Монгол Улсын хууль
Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрГаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2008-05-29, Улаанбаатар08-h-11
Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэрийн болон усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.
Гаалийн албан татвараас чөлөөлөгдөх трактор, комбайн, машин механизм, бусад техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батална.
Энэ хуулийг батлагдсан өдөр буюу 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.