Монгол Улсын хууль
Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай
2007-02-06, Улаанбаатар07-h-04
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсыг хөгжүүлэх санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль тогтоомж нь Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 28 дугаарт нийтлэгдсэн.
, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухайМонгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 44 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Энэ хуулийн 3.2-т заасан эх үүсвэрээс бүрдэж, мөн хуулийн 6.1-д заасан зориулалтаар зарцуулагдах, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогоос тусгаарлан төвлөрүүлсэн орлогыг Монгол Улсыг хөгжүүлэх сан /цаашид “Сан” гэх/ гэнэ.
Сан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого;
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 11.4-т заасан улсын төсвийн ашиг;
Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн 11.4-т заасан эрсдэлийн сангийн зарцуулагдаагүй хөрөнгө;
Сангийн хөрөнгийн үлдэгдэлд төлсөн хүүгийн орлого;
бусад орлого.
Сангийн мөнгөн хөрөнгийг Төрийн санд байршуулна.
Энэ хуулийн 4.1-д заасан мөнгөн хөрөнгийг Монголбанк, Засгийн газрын нэгдсэн саналаар санхүүгийн зах зээл дээр байршуулж болох бөгөөд ийнхүү байршуулсан хөрөнгийн хүүгийн хэмжээ болон эрсдлээс хамгаалах арга хэрэгслийг Засгийн газраас Монголбанктай байгуулсан гэрээгээр зохицуулна.
Энэ хуулийн 4.2-т зааснаар хөрөнгийг байршуулах журмыг Засгийн газар батална. Энэхүү журмын хэрэгжилтэд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хяналт тавина.
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай
Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль -“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 20 дугаарт нийтлэгдсэн.
хуульд заасан албан татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн төсөвт төлсөн албан татварыг ажлын гурван өдөрт багтаан энэ хуулийн 4.1-д заасан дансанд шилжүүлнэ.Энэ хуулийн 3.2.2, 3.2.3-т заасан хөрөнгийг санхүүгийн жил дуусгавар болмогц улсын төсвийн данснаас энэ хуулийн 4.1-д заасан дансанд шилжүүлнэ.
Сангийн хөрөнгийг дор дурдсан зориулалтаар зарцуулна:
давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн төсвийн орлогын дутагдлыг нөхөх;
улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, жижиг, дунд бизнес /аж ахуйн үйл ажиллагаа/-ийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалт;
хүүхэд, гэр бүлийг дэмжих.
Улс орныг бүхэлд нь хамарсан гамшиг тохиолдсон, эсхүл зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд заасан ашигт малтмалын дэлхийн зах зээл дэх үнэ огцом буурснаас улсын төсвийн орлого буурч, Засгийн газар бүх нөөцөө дайчилсны дараа төсвийн орлогын дутагдал нөхөгдөөгүй тохиолдолд энэ хуулийн 6.1.1-д заасан төсвийн орлогын дутагдлыг нөхнө.
Энэ хуулийн 3.2-т заасан Сангийн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилна:
энэ хуулийн 3.2.1, 3.2.5-д заасан орлогыг мөн хуулийн 6.1-д заасан арга хэмжээ тус бүрт гуравны нэгээр;
энэ хуулийн 3.2.2-т заасан ашгийг мөн хуулийн 6.1.2-т заасан арга хэмжээнд;
энэ хуулийн 3.2.3-т заасан хөрөнгийг мөн хуулийн 6.1.1-д заасан арга хэмжээнд;
энэ хуулийн 3.2.4-т заасан орлогыг мөн хуулийн 6.1-д заасан арга хэмжээ тус бүрт хүү бодогдсон хөрөнгийн харьцаагаар.
Энэ хуулийн 6.2-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Засгийн газар Сангаас хөрөнгө зарцуулах тухай санал боловсруулж холбогдох тооцоо, судалгааны хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
Энэ хуулийн 6.1.1-д заасан хөрөнгийг мөнгөн болон гурил, улаан буудай, бензин шатахууны нөөц хэлбэрээр байршуулж болох бөгөөд Засгийн газар энэ тухай саналаа холбогдох тооцоо, судалгааны хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сангийн төсвийн төслийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулж тухайн жилийн улсын төсвийн төслийн хамт Засгийн газарт мэдүүлнэ.
Засгийн газар энэ хуулийн 7.1-д заасан Сангийн төсвийн төслийг улсын төсвийн төслийн хамт Улсын Их Хуралд 10 дугаар сарын 01-ний дотор өргөн мэдүүлнэ.
Улсын Их Хурал Сангийн төсвийг дараахь үзүүлэлтээр батална:
Санд төвлөрүүлэх орлогыг хуульд заасан эх үүсвэрийнх нь төрлөөр;
Сангаас зарцуулах хөрөнгийн хэмжээг хуульд заасан зориулалт, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээ бүрээр.
Энэ хуулийн 6.1.3-т заасан зориулалтаар зарцуулагдах, 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгох мөнгөний хэмжээг зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоос хамааруулж Улсын Их Хурал жил бүр тогтоох бөгөөд түүнийг улирал тутам олгоно.
Төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 8.1.2, 8.2-т заасныг үндэслэн Сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргана.
Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнгийн тайланг улсын төсвийн гүйцэтгэлийн болон санхүүгийн нэгтгэсэн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг болгон гаргаж Засгийн газарт мэдүүлж хэлэлцүүлнэ.
Засгийн газар Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 37.4-т заасны дагуу энэ хуулийн 10.1-д заасан тайланг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Сангийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүнгийн тайланд Төрийн аудитын төв байгууллага аудит хийж, дүгнэлт гаргана.
Энэ хуулийн 10.1-д заасан тайлан, 10.3-т заасан аудитын дүгнэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж улсын төсвийн гүйцэтгэлийг баталснаас хойш 20 хоногийн дотор өдөр тутмын хэвлэлд нийтэлж нийтэд мэдээлнэ.
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу Сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийнэ.
Сангийн хөрөнгийн зарцуулалтын явцад төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
Энэ хуулийг 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.