Монгол Улсын хууль
“Замын-Үүд” Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн Эрх Зүйн Байдлын Тухай
Хүчин төгөлдөр“Замын-Үүд” Эдийн Засгийн Чөлөөт Бүсийн Эрх Зүйн Байдлын Тухай
2003-06-20, Улаанбаатар03-h-19
Энэ хуулийн зорилт нь “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс /цаашид “Замын-Үүд” бүс гэх/-ийн эрх зүйн байдлыг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
”Замын-Үүд” бүсийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,
1Монгол Улсын Үндсэн хууль- “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.
1 Чөлөөт бүсийн тухай,2 Чөлөөт бүсийн тухай – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн.
2 энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
”Замын-Үүд” бүс нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Их Хурлаас тогтоосон хилийн зааг бүхий газар нутагтай байна.
”Замын-Үүд” бүс үйлдвэрлэлийн, худалдааны, аялал жуулчлал-үйлчилгээний хэлбэрээс бүрдэнэ.
“Замын-Үүд” бүсэд казино байгуулж болно.
Замын-Үүд” бүсийн харуул хамгаалалт, бүсэд шалган нэвтрүүлэх үүргийг хил хамгаалах байгууллага гүйцэтгэнэ. Чөлөөт бүсийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь заалт ”Замын-Үүд” бүсэд хамаарахгүй.
”Замын-Үүд” бүсэд эрх бүхий байгууллагаас тогтоосон гаалийн байгууллага бүхий хилийн боомтоор нэвтрүүлнэ.
”Замын-Үүд” бүсэд нэвтрүүлэх журмыг хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.
Чөлөөт бүсийн хэлбэрийг харгалзан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, газар эзэмшүүлж, ашиглуулах түрээсийн төлбөрийн хувь хэмжээг ялгавартай тогтооно.
”Замын-Үүд” бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлэн тухайн бүсэд байнга оршин сууж байгаа иргэн, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын өмчид байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд худалдан борлуулсан тохиолдолд ногдох орлогыг албан татвараас чөлөөлнө.
”Замын-Үүд” бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлэн тухайн бүсэд байнга оршин сууж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш эхний 5 жилд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлнө.
”Замын-Үүд” бүсэд дараахь чиглэлээр албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ:
эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто, төмөр зам, харилцаа холбооны үндсэн сүлжээнд аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгийг албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно
бүсэд агуулахын аж ахуй, ачиж буулгах байгууламж, зочид буудал барьж байгуулахад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс тухайн бүсээс олох орлогын албан татвараас 5 жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө
”Замын-Үүд” бүсэд 10 болон түүнээс дээш жил ажиллахаар чөлөөт бүсийн захирагчийн ажлын албатай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс тооцон орлогын албан татвараас эхний жилд чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.
”Замын-Үүд” бүсэд дараахь чиглэлээр газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ:
худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхний 3 жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө
энэ хуулийн 5.4.1-д заасан бүсийн дэд бүтцийг бүрдүүлэх ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхний 5 жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 30 хувиар хөнгөлнө.
”Замын-Үүд” бүсэд төлбөр тооцоог үндэсний болон гадаад валютаар хийнэ. Валютын зохицуулалтын журмыг Монголбанк тогтооно.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь валют солилцооны хяналтын албатай тохиролцсоны үндсэн дээр тус орны дотоодын банк, эсхүл гадаадын банкинд харилцах данс нээлгэж болно.
”Замын-Үүд” бүсэд байрлах банкны байгууллага нь валют солилцооны хяналтын албаны зөвшөөрлийг үндэслэн гадаад гүйлгээ явуулж болно.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хуулийн этгээд нь бүсэд байрлах нэгж, байгууллагад гадаад валютаар нэрлэсэн үнэт цаасыг шилжүүлж болно.