Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2000 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2000-12-07, Улаанбаатар00-h-31

1 дугаар зүйл.

Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын Хөгжлийн Ассоциаци болон Дэлхийн банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу "Монгол Улсын тээврийг сэргээн сайжруулах төсөл"-ийн хүрээнд импортоор нийлүүлсэн, нийлүүлэгдэх хотын тээврийн автобус, троллейбусны засвар, оношилгооны тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.