Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › Монгол Улсын хууль › 2010 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай /Шинэчилсэн Найруулга/

Монгол Улсын хууль

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай /Шинэчилсэн Найруулга/

Хүчин төгөлдөр

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай /Шинэчилсэн Найруулга/

2010-11-25, Улаанбаатар10-h-16

НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дугаар зүйл.Хуулийн зорилт
1.1.

Энэ хуулийн зорилт нь улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох, хөнгөлөх, чөлөөлөх, төлөх, хураах болон түүнийг тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль тогтоомж
2.1.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль

Татварын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2008 оны 22 дугаарт нийтлэгдсэн.

, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.

Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Улсын тэмдэгтийн хураамж
3.1.

Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид “тэмдэгтийн хураамж” гэх/ гэнэ.

3.2.

—

4 дугаар зүйл.Тэмдэгтийн хураамж төлөгч
4.1.

Тэмдэгтийн хураамж төлөх үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа дараахь этгээд тэмдэгтийн хураамж төлөгч байна:

4.1.1.

Монгол Улсын иргэн;

4.1.2.

гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

4.1.3.

төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газар, улс төрийн нам, хөдөлгөөн, сан, шашны байгууллага;

4.1.4.

гадаад улс дахь Монгол Улсын элчин сайдын яам, консулын газраар дамжуулан үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээд.

5 дугаар зүйл.Тэмдэгтийн хураамж хураах үйлчилгээний төрөл
5.1.

Тэмдэгтийн хураамжийг дор дурдсан үйлчилгээнд хураана:

5.1.1.

шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх;

5.1.2.

арбитрын ажиллагаанд шүүх оролцох;

5.1.3.

нотариатын үйлчилгээ үзүүлэх;

5.1.4.

иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх;

5.1.5.

консулын үйлчилгээ үзүүлэх;

5.1.6.

тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгох;

5.1.7.

Хувийн хамгаалалтын тухай хуулийн

Хувийн хамгаалалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

6.1-д заасан хувийн хамгаалалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;

5.1.8.

сонин, сэтгүүл, радио, телевизийг бүртгэх;

5.1.9.

хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх;

5.1.10.

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэх;

5.1.11.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох;

5.1.12.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 48 дугаарт нийтлэгдсэн.

20.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;

5.1.13.

Аудитын тухай хуулийн

Аудитын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх олгох;

5.1.14.

Байгалийн ургамлын тухай хуулийн

Байгалийн ургамлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн

11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөл олгох;

5.1.15.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 46 дугаарт нийтлэгдсэн.

5.2-т заасан үйл ажиллагаа;

5.1.16.

Ус цаг уур, орчны шинжилгээний тухай хуулийн

Ус цаг уур, орчны шинжилгээний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1997 оны 12 дугаарт нийтлэгдсэн.

8.1-д заасан үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох;

5.1.17.

Усны тухай хуулийн

Усны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2004 оны 18 дугаарт нийтлэгдсэн.

11.1.8, 20.3-т заасан усны мэргэжлийн байгууллагад эрх олгох, хугацааг сунгах, мөн хуулийн 23.1-д заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус ашиглах эрх олгох;

5.1.18.

Ойн тухай хуулийн

Ойн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

12.1.10-т заасны дагуу ойн мэргэжлийн байгууллагад эрх олгох;

5.1.19.

Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хуулийн

Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 47 дугаарт нийтлэгдсэн.

14.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох;

5.1.20.

Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хуулийн

Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 43 дугаарт нийтлэгдсэн.

5.2-т заасан зөвшөөрөл олгох;

5.1.21.

Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн

Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 43 дугаарт нийтлэгдсэн.

5.1.4, 5.1.5-д заасны дагуу зөвшөөрөл, гэрчилгээ олгох;

5.1.22.

Ан агнуурын тухай хуулийн

Ан агнуурын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 19 дугаарт нийтлэгдсэн.

7.1, 11.1-д заасан зөвшөөрөл олгох;

5.1.23.

Амьтны аймгийн тухай хуулийн

Амьтны аймгийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 19 дугаарт нийтлэгдсэн.

15.2, 17.2, 17.3, 23.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох;

5.1.24.

Боловсролын тухай хуулийн

Боловсролын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 19 дугаарт нийтлэгдсэн.

