Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2007 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Хувь, Хэмжээ Тогтоох Тухай

Монгол Улсын хууль

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Хувь, Хэмжээ Тогтоох Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Хувь, Хэмжээ Тогтоох Тухай

2007-12-20, Улаанбаатар07-h-19

1 дугаар зүйл.

2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд импортолж борлуулсан хүнсний буудай болон мөн хугацаанд импортолж борлуулсан 40.0 мянган тонн буудайн гурилын нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг /”0”/ хувьтай тэнцүү байна.

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаа дууссан, эсхүл мөн зүйлд заасан хэмжээнд хүрснээс хойш энэ хууль үйлчлэхгүй.

—

3 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс буюу 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.