Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2005 › Төрийн Өмчөөс Олон Нийтийн Өмчид Эд Хөрөнгө Шилжүүлэх Тухай

Монгол Улсын хууль

Төрийн Өмчөөс Олон Нийтийн Өмчид Эд Хөрөнгө Шилжүүлэх Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Өмчөөс Олон Нийтийн Өмчид Эд Хөрөнгө Шилжүүлэх Тухай

2005-01-27, Улаанбаатар05-h-02

1 дугаар зүйл.

Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа дамжуулах, дахин дамжуулах техник, станц болон үндэсний радио, телевизийн архивыг төрийн өмчид хэвээр үлдээсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд зааснаас бусад Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар тодорхойлогдсон 5.248.189.587 төгрөгийн үндсэн, 272.873.442 төгрөгийн эргэлтийн, бүгд 5.521.063.029 төгрөгийн төрийн өмчийн эд хөрөнгийг шинээр байгуулагдах Олон нийтийн радио, телевизийн өмчлөлд шилжүүлсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.