Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2006 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2006-06-29, Улаанбаатар06-h-15

1 дугаар зүйл.

Импортоор оруулж ирэх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний, стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 48 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш 3-аас дээш жилийн хугацаа болоогүй автобус, троллейбусыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.