Монгол Улсын хууль
Ховордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай
Хүчин төгөлдөрХовордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай
2002-11-07, Улаанбаатар02-h-40
Энэ хуулийн зорилт нь Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай Конвенци /цаашид “Конвенци” гэх/-ийг хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олон улсад худалдаалах зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль тогтоомж нь Амьтны аймгийн тухай
1 Амьтны аймгийн тухай-“ТМ” сэтгүүлийн 2000 оны № 19-д нийтлэгдсэн.
1, Байгалийн ургамлын тухай2 Байгалийн ургамлын тухай-“ТМ” сэтгүүлийн 1995 оны № 5-6-д нийтлэгдсэн.
2, Ан агнуурын тухай3 Ан агнуурын тухай-“ТМ” сэтгүүлийн 1995 оны № 5-6-д нийтлэгдсэн.
3, Гаалийн тухай хууль4 Гаалийн тухай-“ТМ” сэтгүүлийн 1996 оны № 9-д нийтлэгдсэн.
4, Генетик нөөцийн тухай, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.Энэ хууль нь зөвхөн дэлхийд ховордсон Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд, түүгээр хийсэн бүтээгдэхүүн /цаашид “эд зүйл” гэх/-ийг олон улсад худалдаалах хүрээнд үйлчилнэ.
Конвенцийг хэрэгжүүлэх үүрэг бүхий, орон тооны бус Удирдан зохицуулах болон Шинжлэх ухааны зөвлөл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд тус тус ажиллана.
Удирдан зохицуулах болон Шинжлэх ухааны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх, зөвлөлийн ажиллах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Удирдан зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн нь байгаль орчин, үйлдвэр, худалдаа, хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд, гааль, байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөлтэй байна.
Удирдан зохицуулах зөвлөл дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
Монгол Улсад Конвенцийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
Конвенцийн хавсралтад орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, нэмэлт тайлбар хийх тухай асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
Конвенцийн хавсралтад шинээр нэмэлт, өөрчлөлт оруулах санал, Талуудын бага хурлаар хэлэлцэх асуудал, тогтоолын төсөл боловсруулж Засгийн газарт уламжлах;
Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, импортлоход гаалийн хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох, уг зөвшөөрлийг хүчингүй болгох;
Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг реэкспортлох болон далай тэнгисээс олборлон оруулах, Конвенцид нэгдэн орохоос өмнө олж авсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлоход гэрчилгээ олгох;
энэ хуулийн 6.1-д заасан дүгнэлт, тодорхойлолтыг гаргуулахаар Шинжлэх ухааны зөвлөлд уламжлах;
Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тайланг жил бүр Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх;
холбогдох хууль тогтоомжийн дагуу хураан авсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг борлуулах, устгах, байгальд нь эргүүлэн тавих ажлыг зохион байгуулах;
энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар бусад байгууллагуудтай хамтран ажиллах.
Конвенцийн 3 дугаар хавсралтад оруулах амьтан, ургамлын зүйлийн жагсаалтыг Шинжлэх ухааны зөвлөлтэй хамтран боловсруулж,байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулах.
Шинжлэх ухааны зөвлөл нь дор дурдсан дүгнэлт, тодорхойлолт гаргах үүрэгтэй:
Конвенцийн 1, 2 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, далай тэнгисээс олборлон оруулахад тухайн амьтан, ургамал оршин тогтноход хор хохирол учрах эсэх талаарх дүгнэлт;
Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтныг импортлож буй этгээд тухайн амьтныг арчилж маллах зохих нөхцөл бүрдүүлснийг нотолсон тодорхойлолт;
Конвенцид нэгдэн орохоос өмнө олж авсан, Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтныг гаршуулж тэжээсэн, ургамлыг тарьж ургуулсан, тэдгээрийн гаралтай эд зүйл болохыг нотолсон дүгнэлт;
Конвенцийн 1, 2 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн олон улсын худалдаа хийхэд байгаль орчинд хор хохирол учрах эсэх талаархи дүгнэлт.
Шинжлэх ухааны зөвлөл нь дор дурдсан асуудлаар Удирдан зохицуулах зөвлөлд зөвлөмж өгнө:
Конвенцийн 2, 3 дугаар хавсралтад орсон амьтан, ургамлын тоо хэмжээг харгалзан экспортыг хязгаарлах шаардлагатай эсэх талаар;
Конвенцийн 2, 3 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн талаар.
Энэ хуулийн 6.2-д заасан зөвлөмжийг Удирдан зохицуулах зөвлөл хүлээн аваагүй тохиолдолд Шинжлэх ухааны зөвлөл уг зөвлөмжийг хүлээн авах шаардлагатай гэж үзвэл байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжлан шийдвэрлүүлнэ.
Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг ашиг олох зорилгоор худалдаалахыг хориглоно.
Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг зөвхөн судалгаа, шинжилгээ хийх, музей, амьтны хүрээлэнд байршуулах, циркэд тоглуулах зориулалтаар олон улсад худалдаалж болно.
