Монгол Улсын хууль
Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2003-12-26, Улаанбаатар03-h-33
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацтай байгуулсан гэрээний дагуу “Тээвэр сэргээх төсөл”-ийн хүрээнд 1994-1995 онуудад нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээний зориулалтаар нийлүүлэгдсэн 44 автобус, 9 троллейбусыг гаалийн албан татвар /173.0 сая төгрөг/-аас чөлөөлсүгэй.
Энэ хуулийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.