Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2007 › Прокурорын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Прокурорын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Прокурорын Байгууллагын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2007-08-14, Улаанбаатар07-h-13

1 дугаар зүйл.

Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “35.8. Прокурор тэтгэвэрт гарахад албан тушаалынх нь 36 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.” гэсэн заалтыг хэрэгжүүлэхдээ 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгосон этгээдэд хамааруулан тооцсугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.