Монгол Улсын хууль
Өршөөл Үзүүлэх Тухай
Хүчин төгөлдөрӨршөөл Үзүүлэх Тухай
2009-07-09, Улаанбаатар09-h-06
Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтанг ял эдлэхээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль
Монгол Улсын Үндсэн хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.
, Эрүүгийн хуульМонгол Улсын Эрүүгийн хууль – “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 5 дугаарт нийтлэгдсэн.3 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 6 дугаарт нийтлэгдсэн.
, Эрүүгийн байцаан шийтгэх хууль³, энэ хуулиас бүрдэнэ.Энэ хууль 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс /6 дугаар сарын 23-ны 24.00 цагаас/ өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарна.
Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн дор дурдсан ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ:
арван найман насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа;
арван найман насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд;
ял эдэлж байхдаа бие махбодидоо санаатайгаар гэмтэл учруулснаас бусад шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс;
жараас дээш насны эрэгтэйчүүд, тавин таваас дээш насны эмэгтэйчүүд;
арван найман насанд хүрээгүй хүүхэд;
өөрийн шууд асрамжид байгаа арван найм хүртэл насны хагас өнчин хүүхэдтэй эрэгтэйчүүд.
Энэ хуулийн 4.1.5-д заасан этгээдэд энэ хуулийн 8.1.7 дахь заалт хамаарахгүй.
Болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.
Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.
Дор дурдсан ялтны эдлээгүй үлдсэн ялыг дараахь байдлаар өршөөн хасна:
хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг;
онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг.
Дор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно:
энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан этгээдийн Эрүүгийн хуулийн 78.2 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг;
хорих ялыг нь тэнссэн этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг;
хорих газраас тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг;
насанд хүрээгүй хүүхэд болон жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх ажиллагааг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг.
Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.
Дор дурдсан этгээдийг энэ хуульд заасан өршөөлд хамааруулахгүй:
цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн ял нь уучлагдан хорих ялаар солигдсон;
онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон;
гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн;
урьд санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан этгээд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн;
өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өршөөгдсөнөөс хойшхи хугацаанд гэмт хэрэг санаатай үйлдсэн;
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа гэмт хэрэг санаатай үйлдсэн;
Төрийн эсрэг онц хүнд гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 79-85 дугаар зүйл/, Хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3 дахь хэсэг/, Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.3 дахь хэсэг/, Хүчиндэх /Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг булаах /Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3, 148.4 дэх хэсэг/, Зандалчлах /Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл/, Терроризм /Эрүүгийн хуулийн 178¹ дүгээр зүйл/, Терроризмыг санхүүжүүлэх /Эрүүгийн хуулийн 178² дугаар зүйл/, Терроризмыг сурталчлах /Эрүүгийн хуулийн 178³ дугаар зүйл/, Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох /Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйлийн 182.3 дахь хэсэг/, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэг/, Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох /Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг/, Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Мөнгө угаах /Эрүүгийн хуулийн 268¹ дүгээр зүйлийн 268¹.2, 268¹.3 дахь хэсэг/, Хээл хахууль өгөх /Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэг/, Хээл хахууль зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг / -т тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн.
Энэ хуулийг 2009 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хорих анги болон баривчлах байранд ял эдэлж байгаа ялтанд энэ хуулиар өршөөл үзүүлэх ажлыг 2009 оны 7 дугаар сарын 30-ны дотор багтаан гүйцэтгэнэ.