Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2006 › Онцгой Албан Татварын Тухай (Шинэчилсэн Найруулга)

Монгол Улсын хууль

Онцгой Албан Татварын Тухай (Шинэчилсэн Найруулга)

Хүчин төгөлдөр

Онцгой Албан Татварын Тухай (Шинэчилсэн Найруулга)

2006-06-29, Улаанбаатар06-h-18

1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь эх орны үйлдвэрийн болон импортоор авсан зарим бараанд онцгой албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хууль тогтоомж
2.1.

Онцгой албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль

Татварын ерөнхий хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1993 оны 1 дүгээрт нийтлэгдсэн

, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Онцгой албан татвар төлөгч
3.1.

Энэ хуульд заасан онцгой албан татвар ногдох бараа импортолсон болон дотоодод үйлдвэрлэж борлуулсан хувь хүн, хуулийн этгээд онцгой албан татвар төлөгч байна.

4 дугаар зүйл.Онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагаа
4.1.

Дараахь бараанд онцгой албан татвар ногдуулна:

4.1.1.

бүх төрлийн согтууруулах ундаа;

4.1.2.

бүх төрлийн тамхи;

4.1.3.

автобензин, дизелийн түлш;

4.1.4.

суудлын автомашин.

4.1.5.

газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин.

Энэ заалтын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн

Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн

Тайлбар: Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн гэдэгт хүнд фракцын дизелийн түлш, нафта, алкилатыг ойлгоно.

4.1.6.

чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус.

Тайлбар:“төрөл бүрийн ундаа, ус” гэдэгт үйлдвэрлэлийн түүхий эдийн зориулалтаар ашиглах байгалийн гаралтай өтгөрүүлсэн шүүс, нунтаг баяжмал хамаарахгүй.

4.2.

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна.

5 дугаар зүйл.Онцгой албан татвар ногдуулах биет нэгж
5.1.

Энэ хуулийн 4.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

1

Бүх төрлийн согтууруулах ундаа

1 литр

2

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

100 ширхэг

3

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

1 килограмм

4

Автобензин, дизелийн түлш

1 тонн

5

Суудлын автомашин

1 ширхэг

6

Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин

/Энэ заалтын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./

/Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

1 тонн

7

Чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус

1 литр

5.2.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд онцгой албан татвар ногдуулахдаа үйлдвэрлэгчийн борлуулсан барааны биет нэгжийг үндэслэн тогтооно.

5.3.

Онцгой албан татвар ногдуулах барааг бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн, хандивласан, түүнчлэн хувь хүн, хуулийн этгээд өөрийн хэрэгцээнд ашигласан бол тэдгээрийг борлуулсанд тооцож онцгой албан татвар ногдуулна.

5.4.

Энэ хуулийн 4.2-д заасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

1

Тоглоомын ширээ буюу электрон хүрд

1 ширхэг

2

Автомат тоглоом

1 ширхэг

3

Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор

1 ширхэг

4

Бооцоо тооцоолох букмейкерийн төв

1 ширхэг

6 дугаар зүйл.Ногдуулах онцгой албан татварын хэмжээ
6.1.

Энэ хуулийн 4.1.1, 4.1.2, 4.1.5-д заасан бараа болон эх орны үйлдвэрийн автобензин, дизелийн түлшний тогтоосон биет нэгжид дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Биет

нэгж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

2018

2019

2020 он ба түүнээс хойш

1

Хүнсний зориулалттай спирт

Согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан

1 литр

1 595

1 670

1 740

Эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан

1 литр

1 450

1 450

1 450

бусад газарт худалдсан

1 литр

15 950

16 700

17 400

2

Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг

бусад ундаа

25 хүртэл хатуулагтай

1 литр

3 190

3 335

3 480

25-40 хүртэл хатуулагтай

1 литр

6 380

6 670

6 960

40 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

14 355

15 000

15 660

Бүх төрлийн коньяк, виски, ром, джин

25 хүртэл хатуулагтай

1 литр

7 975

8 340

8 700

25-40 хүртэл хатуулагтай

1 литр

15 950

16 700

17 400

40 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

19 140

20 010

20 880

3

Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан эх орны үйлдвэрийн шимийн архи

