Монгол Улсын хууль
Нийтээр Тэмдэглэх Баярын Болон Тэмдэглэлт Өдрүүдийн Тухай
Хүчин төгөлдөрНийтээр Тэмдэглэх Баярын Болон Тэмдэглэлт Өдрүүдийн Тухай
2003-12-18, Улаанбаатар03-h-30
Энэ хуулийн зорилт нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,
1 Монгол Улсын Үндсэн хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.
1 Хөдөлмөрийн тухай хууль,2 Хөдөлмөрийн тухай хууль“-Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.3 Үндэсний их баяр, наадмын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 24 дүгээрт нийтлэгдсэн.
2 Үндэсний их баяр, наадмын тухай хууль³, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
“нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг;
“нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг.
Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15;
—
Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.
Дор дурдсан тэмдэглэлт өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ:
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;
Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18;
Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;
Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;
Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;
Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;
Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;
Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;
Монгол Улсын нийслэл хотын өдөр: 10 дугаар сарын 29;
Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10; /Энэ заалтад 2004 оны 12 дугаар 09-ний өдөр өөрчлөлт орсон/
Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1;
Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20;
—
Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10.
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гараг.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтооно.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулж болно. Төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг зардал багатай, хуульд өөрөөр заагаагүй бол нэг өдрөөс илүүгүй хугацаагаар тэмдэглэнэ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх уралдаан, тэмцээний бай, шагнал нь Үндэсний их баяр наадмын бай шагналаас илүүгүй байна.
Засгийн газар энэ хуулийн 5.2-т заасан баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам баталж, төсөвт тусгагдсан зардлын гүйцэтгэлд хяналт тавина.
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаас бусад орон нутгийн хэмжээнд тэмдэглэх тэмдэглэлт өдрийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам, зардлыг батална.
Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөвт зардлыг хэтрүүлэхгүйгээр баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулна.
Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.