Монгол Улсын хууль
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
Хүчин төгөлдөрНэмэгдсэн Өртгийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай
2009-10-30, Улаанбаатар09-h-17
Томуугийн А хүрээний /H1N1/ вирусын халдварын оношлогоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг импортоор оруулахад нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг Засгийн газар батална.
Энэ хуулийг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.