Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2006 › Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2006-01-12, Улаанбаатар06-h-02

1 дугаар зүйл.2004 онд сонгогдсон Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох сонгууль явуулах тохиолдолд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн нөхөн сонгууль явуулахтай холбогдсон зүйл, заалтыг дагаж мөрдөхгүй.

—

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан нөхөн сонгууль явуулахад 1992 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн холбогдох зүйл, заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.