Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2003 › Засгийн Газарт Эрх Олгох Тухай

Монгол Улсын хууль

Засгийн Газарт Эрх Олгох Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газарт Эрх Олгох Тухай

2003-12-31, Улаанбаатар03-h-35

1 дугаар зүйл.

2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2004 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд импортлох улаан буудайн болон гурилын гаалийн тарифын хувь хэмжээг өөрчлөн тогтоох эрхийг Засгийн газарт олгосугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.