1 литр

320

335

350

4

Бүх төрлийн дарс

35 хүртэл хатуулагтай

1 литр

800

835

870

35 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

7 180

7 505

7 830

5

Бүх төрлийн пиво

1 литр

320

335

350

6

Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи

100 ширхэг

3 830

4 000

4 180

7

Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи

1 килограмм

2 870

3 000

3 130

8

Автобензин

90 хүртэл октантай

1 тонн

0-15 950

0-15 950

0-15 950

90 ба түүнээс дээш октантай

1 тонн

0-17 400

0-17 400

0-17 400

9

Дизелийн түлш

1 тонн

0-21 750

0-21 750

0-21 750

10

Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн, керосин

/Энэ заалтын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4 дүгээр дүгнэлтээр 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./

/Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

1 тонн

-

-

285 000

6.1¹.

Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа болон бүх төрлийн коньяк, виски, ром, джинд дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Онцгой албан татвар ногдуулах

барааны нэр, төрөл

Биет нэгж

2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 2025 оны 01 дүгээр сарын 01 хүртэл

2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 2027 оны 01 дүгээр сарын 01 хүртэл

2027 оны 01 дүгээр сарын 1-нээс 2029 оны 01 дүгээр сарын 01 хүртэл

2029 оны 01 дүгээр сарын 01 -нээс хойш

Бүх төрлийн цагаан архи, ликёр, кордиал ба спиртлэг бусад ундаа

25 хүртэл хатуулагтай

1 литр

3700

3900

4100

4300

25-26 хүртэл хатуулагтай

1 литр

7300

7700

8100

8500

26-28 хүртэл хатуулагтай

1 литр

7300

7700

8100

8500

28-30 хүртэл хатуулагтай

1 литр

7300

7700

8100

8500

30-32 хүртэл хатуулагтай

1 литр

7300

7700

8100

10440

32-34 хүртэл хатуулагтай

1 литр

7300

7700

10440

13050

34-36 хүртэл хатуулагтай

1 литр

7300

10440

11500

12600

36-38 хүртэл хатуулагтай

1 литр

10440

11500

12600

13800

38-40 хүртэл хатуулагтай

1 литр

10440

11500

12600

13800

40 ба түүнээс дээш

хатуулагтай

1 литр

31300

34450

37900

41690

Бүх төрлийн коньяк, виски, ром, джин

25 хүртэл хатуулагтай

1 литр

9100

9600

10100

10600

25-26 хүртэл хатуулагтай

1 литр

18300

19200

20200

21200

26-28 хүртэл хатуулагтай

1 литр

18300

19200

20200

21200

28-30 хүртэл хатуулагтай

1 литр

18300

19200

20200

21200

30-32 хүртэл хатуулагтай

1 литр

18300

19200

20200

26100

32-34 хүртэл хатуулагтай

1 литр

18300

19200

26100

28700

34-36 хүртэл хатуулагтай

1 литр

18300

26100

28700

31600

36-38 хүртэл хатуулагтай

1 литр

26100

28700

31600

34800

38-40 хүртэл хатуулагтай

1 литр

26100

28700

31600

34800

40 ба түүнээс дээш хатуулагтай

1 литр

38280

44000

50600

58200

6.2.

Энэ хуулийн 4.1.3-т заасан автобензин, дизелийн түлшийг импортлон оруулж байгаа хилийн боомтоос хамааруулан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Хилийн боомтын нэр

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ

/төгрөгөөр /

Автобензин /шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ/

Дизелийн түлш

90 хүртэл

90 ба түүнээс дээш

1

Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Баян хошуу, Бичигт, Хавирга

0-215.000

0-217.000

0-221.000

2

Ханх, Ульхан майхан

0-223.000

0-229.000

0-226.000

3

Сүхбаатар, Замын-үүд, Алтанбулаг

0-750.000

0-750.000

0-850.000

4

Эрээнцав

0-750.000

0-750.000

0-850.000

6.3.

Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см³/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1

1500 ба түүнээс доош

750 000

1 600 000

3 350 000

10 000 000

2

1501-2500

2 300 000

3 200 000

5 000 000

11 700 000

3

2501-3500

3 050 000

4 000 000

6 700 000

13 350 000

4

3501-4500

6 850 750

8 000 000

10 850 000

17 500 000

5

4501 ба түүнээс дээш

14 210 000

27 200 000

39 150 000

65 975 000

6.4.

