Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2008 › Монгол Улсыг Хөгжүүлэх Сангаас Хөрөнгө Зарцуулах Тухай

Монгол Улсын хууль

Монгол Улсыг Хөгжүүлэх Сангаас Хөрөнгө Зарцуулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсыг Хөгжүүлэх Сангаас Хөрөнгө Зарцуулах Тухай

2008-10-09, Улаанбаатар08-h-16

1 дугаар зүйл.

2007 оны жилийн эцсийн мал тооллогын дүнг үндэслэн ямааны тоогоор тооцож нэг килограмм ноолуур тутамд 5000 төгрөгийг малчид болон мал бүхий иргэнд нэг удаа олгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан нэг удаагийн арга хэмжээнд шаардагдах 30.5 тэрбум /гучин тэрбум таван зуун сая/ төгрөгийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу тус сангаас санхүүжүүлнэ.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2008 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дагаж мөрдөнө.