20.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох;

5.1.25.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн

Соёлын өвийг хамгаалах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

8.6-д заасны дагуу гэрчилгээ олгох, мөн хуулийн 9.4, 10.5, 11.3, 17.10, 20.1, 20.3-т заасан үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох;

5.1.26.

Эрчим хүчний тухай хуулийн

Эрчим хүчний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

13, 20 дугаар зүйл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн

Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 5 дугаарт нийтлэгдсэн.

7.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох;

5.1.27.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2004 оны 21 дугаарт нийтлэгдсэн.

12.4, 17.9-д заасны дагуу зөвшөөрөл олгох;

5.1.28.

Хүнсний тухай хуулийн

Хүнсний тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 48 дугаарт нийтлэгдсэн.

9.3-т заасан үйл ажиллагаа;

5.1.29.

Хувиргасан амьд организмын тухай хуулийн

Хувиргасан амьд организмын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2007 оны 29 дугаарт нийтлэгдсэн.

6.1, 13.1-д заасан зөвшөөрөл олгох;

5.1.30.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

6.1-д заасан зөвшөөрөл олгох;

5.1.31.

Эрүүл мэндийн тухай хуулийн

Эрүүл мэндийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1998 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

16, 17 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа;

5.1.32.

Иргэний нисэхийн тухай хуулийн 15.2-т заасан гэрчилгээ, зөвшөөрөл олгох;

5.1.33.

Харилцаа, холбооны тухай хуулийн

Харилцаа, холбооны тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 43 дугаарт нийтлэгдсэн.

21.2-т заасан тусгай зөвшөөрөл олгох;

5.1.34.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12.3-т заасан стандартыг бүртгэх;

5.1.35.

гаалийн байгууллагаас энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан ажил, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл, гэрчилгээ олгох;

5.1.36.

гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгох;

5.1.37.

аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, хотын Зөвлөл, хотын Захирагч, тухайн шатны төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл олгох;

5.1.38.

шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент, барааны тэмдэгт гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах болон лицензийн гэрээг бүртгэх;

5.1.39.

зохиогчийн эрхэд хамаарах бүтээл бүртгэх;

5.1.40.

эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх;

5.1.41.

газрыг өмчлүүлэх, ашиглуулах, эзэмшүүлэх зөвшөөрөл олгох, бүртгэх;

5.1.42.

Газрын хэвлийн тухай хуулийн

Газрын хэвлийн тухай хууль 1988 оны Хууль, зарлиг, тогтоолын эмхтгэлийн 11 дугаарт нийтлэгдсэн.

15 дугаар зүйлд заасны дагуу газрын хэвлийг олгох;

5.1.43.

баримт бичиг баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгох.

5.1.44.

шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эрх зүйн маргаан зохицуулах.

5.1.45.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 38.2-т заасан үйлчилгээ үзүүлэх.

5.1.46.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7.3-д заасан тусгай зөвшөөрөл олгох.

5.1.47.

музейн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгох.

5.1.48.

Соёлын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл олгох.

5.1.49.

Кино урлагийг дэмжих тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу зөвшөөрөл олгох.

5.1.50.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үйлчилгээ.

5.1.51.

Цахим гарын үсгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;

5.1.52.

Санхүүгийн зохицуулах хороонд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэх.

5.1.53.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, сунгах, гадаадын ажиллах хүчний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой үйлчилгээ.

5.1.54.

Генетик нөөцийн тухай хуулийн 8.1.3, 8.5.2, 17.3-т заасан тусгай зөвшөөрөл, гарал үүслийн тодорхойлолт, хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох.

5.1.55.

Шүүх шинжилгээний тухай хуульд заасан зарим шүүх шинжилгээ хийх болон түүнд холбогдох үйлчилгээ үзүүлэх;

5.1.56.

Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох.

5.1.57.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах.

6 дугаар зүйл.Тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох
6.1.

Энэ хуулийн 6.2, 6.3-т зааснаас бусад тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуулиар тогтооно.

6.2.

Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.5 дахь хэсэг, 12 дугаар зүйл, 15, 17, 18, 19, 20 дугаар зүйл, 20¹ дүгээр зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.8, 21.1.9, 21.1.12, 21.1.13, 21.1.15, 21.1.16, 21.1.17, 21.1.24, 21.1.26, 21.1.27, 21.1.28, 21.1.30, 21.1.32, 21.1.33, 21.1.34, 21.1.35, 21.1.36, 21.1.37, 21.1.38, 21.1.40, 21.1.41, 21.1.43 дахь заалт, 22¹ дүгээр зүйл, 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3, 25.1.7, 25.1.8, 25.1.9, 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.1.6, 26.1.7, 26.1.8, 26.1.9 дэх заалт, 26.2, 26.3, 26.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.4, 27.1.5, 27.1.6 дахь заалт, 27.3, 27.4, 27.5 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.8, 28.1.9 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.5, 29.1.6, 29.1.7, 29.1.8, 29.1.9, 29.1.10, 29.1.11 дэх заалт, 32 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, 35.1.3 дахь заалт, 37 дугаар зүйл, 40 дүгээр зүйлд заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.

6.3.

Энэ хуулийн 29.1.12, 29.1.14, 35.1.4, 35.1.5, 35.1.6, 35.1.7, 35.1.8, 35.1.9, 35.1.10, 35.1.11, 35.1.12, 35.1.13, 35.1.15, 35.1.16, 35.1.17, 35.1.18, 35.1.21, 35.1.22 дахь заалт, 35.4, 35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуульд заасан хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно.

6.4.

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газраас үзүүлэх энэ хуулийн 5.1.3, 5.1.4, 5.1.5, 10.6-д заасан тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно. Тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоохдоо гадаад улстай харилцан адил байх зарчмыг баримтлах бөгөөд уг хэмжээг гадаад валютаар тогтоож болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
7 дугаар зүйл.Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
7.1.

Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

7.1.1.

эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх:

Нэхэмжлэлийн

үнийн дүн

/төгрөгөөр/

Хураамжийн хувь, хэмжээ /төгрөгөөр/

0-130 000

4550 төгрөг.

130 001-650 000

4550 төгрөг дээр 130 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.

650 001-1 300 000

20150 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.

1 300 001-13 000 000

35750 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.

13 000 001-ээс дээш

222950 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

7.1.2.

эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг;

7.1.3.

хэрэгт байгаа нотлох баримтын хуулбар, түүнчлэн шүүхийн шийдвэр, магадлал, шийтгэвэр, гүйцэтгэх хуудас дахин олгоход хуудас тутамд 100 төгрөг.

7.1.4.

шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд энэ хуулийн 7.1.2-т заасан хэмжээгээр.

7¹ дугаар зүйл.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эрх зүйн маргаан зохицуулахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
7¹.1.

Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

8 дугаар зүйл.Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
8.1.

Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

8.1.1.

арбитрын шийдвэрийг хүчингүй болгох, баталгаажуулах, гүйцэтгүүлэх тухай хүсэлт шийдвэрлэхэд нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.1 хувь;

8.1.2.

Арбитрын тухай хуульд

Арбитрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 20 дугаарт нийтлэгдсэн.

заасан бусад асуудлаар шийдвэр гаргахад нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.05 хувиар.

9 дугаар зүйл.Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
9.1.

Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

9.1.1.

үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой баримт бичиг гэрчлэхэд 4 400 төгрөг;

9.1.2.

үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ гэрчлэхэд нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхийн хувьд гэрээний үнийн дүнгээс 0.03 хувь, бусад хүнд 0.05 хувь;

9.1.3.

эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэл гэрчлэхэд 1 100 төгрөг;

9.1.4.

эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1 100 төгрөг;

9.1.5.

эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээ, хэлцэл гэрчлэхэд 1 100 төгрөг;

9.1.6.

хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичиг гэрчлэхэд 4 400 төгрөг;

9.1.7.

хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1 100 төгрөг;

9.1.8.

хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөн байгуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг нотариатаар гэрчлэхэд 2 000 төгрөг;

9.1.9.

аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй холбогдсон баримт материал гэрчлэхэд 20 000 төгрөг;

9.1.10.

итгэмжлэл гэрчлэхэд 1 100 төгрөг;

9.1.11.

баримт бичгийг болон түүний хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд хуудас тутмаас 110 төгрөг;

9.1.12.

баримт бичгийн орчуулгыг гэрчлэхэд хуудас тутмаас 300 төгрөг;

9.1.13.

баримт бичигт зурсан гарын үсэг гэрчлэхэд 2 500 төгрөг;

9.1.14.

