Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2009 › Нийгмийн Даатгалын Тухай Хуулийн Зарим Заалтыг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Монгол Улсын хууль

Нийгмийн Даатгалын Тухай Хуулийн Зарим Заалтыг Дагаж Мөрдөх Журмын Тухай

Хүчин төгөлдөр

Нийгмийн Даатгалын Тухай Хуулийн Зарим Заалтыг Дагаж Мөрдөх Журмын Тухай

2009-07-16, Улаанбаатар09-h-10

1 дугаар зүйл.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна.” гэсэн заалтын үйлчлэлийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түр зогсоосугай.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.