Монгол Улсын хууль
Орлогыг Нь Тухай Бүр Тодорхойлох Боломжгүй Ажил, Үйлчилгээ Хувиараа Эрхлэгч Иргэний Орлогын Албан Татварын Тухай (Шинэчилсэн Найруулга)
Хүчин төгөлдөрОрлогыг Нь Тухай Бүр Тодорхойлох Боломжгүй Ажил, Үйлчилгээ Хувиараа Эрхлэгч Иргэний Орлогын Албан Татварын Тухай (Шинэчилсэн Найруулга)
2001-11-22, Улаанбаатар01-h-22
Энэ хуулийн зорилт нь орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, Хүн амын орлогын албан татварын хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцлээр зохицуулагдаагүй төрөл бүрийн ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид “иргэн” гэх/ албан татвар төлөгч байна.
Иргэний зөвхөн хувиараа эрхэлж байгаа дараахь ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:
Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ;
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцлээр зохицуулагдаагүй бусад ажил, үйлчилгээ.
Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй дараахь ажил, үйлчилгээ эрхлэгч иргэнд сар тутам дор дурдсан хэмжээгээр албан татвар ногдуулна:
Ажил, үйлчилгээний төрөл
Улаанбаатар хотод
Налайх, Багануур,
Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумдад болон байнгын ажиллагаатай боомттой сумдад
Бусад аймгийн
төвийн сумдад
Бусад газарт
А
1
2
3
4
1.
Уран зураг, баримал, сийлбэр, бэлэг дурсгалын зүйл, гоёлын зүйл, төрөл бүрийн тоглоом хийж худалдах
Чимэглэлийн болон тасалгааны ургамал, цэцэг тарьж худалдах
Бэлэг дурсгалын зүйлд дурсгалын үг бичих, засал хийх
3000
1200
2400
2000
900
2000
1000
600
1000
500
200
200
2.
Гэр ахуйн зориулалттай техник, багаж хэрэгсэл, эд хогшил засварлах
Радио, телевиз засварлах
Цаг засварлах
4500
6000
3000
3500
4000
2000
2500
2000
1000
1500
1000
500
3.
Дарханы үйлчилгээ:
- алт, мөнгөний
- бусад
16000
8000
14000
7000
12000
6000
10000
5000
4.
Багшлах, давтлага өгөх, дасгалжуулах, эх бэлтгэх, материал олшруулах
2000
1600
1200
1000
5.
Гэрэл зургийн үйлчилгээ, захиалгаар кино зураг авах, дүрс бичлэг хийх, видео киноны хальс төлбөртэйгээр ашиглуулах, видео кино үзүүлэх
Дуу бичлэгийн хальс төлбөртэйгээр ашиглуулах
Видео, аудио бичлэг хуулж худалдах
7000
2400
10000
5500
2000
6000
4000
1600
4000
2000
1000
1000
6.
Төлбөрт тоглоом тоглуулах /билльярдаас бусад/
12000
9000
4500
3000
7.
Гутал, хувцасны засвар, үйлчилгээ:
- засварлах, будах
- оёж худалдах
- гутал тослох
4000
6000
900
2800
4000
400
2400
3000
200
2000
2500
100
8.
Автомашин угаах
3000
2000
9.
Ачаа тээш боох, ачиж буулгах, зөөж хүргэх үйлчилгээ
Ердийн хөсгөөр үйлчилгээ үзүүлэх
2800
5000
2000
3000
1200
1500
1000
10.
Бараа, түүхий эд хадгалах
15000
10000
11.
ТҮЦ-д худалдаа хийх
6000
4000
2000
1000
12.
Лангуугаар худалдаа хийх
/Энэ заалтад 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
6000
4000
2000
1000
13.
Валютын худалдаа эрхлэх
25000
15000
10000
5000
14.
Мэрэг төлөг үзэх
1200
1000
800
400
15.
Жижиг худалдаа хийх
/самар, жимс, сүү, тараг, айраг, зайрмаг, ном, сонин, сэтгүүл, түлээ, нүүрс, техникийн тос г.м./
2400
2000
1600
600
16
Бичил уурхай эрхлэгч
53000
53000
53000
Энэ хуулийн 5.1-д заасан ажил, үйлчилгээг нэг сар хүртэл хугацаагаар эрхлэх тохиолдолд сард ногдуулах албан татварын хэмжээг тухайн сарын хуанлийн хоногт хувааж, дүнг ажил, үйлчилгээ эрхлэх хоногийн тоогоор үржүүлэн ногдох албан татварын хэмжээг тодорхойлно.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцлээр зохицуулагдаагүй дараахь ажил, үйлчилгээ эрхлэгч иргэний албан татвар ногдуулах орлогыг жишгээр тодорхойлох аргачлалыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална:
автомашин болон тээврийн бусад хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийх;
барилгын засал, чимэглэл, засвар, үйлчилгээ хийх, зураг төсөл зохиох;
билльярд тоглуулах;
гуанз, цайны газар, буфет, кафе, зуушны газар ажиллуулах;
чингэлэг, тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа хийх;
эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, эмийн худалдаа хийх;
төрөл бүрийн хүнсний зүйл үйлдвэрлэж, худалдах;
хот, сумын дотор автомашинаар зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ хийх;
сум, аймаг, хот, хооронд автомашинаар зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ хийх;
авто зогсоол ажиллуулах;
малын арьс шир, ноос, ноолуур болон бусад түүхий эдийг зуучлан цуглуулж, худалдах;
цахилгаан ба хийн гагнуурын үйлчилгээ;
хөрөө рам ажиллуулах;
төрөл бүрийн гар утасны худалдаа, засвар, үйлчилгээ эрхлэх;
тээврийн хэрэгсэл, сэлбэгийн худалдаа хийх;
интернетийн үйлчилгээ;
нүдний шилний худалдаа, засвар, үйлчилгээ;
үсчин, гоо сайхны үйлчилгээ.
