Монгол Улсын хууль
Хохирлыг Эргэн Төлөгдөх Нөхцөлөөр Барагдуулах Тухай
Хүчин төгөлдөрХохирлыг Эргэн Төлөгдөх Нөхцөлөөр Барагдуулах Тухай
2007-08-03, Улаанбаатар07-h-12
Энэ хуулийн зорилт нь хадгаламж, зээлийн зарим хоршооны үүсгэн байгуулагчдын буруутай үйл ажиллагааны улмаас хадгаламж эзэмшигчид учирсан хохирлын тодорхой хэсгийг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах, үлдэгдэл хохирлыг хадгаламж, зээлийн хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөр барагдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Иргэний хууль
1 Иргэний хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.
1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
2 хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Энэ хууль нь хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхийн шийтгэх тогтоолоор хохирлынх нь бодит хэмжээг тогтоосон хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод хамаарна.
Энэ хуулийн 3.1-д заасан бодит хохиролд хадгаламжийн хүү үл тооцно.
Энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаар тогтоогдсон хохирлын 50 хувийг төрөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулна.
Энэ хуулийн 4.1-д зааснаар барагдуулснаас үлдсэн 50 хувийн хохирлыг хадгаламж, зээлийн хоршооны орлого, мөнгөн хөрөнгөөр барагдуулна.
Энэ хуулийн 4.1-д заасан хохирлыг улсын төсвийн хөрөнгөөр барагдуулна.
Энэ хуулийн 5.1-д заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөс барагдуулсан хохирлыг тухайн хоршооны дараахь орлого, мөнгөн хөрөнгөөс түүнд оногдох хэмжээгээр нь нөхөн төлүүлнэ:
төлбөр төлөгчөөс гаргуулан авсан бэлэн мөнгө;
харилцах дансан дахь төгрөг, гадаад валют;
төлбөр төлөгчөөс хураан авсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлого;
үнэт цаас борлуулсны орлого;
газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг худалдан борлуулснаас олсон орлого;
ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу худалдан борлуулснаас олсон орлого;
хоршооны үйл ажиллагааны орлого;
бусад орлого.
Энэ хуулийн 5.2-т заасан орлого, мөнгөн хөрөнгийг нэгдсэн байдлаар төвлөрүүлж хадгаламж, зээлийн хоршооны нийт хохирогчдын үлдэгдэл 50 хувьд хувь тэнцүүлэн олгох бөгөөд хохирогчдын төлбөрийг барагдуулсны дараа энэ хуулийн 4.1-д заасан төлбөрийг улсын төсөвт буцаан төлж дуусгана.
Энэ хуулийн 5.3-т заасан орлого, мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулна.
Хохирол барагдуулах журмыг Засгийн газар батална.
Энэ хуулийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.