Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2000 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2000-07-26, Улаанбаатар00-h-21

1 дугаар зүйл.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг сайжруулах", Германы сэргээн босголтын зээлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Харилцаа холбоо 2 ба 3" төслүүдийн хүрээнд орон нутгийн нийтийн аж ахуй, харилцаа холбооны салбарын өргөтгөл, шинэтгэлд зориулан импортоор нийлүүлэгдсэн болон нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.