Энэ хуулийн 5.3-д заасан ажил, үйлчилгээний татвар ногдуулах орлогод Хүн амын орлогын албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцож албан татвар ногдуулна.
Улс хооронд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ хийх тухай бүрд дор дурдсан хэмжээгээр албан татвар ногдуулна:
Ажил үйлчилгээний төрөл
Албан татварын хэмжээ /төгрөгөөр/
Замын-Үүд, Алтанбулаг боомтоор
Бусад боомтоор
1. Улс хооронд зорчигч тээврийн
үйлчилгээ хийх тухай бүрд:
а/ 4 хүртэл хүний суудалтай
автомашинаар
10000
6000
б/ 8 хүртэл хүний суудалтай автомашинаар
12000
8000
в/ 16 хүртэл хүний суудалтай автомашинаар
14000
10000
г/ автобусаар
18000
12000
2. Улс хооронд ачаа тээвэрлэх үйлчилгээ хийх тухай бүрд:
а/ 1-3 тн-ын даацтай автомашинаар
16000
10000
б/ 3-5 тн-ын даацтай автомашинаар
18000
12000
в/ 5-8 тн-ын даацтай автомашинаар
20000
14000
г/ 8-аас дээш тн-ын даацтай автомашинаар
22000
16000
д/ трактораар
10000
4000
Автомашины суудлын хэмжээ, даац 2 ангилалд давхардсан тохиолдолд өмнөх ангиллаар тооцож албан татвар ногдуулна.
Энэ хуулийн 5.1-д заасан ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэн нь тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд бүртгүүлж, албан татварыг бэлнээр буюу бэлэн бусаар төлж, энэ тухай гэрчилгээ авна.
Энэхүү хуулийн 5.3-д заасан ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэн нь тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд бүртгүүлж, Улаанбаатар хотод 10000 төгрөг, Налайх, Багануур, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд болон байнгын ажиллагаатай боомттой сумдад 8000 төгрөг, бусад аймгийн төвийн сумдад 6000 төгрөг, бусад газарт 4000 төгрөгийг сар бүр бэлнээр буюу бэлэн бусаар урьдчилгаа хэлбэрээр төлж, албан татвар төлөгчийн гэрчилгээ авч тэмдэглүүлэн татварын тайлангаар дараа тооцоо хийж байна.
Энэ хуулийн 6.1, 6.2-д заасан гэрчилгээний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
Албан татвар төлөгч нь энэ хуулийн 6.1, 6.2-д заасан гэрчилгээг ажил, үйлчилгээ хийх үед ажлын байр болон тээврийн хэрэгсэлдээ ил байрлуулж, тогтоосон гудамж, талбайд болон хилийн боомтоор нэвтрэх үед биедээ авч явна.
Энэ хуулийн 5.3.9-д зааснаас бусад ажил, үйлчилгээнд ногдох албан татвар төлсөн тухай гэрчилгээ нь нийслэл болон тухайн сумын нутаг дэвсгэр дээр хүчинтэй байна.
Энэ хуулийн 6.1-д заасан гэрчилгээнд заасан хугацааны ажил, үйлчилгээний орлогыг Хүн амын орлогын албан татварын хуулийн 10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмаар орлого, татвар тодорхойлох хуудсаар тооцох жилийн орлогын дүнд оруулахгүй.
Гэрчилгээ авалгүйгээр ажил, үйлчилгээ эрхэлж, энэ хуульд заасан журмыг зөрчсөн бол түүнд татварын болон захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийн 6.2-д заасан урьдчилгаа татварыг дараа сарын 15-ны дотор, 5.4-д заасан татварыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор тус тус төсөвт төлнө.
Улирал, жилийн эцсийн татварын тооцоогоор албан татвар төлөгчийн төлсөн урьдчилгаа татвар нь энэ хуулийн 5.4-д заасан татварын дүнгээс бага байвал зөрүүг төсөвт төлнө.
Улирал, жилийн эцсийн татварын тооцоогоор албан татвар төлөгчийн төлсөн урьдчилгаа татвар нь энэ хуулийн 5.4-д заасан татварын дүнгээс их байвал Үндэсний татварын алба дараа улирал, жилд төлөх энэ төрлийн татварт суутган тооцно.
Энэ хуулийн 5.3-д хэсэгт заасан ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэн улирлын албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд тушааж, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс баталсан аргачлалын дагуу албан татвар ногдуулах орлогоо тодорхойлж, албан татварын эцсийн тооцоо хийнэ.
Энэ хууль 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.