Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2001 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай

Монгол Улсын хууль

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай

2001-02-01, Улаанбаатар01-h-02

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль тогтоомж
2.1.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.

Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.

Газар, байгалийн баялгийг ашиглахтай холбогдож олгох зөвшөөрлийг Газрын тухай

1 Газрын тухай –"ТМ" сэтгүүлийн 1995 оны № 2 дугаарт нийтлэгдсэн.

1, Газрын хэвлийн тухай

2 Газрын хэвлийн тухай –"Хууль, зарлиг, тогтоолын эмхтгэл" сэтгүүлийн 1988 оны № 11 дугаарт нийтлэгдсэн.

2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай

3 Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай –"ТМ" сэтгүүлийн 1995 оны № 2 дугаарт нийтлэгдсэн.

3, Байгалийн ургамлын тухай

4 Байгалийн ургамлын тухай-"ТМ" сэтгүүлийн 1995 оны № 5-6 дугаарт нийтлэгдсэн.

4, Амьтны тухай, Ойн тухай

7 Ойн тухай-"ТМ" сэтгүүлийн 1995 оны № 5-6 дугаарт нийтлэгдсэн.

7, Усны тухай

8 Усны тухай-"ТМ" сэтгүүлийн 1995 оны № 5-6 дугаарт нийтлэгдсэн.

8, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Ашигт малтмалын тухай, Цөмийн энергийн тухай, Хувиргасан амьд организмын тухай, Генетик нөөцийн тухай хуулиар тус тус зохицуулна.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.

Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.

” аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл” /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ –гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг;

3.1.2.

“тусгай зөвшөөрөл эзэмшигч “ гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг.

ХОЁРДУГААР БҮЛЭГТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
4 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн агуулга
4.1.

Тусгай зөвшөөрөлд дор дурдсан зүйлийг тусгана:

4.1.1.

тусгай зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр;

4.1.2.

тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг;

4.1.3.

эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл;

4.1.4.

тусгай зөвшөөрлийн хугацаа;

4.1.5.

тусгай зөвшөөрлөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага;

4.1.6.

тусгай зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;

4.1.7.

тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга /тэмдэг/.

5 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээ
5.1.

Тусгай зөвшөөрөл шаардах аж ахуйн үйл ажиллагааг хэрэв тусгайлан заасан бол тухайн нутаг дэвсгэрт явуулна.

5.2.

Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно.

5.3.

Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно.

5.4.

Тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг эрхлэх эрх энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг авсан өдрөөс үүснэ.

6 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
6.1.

Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгоно.

6.2.

Тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгаж болно.

6.3.

Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.

6.4.

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.

7 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох журам
7.1.

Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно.

7.2.

Хуульд заасан бол хүнсний чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхэлнэ.

7.3.

Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна.

7.4.

Эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгож болно.

8 дугаар зүйл.Хориглох аж ахуйн үйл ажиллагаа
8.1.

Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь төрлийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

8.1.1.

хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах;

8.1.2.

садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих;

8.1.3.

казиногийн үйл ажиллагаа эрхлэх;

8.1.4.

олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаа.

8.2.

Энэ хуулийн 8.1.3 дахь заалт нь чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжид хамаарахгүй

9 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгоход баримтлах зарчим , шаардлага
9.1.

Эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо дараахь зарчмыг баримтална:

9.1.1.

улс орныг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

9.1.2.

аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх;

9.1.3.

ил тод, шуурхай байх ;

9.1.4.

зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох .

10 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох байгууллагын эрх
10.1.

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй :

10.1.1.

хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох;

10.1.2.

тусгай зөвшөөрлийг бүртгэх;

10.1.3.

тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих;

10.1.4.

тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх;

10.1.5.

тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох.

11 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
11.1.

Тусгай зөвшөөрөл хүсэгч дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ :

11.1.1.

тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;

11.1.2.

тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;

11.1.3.

тусгай зөвшөөрөл хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

11.1.4.

улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

11.1.5.

тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд заасан бусад баримт бичиг;

11.1.6.

үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх;

11.1.7.

энэ хуулийн 15.5.7; 15.5.8; 15.6.1-15.6.3; 15.6.5; 15.8.3; 15.8.8; 15.8.18; 15.8.20; 15.10.4.-15.10.6; 15.10.14; 15.11.1; 15.11.2; 15.12.1-15.12.6, 15.22.3-д. заасан аж ахуйн үйл ажиллагааг эрхлэхэд аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авсан байна.

11.1.8.

энэ хуулийн 15.11.4-т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд улсын болон бүс, нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд хяналтын төв албаны, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд аймаг, нийслэлийн хяналтын албаны дүгнэлт авсан байна.

11.1.9.

татварын өргүй байх;

11.1.10.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх.

11.2.

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад баримт бичиг, төлбөр, хураамж шаардаж болохгүй. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь татварын өргүй, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байна.

11.3.

Энэ хуулийн 15.10.5, 15.10.6-д заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход аймаг, нийслэлийн Засаг дарга саналаа 30 хоногийн дотор Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол зөвшөөрсөн гэж үзнэ.

11.4.

Энэ хуулийн 11.1.6-д заасан дүрс бичлэгийн техник, хэрэгслийн стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөл батална.

