Монгол Улсын хууль
Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2000-07-26, Улаанбаатар00-h-22
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг сайжруулах", Германы сэргээн босголтын зээлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Харилцаа холбоо 2 ба 3" төслүүдийн хүрээнд орон нутгийн нийтийн аж ахуй, харилцаа холбооны салбарын өргөтгөл, шинэтгэлд зориулан импортоор нийлүүлэгдсэн болон нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.