Монгол Улсын хууль
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2002-06-06, Улаанбаатар02-h-22
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци болон Нордикийн хөгжлийн сантай байгуулсан MOG-3478, NDF-353 тоот гэрээний дагуу хэрэгжиж байгаа "Тээврийг хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд импортоор нийлүүлэгдэх авто тээврийн хэрэгслийн оношлогооны тоног төхөөрөмж, авто замын засвар, арчлалтын машин механизм, тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.