Энэ хуулийн 4.2-т заасан тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Биет нэгжид ногдуулах онцгой албан татварын хэмжээ

/төгрөгөөр, сард/

1

Тоглоомын ширээ буюу электрон хүрд

116000000

2

Автомат тоглоом

4350000

3

Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор

116000000

4

Бооцоо тооцоолох букмейкерийн төв

116000000

6.5.

Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 36250000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна.

6.6.

Онцгой албан татварыг ногдуулахдаа Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн төгрөгийн америк доллартой харьцах албан ёсны ханшийг үндэслэнэ.

6.7.

Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хязгаарт багтаан салбарын онцлогийг харгалзан Засгийн газар тогтооно.

6.8.

Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулах онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.3-т заасан хэмжээний 0-50 хувиар Засгийн газар тогтооно.

6.9.

Энэ хуулийн 4.1.6-д заасан чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, усны тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл

Биет нэгж

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/

2027 он

2028 он

2029 он ба түүнээс хойш

1

Чихэр, чихэр орлуулагч агуулсан төрөл бүрийн ундаа, ус

100 мл-т агуулагдах

чихэр, чихэр орлуулагч

0-5 гр

1 литр

0

0

0

100 мл-т агуулагдах

чихэр, чихэр орлуулагч

5 гр-аас дээш

1 литр

500 төгрөг

525 төгрөг

550 төгрөг

7 дугаар зүйл.Онцгой албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх
7.1.

Дараахь барааг онцгой албан татвараас чөлөөлнө:

7.1.1.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн экспортод гаргасан энэ хуулийн 4.1-д заасан бараа;

7.1.2.

гэрийн нөхцөлд энгийн аргаар өөрийн хэрэгцээнд зориулж сүү, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи;

7.1.3.

хамрын тамхи;

7.1.4.

гаалийн байгууллагаас зорчигчдын хувийн хэрэгцээнд зориулж татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний архи, тамхи;

7.1.5.

хос тэжээлт автомашин.

7.1.6.

шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин;

7.1.7.

цахилгаан тэжээлт автомашин.

7.2.

Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө.

8 дугаар зүйл.Онцгой албан татварыг ногдуулах, төсөвт төлөх
8.1.

Энэ хуульд заасан импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулж, татварын орлогыг төрийн сангийн дансанд шилжүүлнэ.

8.2.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн спиртээс бусад бараанд ногдуулах онцгой албан татварыг татвар төлөгч сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан улсын төсөвт төлнө.

8.3.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд ногдуулах онцгой албан татварын тухайн сарын тайланг татвар төлөгч дараа сарын 5-ны өдрийн дотор татварын албанд тушаана.

8.4.

Спиртийн үйлдвэрийн борлуулсан спиртэд ногдуулсан онцгой албан татварыг ажлын 2 хоногт багтаан улсын төсөвт төлнө.

8.5.

Монгол Улсын нутаг дэвсгэрт хүнсний зориулалтаар үйлдвэрлэсэн спиртийг борлуулахад худалдан авагчид нэгдсэн дугаар бүхий баримт өгөх бөгөөд түүний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

8.6.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд онцгой албан татвар ногдуулахдаа уг согтууруулах ундаанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварыг энэ хуулийн 8.5-д заасан баримтыг үндэслэн хасч тооцно.

8.7.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа уг тамхийг үйлдвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татварыг хасч тооцно.

8.8.

Энэ хуулийн 5.4-д заасан татвар ногдуулах биет нэгжийн төрөл, тоо хэмжээний өөрчлөлтийн сарын мэдээг татвар төлөгч дараа сарын 10-ны өдрийн дотор харьяа татварын албанд ирүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг татварын алба татвар төлөгчийн бүртгэлийн гэрчилгээнд тусгаж, шинээр суурилуулсан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тухайн сарын албан татварыг нөхөн ногдуулна.

8.9.

Энэ хуулийн 6.4, 6.5-д заасан үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа албан татвар төлөгч тухайн сард төлөх албан татварыг сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан төлж, тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор татварын албанд ирүүлнэ.

8.10.

Компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортлож байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна.

8.11.

Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна.

8.12.

Энэ хуулийн 6.7-д заасан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
9.1.

Энэ хуулийг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

9.2.

Энэ хуулийн 4.2, 5.4, 6.4, 6.5, 8.8, 8.9 дэх хэсгийг 2006 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.