Монгол Улсын хууль
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх Зүйн Байдлын Тухай
Хүчин төгөлдөрМонголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрх Зүйн Байдлын Тухай
2000-04-28, Улаанбаатар00-h-14
Энэ хуулийн зорилт нь Монголын улаан загалмай нийгэмлэг /цаашид “МУЗН” гэх/-ийн эрх зүйн байдлыг тодорхойлж, зохион байгуулалт, бүрэн эрх, түүний баталгаа, төрөөс МУЗН-т дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль
1 Үндсэн хууль-"Төрийн мэдээлэл"-ийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.
1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Төрийн бус байгууллагын тухай2 Төрийн бус байгууллагын тухай хууль "Ардын эрх" сонины 1997 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 41, "Төрийн мэдээлэл"-ийн 1997 оны 3 дугаарт нийтлэгдсэн.
2, Донорын тухай хууль3 Донорын тухай хууль "Төрийн мэдээлэл"-ийн 2000 оны 6 дугаарт нийтлэгдсэн.
3, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
"хөдөлгөөн" гэж олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ хөдөлгөөнийг;
"хөдөлгөөний үндсэн зарчмууд" гэж энэрэнгүй, шударга, төвийг сахих, бие даах, сайн дурын, нэгдмэл, түгээмэл байх олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ хөдөлгөөний үндсэн зарчмуудыг;
"Женевийн конвенц" гэж 1949 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталсан "Дайтаж байгаа армийн шархадсан ба өвчтэй цэргийг асран хамгаалах тухай”, "Тэнгисийн зэвсэгт хүчний шархдагсад, өвчтөн, хөлөг онгоцны сүйрэлд нэрвэгдэгсдийг асран хамгаалах тухай”, "Дайнд олзлогдогсодтой харьцах тухай”, "Дайны үед энгийн хүн амыг хамгаалах тухай” Женевийн конвенцуудыг;
”Нэмэлт протоколууд" гэж 1977 оны 6 дугаар сарын 8-ны өдөр баталсан олон улсын зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалахтай холбогдсон Нэмэлт, олон улсын бус чанартай зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах тухай Женевийн конвенцийн Нэмэлт протоколуудыг;
"хөдөлгөөний дүрэм" гэж олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгүүдийн холбооны бага хурлаар батлагдсан олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгийн хөдөлгөөний дүрмийг;
"холбооны үндсэн дүрэм" гэж олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгүүдийн холбооны ерөнхий ассамблейн чуулганаар батлагдсан олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ нийгэмлэгүүдийн холбооны үндсэн дүрмийг.
Олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчимд нийцүүлэн Монгол Улсад үндэсний улаан загалмайн нэг нийгэмлэг байгуулагдаж, үйл ажиллагаагаа Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд явуулна.
МУЗН нь иргэдээс хөдөлгөөний дүрэм, үндсэн зарчмуудыг зөвшөөрч, тэдгээрийг болон Женевийн конвенц, Нэмэлт протоколуудын зарчим, хэм хэмжээ, үзэл санааг хэрэгжүүлэх, төрийн хүмүүнлэгийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр байгуулагдан өөрийгөө удирдах ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг төрийн бус, хүмүүнлэгийн байгууллага мөн.
МУЗН-ийн эрх зүйн байдлыг энэ хуулиар, нийгэмлэг байгуулах, бүртгэх, татан буулгах, түүний үйл ажиллагаа, өмч, санхүүгийн харилцааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар, МУЗН-ийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлыг нийгэмлэгийн дүрмээр зохицуулна.
МУЗН-ийн зорилго нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хүмүүнлэг ёсыг хангахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хүмүүсийн хоорондын харилцан ойлголцол, нөхөрлөл, хамтын ажиллагааг нь дэмжих, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршино.
МУЗН-ийн чиг үүргийг энэ хуулийн 7.1.-д заасан МУЗН-ийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцүүлэн МУЗН-ийн дүрмээр тодорхойлно.
МУЗН үйл ажиллагаандаа олон улсын улаан загалмай /улаан хавирган сар/ хөдөлгөөний дүрэм, хөдөлгөөний үндсэн зарчмууд, холбооны үндсэн дүрэм болон ил тод байх, хууль дээдлэх зарчмыг удирдлага болгоно.
МУЗН нь хөдөлгөөний дүрэм, холбооны үндсэн дүрэм, Женевийн конвенц, Нэмэлт протоколуудын дагуу үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах ёсны зарчмыг баримтлан явуулна.
Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан, иргэн МУЗН-ийн хүмүүнлэгийн үйл ажиллагаанд саад учруулах, хөдөлгөөний болон холбооны үндсэн дүрмийн зарчимд харшилсан аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
МУЗН-ийн гишүүн, ажилтны ёс зүйн хэм хэмжээг олон улсын эрх зүйн холбогдох хэм хэмжээ, МУЗН-ийн дүрмээр зохицуулна.
Монгол Улсын Засгийн газрын тухай
1 Засгийн газрын тухай хууль "Ардын эрх" сонины 1993 оны 78, "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 1993 оны 3 дугаарт тус тус нийтлэгдсэн
1 хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газар Женевийн конвенцийн хамаарах хүрээнд дайнд нэрвэгдэгсдэд туслах, зэвсэгт мөргөөлдөөн үүссэн нөхцөлд хэлмэгдэгсдэд болон байгалийн гамшиг, гэнэтийн осол, сүйрэл, нийтийг хамарсан гоц аюулт халдварт өвчинд нэрвэгдэгсдэд яаралтай тусламж, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх бэлтгэл сургалт зохион байгуулах, эсхүл хүмүүнлэгийн бусад арга хэмжээг хэрэгжүүлэх талаар мэдээлэл, сурталчилгаа хийхтэй холбогдсон зардлыг МУЗН-тэй жил бүр гэрээ байгуулах замаар улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ."Улаан Загалмай” гэсэн нэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн МУЗН хэрэглэх эрхтэй.
Монгол Улсын нутаг дэвсгэрт “Улаан загалмай” бэлгэ тэмдгийг хөдөлгөөний эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу өөрийн бэлгэдэл болгон хэрэглэх эрхийг МУЗН эдэлнэ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт "Улаан загалмай” бэлгэ тэмдгийг өөрийн далбаанд хэрэглэх эрхийг МУЗН эдэлнэ.
”Улаан загалмай” нэр, бэлгэ тэмдгийг энэ хуульд зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хууль бусаар хэрэглэх, тэдгээрийг ямар нэг хэлбэрээр дууриалган үйлдэж ашиглахыг хориглоно.
МУЗН нь дайн, олон улсын болон олон улсын бус зэвсэгт мөргөлдөөний үед шархдагсад, өвчтөн, олзлогдогсод, хэлмэгдэгсэд, аюул осол, сүйрэлд нэрвэгдэгсэд, энгийн иргэдэд Женевийн конвенц, Нэмэлт протоколуудын дагуу хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, тэдгээртэй адилтгах бусад төрлийн үйл ажиллагаа явуулахдаа тусламж шаардагдаж байгаа хүмүүс болон тусламж үзүүлэгчдийг хамгаалах зорилгоор "Улаан загалмай” нэр, бэлгэ тэмдгийг хэрэглэнэ.
МУЗН нь байгалийн гамшиг, гэнэтийн осол, сүйрэл тохиолдсон, нийтийг хамарсан гоц аюулт халдварт өвчин гарсан үед хөдөлгөөний үндсэн зарчмуудад нийцсэн үйл ажиллагаа явуулахдаа "Улаан загалмай” нэр, бэлгэ тэмдгийг ялгах тэмдгийн зориулалтаар хэрэглэнэ.
МУЗН-ийн төв, орон нутгийн байгууллагууд өөрийн байрлаж байгаа, эсхүл хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа байшин барилга, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжид "Улаан загалмай” нэр, бэлгэ тэмдэг хэрэглэнэ.
Тайван цагт шархадсан хүн, өвчтөнд эмнэлгийн төлбөргүй тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага, түүний тээврийн хэрэгсэлд "Улаан загалмай” бэлгэ тэмдэг хэрэглэх зөвшөөрлийг МУЗН-ийн удирдах байгууллага олгож болно. . 15 дугаар зүйл. Баталгаат тэмдэг хэрэглэх 15.1. МУЗН-ийн төв, орон нутгийн байгууллага нь олон улсын байгууллага, хуулийн этгээд, иргэдээс тус нийгэмлэгийн нэр дээр ирүүлсэн хандив, тусламжийн бараанд "МУЗН” гэсэн баталгаат тэмдэг тавьж, төлбөргүй олгоно.
МУЗН-ийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн,аж ахуйн нэгж, байгууллага хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.