Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2002 › Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2002-06-27, Улаанбаатар02-h-32

1 дугаар зүйл.—

—

2 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсан өдөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн захиргаанд бүртгэлгүй иргэд холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэний бүртгэлийн асуудлаа шийдвэрлүүлсний үндсэн дээр гэр бүлийнхээ хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөн авах эрхээ эдэлнэ.

3 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.1.2-т заасны дагуу Монгол Улсын иргэнд нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох асуудлыг дараахь байдлаар шийдвэрлэнэ: 1/ нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэлд буюу аль ч аймаг, сумын газарт; 2/ 2/ энэ зүйлийн 1 дэх заалтад зааснаас бусад иргэд нийслэлээс бусад аль ч аймаг, сумын газарт.

4 дугаар зүйл.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасны дагуу 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө өмчлүүлсэн газрыг тухайн гэр бүлийн аль нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд газрыг хууль тогтоомжид заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлүүлнэ.

5 дугаар зүйл.

Иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх арга хэмжээг 2003 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 25 жилд хэрэгжүүлж дуусгавар болгоно.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.