Монгол Улсын хууль
Эрх Олгох Тухай
Хүчин төгөлдөрЭрх Олгох Тухай
2007-12-28, Улаанбаатар07-h-20
Зарим хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлын 50 хувийг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах зориулалтаар улсын төсвөөс олгосон 33 /гучин гурван/ тэрбум төгрөгөөс 2007 онд зарцуулагдаагүй үлдсэн хөрөнгийг Төрийн сангийн тусгай дансанд шилжүүлэн он дамжуулан зарцуулах эрхийг Засгийн газарт олгосугай.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан он дамжуулан зарцуулах хөрөнгийг Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуульд тодотголоор нэмж тусгах тухай саналаа Улсын Их Хуралд ирүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс буюу 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.