Монгол Улсын хууль
Нийгмийн Даатгалын Сангийн 2008 Оны Төсвийн Тухай
Хүчин төгөлдөрНийгмийн Даатгалын Сангийн 2008 Оны Төсвийн Тухай
2007-11-30, Улаанбаатар07-h-18
Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2008 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Нийгмийн даатгалын сангийн 2008 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 44 дүгээрт нийтлэгдсэн;
, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульТөсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн;
, Нийгмийн даатгалын тухай хуульНийгмийн даатгалын тухай хууль –“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Нийгмийн даатгалын санд 2008 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын доод хэмжээг дор дурдсанаар баталсугай:
Д/д
Орлогын төрөл
Дүн /сая төгрөгөөр/
1.
Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл
94,551.3
2.
Даатгуулагчаас төлөх шимтгэл
136,903.1
3.
Төсөвт газраас төлөх шимтгэл
49,312.6
4.
Төр бүрэн хариуцах даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын хураамж
8,094.3
5.
Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл
30.7
6.
Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл
4,371.2
7.
Бусад орлого
4,632.8
Нийт орлого
297,896.1
Нийгмийн даатгалын сангийн зарлагын хэмжээг дор дурдсанаар баталсугай:
Д/д
Зарлагын төрөл
Дүн /сая төгрөгөөр/
1.
Тэтгэврийн даатгалын сан
326,736.6
2.
Тэтгэмжийн даатгалын сан
12,037.9
3.
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан
15,753.1
4.
Ажилгүйдлийн даатгалын сан
3,021.6
5.
Эрүүл мэндийн даатгалын сан
51,332.6
6.
Бусад зарлага
200.0
7.
Үйл ажиллагааны зардал
8,700.0
7.1.
цалин хөлс
6,004.0
7.2.
нийгмийн даатгалын шимтгэл
600.4
7.3.
бараа, үйлчилгээний бусад зардал
1,863.7
7.4.
нэг удаагийн тэтгэмж, урамшуулал
231.9
8.
Хөрөнгө оруулалт
2,665.0
8.1.
албан конторын барилга шинээр барих
1,221.0
8.2.
барилгын их засварын зардал
186.9
8.3.
тавилга, эд хогшил худалдан авах
130.3
8.4.
компьютер, тоног төхөөрөмж худалдан авах зардал
285.5
8.5.
ажилтны орон сууцны хөнгөлөлт
417.8
8.6.
автомашин худалдан авах
245.7
8.7.
сургалтын тоног төхөөрөмж худалдан авах
12.2
8.8.
ажлын тусгай хувцас
20.9
8.9.
тэмдэг, дардасны зардал
17.7
8.10.
лабораторийн шаардагдах багаж, тоног төхөөрөмж
82.8
8.11.
автомашины гараж барих
4.0
8.12.
хамгаалалтын хашаа, орчны тохижилт
18.1
8.13.
барилгын зураг төслийн ажлын үнэ
22.1
Нийт зарлага
420,446.8
Энэ хуулийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.