Монгол Улсын хууль
Зарим Нийлэг Хальсан Уутны Хэрэглээг Хориглох Тухай
Хүчин төгөлдөрЗарим Нийлэг Хальсан Уутны Хэрэглээг Хориглох Тухай
2009-06-11, Улаанбаатар09-h-03
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт 0.025 мм болон түүнээс бага зузаантай нийлэг хальсан уутыг хүнсний бүтээгдэхүүнд баглаа боодлын зориулалтаар импортлох, хэрэглэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль
Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.
, Байгаль орчныг хамгаалах тухайБайгаль орчныг хамгаалах тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 101 дүгээрт нийтлэгдсэн.
, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухайАхуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 47 дугаарт нийтлэгдсэн.
, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
“нийлэг хальсан уут” гэж баглаа боодолд хэрэглэх зориулалтаар химийн нийлэгжүүлэлтийн аргаар үйлдвэрлэсэн, дахин боловсруулах боломжгүй, удаан задардаг уутыг;
“баглаа боодол” гэж түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг ороох, савлах зориулалттай нэг удаагийн хэрэглээний нийлэг хальсыг.
Бүх төрлийн 0.025 мм болон түүнээс бага зузаантай нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд баглаа боодлын зориулалтаар хэрэглэхийг хориглоно.
Энэ хуулийн 4.1-д заасан зориулалтаар нийлэг хальсан уутыг импортлохыг хориглоно.
Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хуулийн биелэлтэд тавих хяналт нь төрийн болон олон нийтийн гэсэн хэлбэртэй байна.
Энэ хуулийн 5.1-д заасан төрийн хяналтыг бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон мэргэжлийн хяналтын байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ.
Энэ хуулийн 5.1-д заасан олон нийтийн хяналтыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэн хэрэгжүүлж болно.
Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч захиргааны дараахь шийтгэл ногдуулна:
энэ хуулийн 4.1-д заасныг зөрчсөн иргэнийг 30000-50000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 150000-200000 төгрөгөөр торгох;
энэ хуулийн 4.2-т заасныг зөрчсөн бол импортолсон зүйлийг хурааж, иргэнийг 100000-150000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 250000-350000 төгрөгөөр торгох.
Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.