Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2002 › Монгол Улсын Хилийг Шалгасан Баримт Бичиг Батлах Тухай

Монгол Улсын хууль

Монгол Улсын Хилийг Шалгасан Баримт Бичиг Батлах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Хилийг Шалгасан Баримт Бичиг Батлах Тухай

2002-04-19, Улаанбаатар02-h-10

1 дугаар зүйл.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд улсын хилийг 1987-2001 онд хийсэн шалгалтаар хоёр улсын хилийн шугамыг тодорхойлсон дор дурдсан баримт бичгийг баталсугай:1/

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийн шугамын тодорхойлолт-протокол

2/

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийн газрын зургийн альбом

3/

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийг шалгах үед үйлдсэн хилийн тэмдгийн протокол

4/

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хил дээр босгосон хилийн тэмдгүүдийн болон геодезийн эхлэл цэгүүдийн солбицлын жагсаалт.

2 дугаар зүйл.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийг хамтран шалгах явцад Монгол Улсын хилийн шугамд орсон өөрчлөлтийг баталсугай.