Монгол Улсын хууль
Цөмийн Энергийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
Хүчин төгөлдөрЦөмийн Энергийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай
2009-07-16, Улаанбаатар09-h-16
Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгосон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 11 дүгээр сарын 15-ны дотор уг хуульд заасан нөхцөл, журмын дагуу шинэчлэн бүртгэнэ.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдлийг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд Цөмийн энергийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан тохиолдолд түүнийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоно.
Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Цөмийн энергийн тухай хуульд заасан төрийн оролцооны хувийг төрд эзэмшүүлэхийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэрийг түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдөлд хавсаргасан байна.
Энэ хуульд заасны дагуу цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлээгүй бол түүнийг хүчингүй болсонд тооцно.
2009 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө ирүүлсэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Цөмийн энергийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.