Монгол Улсын хууль
Засгийн Газарт Эрх Олгох Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газарт Эрх Олгох Тухай
2001-04-26, Улаанбаатар01-h-07
Малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх зориулалтаар 2001 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2001 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд импортолсон буюу импортлох вакцин, хаврын тариалалтад зориулж 2001 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд импортлох үрийн улаан буудай, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах импортын гаалийн татварын хувь, хэмжээг өөрчлөн зохицуулах эрхийг Засгийн газарт олгосугай.
Энэ хуулийг 2001 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.