Монгол Улсын хууль
Зарим Материал, Машин Механизм, Тоног Төхөөрөмж, Бараа,Ажил ,Үйлчилгээг Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрЗарим Материал, Машин Механизм, Тоног Төхөөрөмж, Бараа,Ажил ,Үйлчилгээг Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2005-08-04, Улаанбаатар05-h-17
Барилгын салбарт техникийн шинэчлэл хийх зориулалтаар импортлох кран, экскаватор, автобетон зуурагч, автобетон насос, суурин бетон насос, бетон зуурмагийн узель, өргөгч, ачигч, орон сууцны цахилгаан шат, цутгамал бетон хийц эдлэлийн хэв хашмал, барилга угсралтын шат, цахилгааны тоолуур, дулааны тоолуур, усны тоолуур болон ялтсан бойлорын эд ангийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
Дор дурдсан үйлдвэрийн технологийн тоног төхөөрөмж болон үндсэн түүхий эдийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй:
Дугаар
Барилгын материалын үйлдвэрийн нэр
1
хуванцар хоолойн үйлдвэр
2
цемент, шохойн болон чулууны үйлдвэр
3
дулаан тусгаарлах материалын болон гипсэн хавтангийн үйлдвэр
орон сууц, орон сууцны дэд бүтэц барих, борлуулах
2/гэр хорооллыг цэвэр усаар хангах үйлчилгээ
3/барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан улсын хилээр нэвтрүүлэх машин механизм, тоног төхөөрөмжийн зориулалт, тоо хэмжээ болон энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн нэр төрөл, зориулалт, тоо хэмжээний жагсаалтыг бараа тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын дагуу Засгийн газар батална.
Энэ хуулийг 2005 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.