Монгол Улсын хууль
Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2004-04-22, Улаанбаатар04-h-04
Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан зээлийн /1907-МОН/гэрээний дагуу хэрэгжиж байгаа “ Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйн хөгжлийн хоёрдугаар үе шатны төсөл”–ийн хүрээнд зээлийн хөрөнгөөр гадаадаас нийлүүлэгдэх машин механизм, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, материалыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.