Монгол Улсын хууль
Хуульчдаас Сонгон Шалгаруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрХуульчдаас Сонгон Шалгаруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2003-05-30, Улаанбаатар03-h-10
Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ажиллаж байгаа шүүгч, прокурорт Шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан Шүүхийн мэргэшлийн хорооны, Прокурорын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан гэрчилгээ олгоно.
Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө өмгөөллийн болон нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан өмгөөлөгч, нотариатчид Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан Сахилгын хорооны, Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасан Нотариатчдын танхимын дүгнэлтийг үндэслэн Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан гэрчилгээ олгоно.
Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид ажил хэргийн чадвар, мэргэшлийн түвшингийн үнэлгээг нь үндэслэн Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан гэрчилгээ олгоно.
Энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасан дүгнэлтийг 2004 оны 10 дугаар сарын 1-ний дотор Хуульчдаас сонгон шалгаруулах ажлыг эрхлэн гүйцэтгэх орон тооны бус зөвлөлд ирүүлнэ.