12 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгох
12.1.

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.

12.2.

Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлийг зааж бичгээр хариу өгнө.

12.3.

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй.

12.4.

Магадлан шинжилгээ хийлгэх тохиолдолд өргөдлийг шийдвэрлэх хугацааг 14 хоногоор сунгаж болно.

12.5.

Энэ хуулийн 15.10.17-д заасан тусгай зөвшөөрлийг холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээдэд олгоно.

12.6.

Энэ хуулийн 11.1-д заасан баримт бичгийг бүрдүүлэх, хүлээн авах, мэдээллийн сан үүсгэх, түүнийг солилцох үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Засгийн газар батална.

12.7.

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгосон, түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай мэдээллийг шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарснаас хойш ажлын долоон өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлнэ.

13 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
13.1.

Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг, татварын өрөө төлөхгүй хоёр ба түүнээс дээш удаа зайлсхийсэн, зугтсан тохиолдолд татварын албаны хүсэлтийг тус тус үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.

13.2.

Тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

13.3.

Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ.

14 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
14.1.

Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:

14.1.1.

тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;

14.1.2.

хуулийн этгээд татан буугдсан;

14.1.3.

тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон ;

14.1.4.

тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

14.1.5.

тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.

14.1.6.

стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тогтоомжийг зөрчсөн.

14.2.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.

15 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл
15.1.

Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ.

15.2.

Банкны үйл ажиллагааны чиглэлээр:

15.2.1.

банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх.

15.2.2.

—

15.3.

Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

15.3.1.

банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх;

15.3.2.

арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх;

15.3.3.

даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх;

15.3.4.

банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх;

15.3.5.

үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх.

15.3.6.

хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах;

15.3.7.

барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх;

15.3.8.

хөрөнгөөр баталгаажсан үнэт цаастай холбоотойгоор хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх.

15.3.9.

зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх.

15.4.

Санхүү, эдийн засгийн чиглэлээр:

15.4.1.

нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх;

15.4.2.

аудитын үйл ажиллагаа эрхлэх;

15.4.3.

үнэт цаас үйлдвэрлэх;

15.4.4.

эд мөнгөний хонжворт сугалаа гаргах.

15.4.5.

—

15.4.6.

—

15.4.7.

гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх;

15.4.8.

гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх;

15.4.9.

хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх;

15.4.10.

татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх.

15.5.

Хууль зүйн чиглэлээр:

15.5.1.

нотариатын үйл ажиллагаа эрхлэх;

15.5.2.

галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах;

15.5.3.

галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл үйлдвэрлэх;

15.5.4.

галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх;

15.5.5.

галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах;

15.5.6.

галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх;

15.5.7.

хуулийн этгээд харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх;

15.5.8.

төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх;

15.5.9.

тамга, тэмдэг үйлдвэрлэх.

15.5.10.

архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх.

15.6.

Байгаль орчны чиглэлээр:

15.6.1.

озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах:

15.6.1.а.

озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисыг системээс юүлэх, цэвэрлэх, дахин боловсруулах, дахин цэнэглэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, засвар үйлчилгээ хийх, устгах.

15.6.2.

тэсэрч, дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх;

15.6.3.

тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах;

15.6.4.

—

15.6.5.

стандартаар хүлцэх хэмжээг нь тогтоогоогүй бохирдуулах бодис агаарт гаргах;

15.6.6.

байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх;

15.6.7.

байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах, үйлчилгээ эрхлэх.

15.6.8.

генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах.

15.7.

Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр:

15.7.1.

их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх;

15.7.2.

магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх;

15.7.3.

дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах;

15.7.4.

мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх;

15.7.5.

мэргэжлийн боловсрол, сургалтын шинэ мэргэжлээр сургалт явуулах;

15.7.6.

гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ;

15.7.7.

олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийг байгуулах;

15.7.8.

гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах.

15.8.

Түлш, эрчим хүчний чиглэлээр:

15.8.1.

—

15.8.2.

эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах;

15.8.3.

эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх;

15.8.4.

—

15.8.5.

зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх.

15.9.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:

15.9.1.

гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар иргэдэд зуучлах үйлчилгээ эрхлэх.

15.10.

Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр:

15.10.1.

—

15.10.2.

үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх;

15.10.3.

—

15.10.4.

тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, үйлдвэрлэх, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах, тэсэлгээний ажил явуулах;

15.10.5.

ашигт малтмалын хайгуул хийх;

15.10.6.

ашигт малтмал ашиглах;

15.10.7.

—

15.10.8.

—

15.10.9.

—

15.10.10.

—

15.10.11.

газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах.

15.10.12.

согтууруулах ундаа импортлох.

15.10.13.

газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх;

15.10.14.

тамхи импортлох;

15.10.15.

төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх.

15.10.16.

үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх.

15.10.17.

бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх.

15.10.18.

газрын тос хайх;

15.10.19.

уламжлалт бус газрын тос хайх;

15.10.20.

газрын тос ашиглах;

15.10.21.

уламжлалт бус газрын тос ашиглах.

15.10.22.

