Монгол Улсын хууль
Зарим Бүтээгдэхүүний Үнийн Өсөлтийн Албан Татварын Тухай
Хүчин төгөлдөрЗарим Бүтээгдэхүүний Үнийн Өсөлтийн Албан Татварын Тухай
2006-05-12, Улаанбаатар06-h-08
Энэ хуулийн зорилт нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нэмэгдэл орлогод албан татвар ногдуулах, түүнийг тусгай санд төвлөрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Дор дурдсан бүтээгдэхүүнд үнийн өсөлтийн нэмэгдэл орлогын албан татвар ногдуулна:
алт;
зэсийн хүдэр болон баяжмал.
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
“зэсийн үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнээс энэ хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан үнэ, зардлыг хассаны дараа үлдсэн орлогыг;
“зэсийн суурь үнэ” гэж хүдэр олборлох болон баяжмал үйлдвэрлэхэд гарсан зардал дээр ашгийг 100 хувиар тооцож нэмсэн дүнг;
“зэс хайлуулах зардал” гэж түүнийг хайлуулах, цэвэршүүлэх болон энэхүү үйл ажиллагаатай шууд холбогдож гарах зардлыг;
“алтны үнийн өсөлтийн нэмэгдэл орлого” гэж дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 850 ам долларыг хассаны дараа үлдсэн орлогыг.
Монгол Улсын нутаг дэвсгэрт олборлосон, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан бүтээгдэхүүнийг борлуулсан хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна.
Энэ хуулийн 3.1.2-т заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Лондонгийн металлын бирж дээрх зэсийн үнээс энэ хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан зардал, үнийг хасч тооцно.
Энэ хуулийн 3.1.1-д заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо дэлхийн зах зээлийн үнийг харгалзан Монголбанкнаас зарласан 1 унци алтны үнээс 850 ам долларыг хасч тооцно.
Энэ хуулийн 3.1.2-т заасан бүтээгдэхүүнд албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо нэг тонн зэсийн суурь үнийг 2600 ам. доллароор тооцно.
Энэ хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу тодорхойлсон орлогоос 68.0 хувиар тооцож албан татвар ногдуулна.
Албан татвар төлөгч нь энэ хуульд заасан албан татвар ногдуулах орлогыг өөрөө үнэн зөв тодорхойлж татварыг тусгай санд төлнө.
Энэ хуульд заасан бүтээгдэхүүн борлуулсан этгээд нь албан татвар төлсөн тайланг татварын хууль тогтоомжид заасан хугацаанд гаргаж, татварын албанд ирүүлнэ.
Энэ хуулийн 8.2-т заасан тайлангийн маягтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Энэ хуулийн хэрэгжилтэд татварын алба хяналт тавих бөгөөд хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон аргачлал, зааврыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.