Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2009 › Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Монгол Улсын хууль

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

Хүчин төгөлдөр

Гаалийн Албан Татвараас Чөлөөлөх Тухай

2009-10-30, Улаанбаатар09-h-18

1 дугаар зүйл.

Томуугийн А хүрээний /H1N1/ вирусын халдварын оношлогоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг импортоор оруулахад гаалийн албан татвараас чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын жагсаалтыг Засгийн газар батална.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.