үүсмэл орд ашиглах.

15.11.

Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр:

15.11.1.

тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх;

15.11.2.

сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх;

15.11.3.

таримал ургамлын үр үйлдвэрлэх;

15.11.4.

малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох;

15.11.5.

—

15.11.6.

ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, борлуулах;

15.11.7.

шинээр малын үүлдэр, омог бий болгох, үр, өндгөн эс, хөврөлийг үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх, бичил биетнийг өсгөвөрлөх, мал, үржүүлгийн бүтээгдэхүүн гадаадад гаргах, гадаадаас сайжруулагч мал, амьтан авах;

15.11.8.

—

15.11.9.

—

15.12.

Эрүүл мэндийн чиглэлээр:

15.12.1.

—

15.12.2.

хүний эм, эмнэлгийн хэрэгсэл,багаж, тоног төхөөрөмж, протез үйлдвэрлэх, худалдах,импортлох;

15.12.3.

эмнэлгийн тусламж үзүүлэх бүх төрлийн үйлчилгээ эрхлэх;

15.12.4.

мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бодис, тэдгээрийн угтвар бодис болон эмийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, импортлох, экспортлох;

15.12.5.

—

15.12.6.

өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх;

15.12.7.

—

15.12.8.

ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх;

15.12.9.

биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх;

15.12.10.

—

15.12.11.

эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах.

15.13.

Зохиогчийн эрх, патентын чиглэлээр:

15.13.1.

оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах;

15.13.2.

—

15.14.

Барилга, хот байгуулалтын чиглэлээр:

15.14.1.

—

15.14.2.

—

15.14.3.

цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээ эрхлэх;

15.14.4.

—

15.14.5.

нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

15.14.6.

барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх;

15.14.7.

геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

15.14.8.

—

15.15.

Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр:

15.15.1.

төмөр замын суурь бүтэц барих, ашиглах;

15.15.2.

иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх;

15.15.3.

төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх;

15.15.4.

авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх;

15.15.5.

автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх;

15.15.6.

—

15.15.7.

—

15.15.8.

—

15.15.9.

усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх;

15.15.10.

—

15.15.11.

төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах;

15.15.12.

тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх.

15.16.

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр:

15.16.1.

радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах;

15.16.2.

харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх.

15.16.3.

контентийн үйлчилгээ эрхлэх.

15.16.4.

тоон гарын үсгийн гэрчилгээ олгох.

15.16.5.

радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ;

15.16.6.

радио, телевизийн үйлчилгээ:

15.16.6.

a.олон нийтийн радио, телевиз;

15.16.6.б.

арилжааны радио, телевиз;

15.16.6.в.

өргөн нэвтрүүлгийн радио, телевиз;

15.16.6.г.

төлбөртэй радио, телевиз.

15.16.7.

олон суваг дамжуулах үйлчилгээ.

15.17.

Стандарчлал, хэмжил зүйн чиглэлээр:

15.17.1.

хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах.

15.18.

Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр:

15.18.1.

цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах;

15.18.2.

цөмийн төхөөрөмж ашиглах;

15.18.3.

цөмийн бодис эзэмших, ашиглах;

15.18.4.

цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах;

15.18.5.

цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх;

15.18.6.

цацраг идэвхт ашигт малтмал ашиглах;

15.18.7.

цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар сэргээх;

15.18.8.

цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа.

15.19.

Батлан хамгаалах чиглэлээр:

15.19.1.

цэргийн зориулалттай зэвсэглэл, техник, галт хэрэглэлийг экспортлох, импортлох;

15.20.

Гамшгаас хамгаалах чиглэлээр:

15.20.1.

гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх.

15.21.

Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр:

15.21.1.

үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа;

15.21.2.

үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа.

15.22.

Соёлын чиглэлээр:

15.22.1.

түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлсийг улсын хилээр нэвтрүүлэх;

15.22.2.

соёлын өвийг сэргээн засварлах, палеонтологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх.

15.22.3.

музейн үйл ажиллагаа эрхлэх.

16 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгох аж ахуйн үйл ажиллагааны төрөл
16.1.

Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд мэргэжлийн хяналтын байгууллага тусгай зөвшөөрөл олгоно:

16.1.1.

—

16.2.

Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно:

16.2.1.

—

16.2.2.

эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах;

16.2.3.

—

16.2.4.

ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах;

16.2.5.

согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.

16.2.6.

эмчилгээний гоо заслын үйлчилгээ.

16.2.7.

түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах.

16.3.

Дараахь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд сум, дүүргийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгоно:

16.3.1.

агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх, суурин эх үүсвэр ашиглах;

16.3.2.

—

16.3.3.

—

16.3.4.

тамхи худалдах.

16.4.

Чөлөөт бүсийн захирагч нь энэ хуулийн 16.2.2, 16.2.5, 16.2.6, 16.3.4-т заасан тусгай зөвшөөрлийг олгоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ
17 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон маргааныг шийдвэрлэх
17.1.

Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

18 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
18.1.

Энэ хуулийн 6.3, 11.2, 12.1, 12.4, 13.2, 14.2-т заасныг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

18.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
19.1.

Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 1–ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.