Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2006 › Зарим Бараа Материал, Тоног Төхөөрөмж, Машин Механизмыг Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Зарим Бараа Материал, Тоног Төхөөрөмж, Машин Механизмыг Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Зарим Бараа Материал, Тоног Төхөөрөмж, Машин Механизмыг Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2006-06-29, Улаанбаатар06-h-14

1 дугаар зүйл.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд барьж байгуулах “Чингис хааны дурсгалын хөшөө болон Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө” цогцолборын барилга, хөшөө баримал, “Алтан ташуур” Чингис хааны морьт хөшөөний байгууламж зэрэг барилга байгууламж болон Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Гадаад хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын автобаазуудын парк, Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн зэмсгийн шинэчлэлтэд зориулан импортоор оруулж ирэх бараа материал, техник, тоног төхөөрөмж, машин механизмыг гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан улсын хилээр нэвтрүүлэх бараа материал, техник, тоног төхөөрөмж, машин механизмын нэр төрөл, зориулалт, тоо хэмжээний жагсаалтыг бараа тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллын дагуу Засгийн газар батална.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2006 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2006 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.