Конвенцийн 2, 3 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг ашиг олох зорилгоор худалдаалж болно.
Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олон улсад худалдаалахад тухайн амьтан, ургамлын оршин тогтнох байдалд аюул занал учруулахгүй, цаашид харшлахаар ашиглалт явуулахгүй байлгах нөхцөлийг хангах зорилгоор тусгай журмын дагуу явуулна.
Энэ хуулийн 7.4-т заасан журмыг байгаль орчны болон гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
Энэ хуулийг зөрчиж Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олон улсад худалдаалахыг хориглоно.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.20-д заасан олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад заасан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, реэкспортлох, импортлох зөвшөөрөл болон далай тэнгисээс олборлон оруулах гэрчилгээ авах хүсэлтээ Удирдан зохицуулах зөвлөлд ирүүлнэ.
Удирдан зохицуулах зөвлөл уг хүсэлтийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмын дагуу зөвшөөрөл, гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэнэ.
Зөвшөөрлийн баримт бичиг, түүнтэй адилтгах эрхийн бичгийн загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Зөвшөөрөл, гэрчилгээ нь олгогдсон өдрөөс хойш 6 сарын дотор хүчинтэй байна.
Зөвшөөрөл, гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хориглоно.
Удирдан зохицуулах зөвлөл нь дараахь нөхцөлийг харгалзан зөвшөөрөл, гэрчилгээ олгоно:
энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3-т заасан дүгнэлт, тодорхойлолтыг авсан эсэх;
Конвенцийн 1, 2 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох зөвшөөрөл олгохдоо шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 6.1.4-т заасан дүгнэлт авсан эсэх;
тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг хууль тогтоомжид заасны дагуу олж авсан тухай нутгийн захиргааны холбогдох байгууллага, албан тушаалтны тодорхойлолт;
реэкспортлох гэж буй амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг энэ хууль болон зохих зөвшөөрлийн дагуу импортлосон эсэх;
амьтан, ургамлын тээвэрлэлт нь зохих журмын дагуу хийгдсэн болон шаардагдах нөхцөлийг бүрдүүлсэн эсэх;
Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох зөвшөөрөл олгохдоо импортлогч улсын эрх бүхий байгууллагаас импортын зөвшөөрөл урьдчилан авсан эсэх;
тухайн амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг олж авахдаа Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай
1Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай-“ТМ” сэтгүүлийн 1995 оны № 8-9-д нийтлэгдсэн.
1, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуульд2 Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хууль-“ТМ” сэтгүүлийн 1995 оны № 8-9-д нийтлэгдсэн.
2 заасан төлбөр, хураамж тушаасан баримт бичиг.тухайн ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх.
Удирдан зохицуулах зөвлөл дараахь үндэслэлээр зөвшөөрөл, гэрчилгээ олгохоос татгалзана:
энэ зүйлийн 9.1-д заасан нөхцлүүдийг хангаагүй;
хуурамч баримт бичиг ашигласан нь тогтоогдвол.
Бусдад шилжүүлсэн, хүчинтэй байх хугацаа дууссан, зөвшөөрөл, гэрчилгээг хүчингүйд тооцно.
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтан, ургамлыг гаршуулан тэжээсэн, тарьж ургуулсан бол тэдгээрийг Конвенцийн 2 дугаар хавсралтад орсон амьтан, ургамалд хамааруулан үзэж олон улсад худалдаалах зөвшөөрөл, гэрчилгээг энэ хуульд заасан журмын дагуу олгоно.
Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлд хамаарах хувийн хэрэглээний зүйлээ импортлох, эсхүл импорлогч орны зөвшөөрөл шаардагдахаас бусад тохиолдолд экспортлохдоо зөвшөөрөл авахгүй.
Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлд хамаарах хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалтыг гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг дамжуулан өнгөрүүлэхэд аливаа зөвшөөрөл авахгүй.
Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт бүртгэлтэй эрдэмтэн, эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд ашиг олох зорилгогүйгээр түр ашиглах, бэлэглэх, хандивлах, солилцох, музейд хадгалуулах зориулалтаар Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг зөвшөөрөлгүй импортлоно.
Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг Монгол улсын хилээр нэвтрүүлэх боомтыг Удирдан зохицуулах зөвлөлийн саналыг үндэслэн гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
Удирдан зохицуулах зөвлөл Конвенци, түүний хавсралтад орсон нэмэлт, өөрчлөлтийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх, нэмэлт тайлбар хийх тухай саналаа боловсруулж 14 хоногийн дотор Засгийн газарт уламжлана.
Засгийн газар уг асуудлыг 30 хоногийн дотор хэлэлцээд холбогдох шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Удирдан зохицуулах зөвлөл Конвенци, түүний хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж Засгийн газарт уламжилна.
Засгийн газар уг асуудлыг хэлэлцээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөн Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ.
Энэ хуулийн хэрэгжилтэд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гаалийн болон орон нутгийн холбогдох байгууллага тус тусын эрх хэмжээний дагуу хяналт тавина
Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн буюу түүний тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 20 хүртэл хувиар тооцож мөнгөн шагналыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.