заасан тоног төхөөрөмжгүй байж болно.
Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Импортолсон согтууруулах ундаа, тамхинд онцгой албан татварын тусгай тэмдэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан зүйл, хэсэг, заалтыг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.