гэрчлэгдсэн баримт бичгийн хуулбарыг гэрчлэхэд хуудас тутмаас 110 төгрөг;

9.1.15.

үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад 4 400 төгрөг;

9.1.16.

өв залгамжлах эрх, гэрээслэл гэрчлэхэд 1 100 төгрөг;

9.1.17.

гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 550 төгрөг;

9.1.18.

өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхээс бусад хүнд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход 10 000 төгрөг;

9.1.19.

үнэт цаас өмчлөх эрхийн гэрчилгээ гэрчлэхэд 5 000 төгрөг;

9.1.20.

хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээ үзүүлэхэд үнийн дүнгийн 1.2 хувь.

9.1.21.

энэ хуулийн 9.1.2-9.1.5-д зааснаас бусад гэрээ, хэлцлийг гэрчлэхэд үнийн дүнгийн 1 000 000 хүртэл төгрөгөөс 0.02 хувь, 1 000 000 төгрөгөөс давсан дүнгээс 0.01 хувиар хураах.

9.2.

Гэрээ, хэлцэлд өөрөөр заагаагүй бол тэмдэгтийн хураамжийг хэлэлцэн тохирогч талууд тэнцүү хувааж төлнө.

10 дугаар зүйл.Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
10.1.

—

10.2.

—

10.3.

Монгол Улсын иргэний үнэмлэх /цаашид “иргэний үнэмлэх” гэх/ олгох, түүнд тэмдэглэл хийхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

10.3.1.

иргэний үнэмлэх олгоход 3 300 төгрөг;

10.3.2.

—

10.3.3.

иргэний үнэмлэхийг 25, 45 настай иргэнд сольж олгоход 3 300 төгрөг;

10.3.4.

иргэний үнэмлэхэд иргэний оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт хийхэд 1000 төгрөг;

10.3.5.

оршин суух тодорхой хаяггүй Монгол Улсын харьяат иргэнд цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тухайн оршин суугаа нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар иргэний үнэмлэх олгоход 3 300 төгрөг.

10.4.

Гадаадад зорчих эрхийн бүртгэлд бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

10.4.1.

үндэсний энгийн гадаад паспорт олгоход 5 000 төгрөг;

10.4.2.

эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн хамт түр хугацаагаар гадаадад зорчих хүүхдэд үндэсний гадаад паспортод хавсаргах үнэмлэх олгоход 2 500 төгрөг;

10.5.

—

10.6.

Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх үйлчилгээ үзүүлэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

10.6.1.

гадаадын иргэнд тус улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг;

10.6.2.

суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгоход 12 000-30 000 төгрөг;

10.6.3.

гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, солиход 15 000-36 000 төгрөг;

10.6.4.

гадаадын иргэн, харьяалалгүй хүний тус улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад 36 000-90 000 төгрөг;

10.6.5.

харьяалалгүй хүнд гадаадад зорчих үнэмлэх олгох, үнэмлэхний хугацаа сунгахад 4800-12 000 төгрөг;

10.6.6.

гадаадын иргэнд хувийн хэрэг хөтөлж, регистрийн дугаар олгоход 1200-3000 төгрөг;

10.6.7.

гадаадын иргэн, харьяалалгүй хүний оршин суух үнэмлэхэд оршин суугаа хаягийн өөрчлөлт, бусад тэмдэглэл хийх тухай бүр 1000-2500 төгрөг;

10.6.8.

хувийн хэрэг хөтөлж, регистрийн дугаар олгосон гадаадын иргэн, харьяалалгүй хүний баримт бичигт гадаадад зорчсон тэмдэглэл хийх тухай бүр 1000-2500 төгрөг;

10.6.9.

Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга олгоход 10 000-15 000 төгрөг;

10.6.10.

гадаадын иргэний талаар тодорхойлолт гаргахад 1000-2500 төгрөг;

10.6.11.

гадаадын иргэн оршин суух болон зорчих үнэмлэхээ алдсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосон тохиолдолд шинээр буюу дахин олгоход 36 000-90 000 төгрөг;

10.6.12.

гадаадын иргэнийг бүртгэхэд 1000-2500 төгрөг;

10.6.13.

гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгоход /хүн тус бүрээр/ 1000-2500 төгрөг;

10.6.14.

гадаадын иргэн, харьяалалгүй хүнд орон нутагт явахад зөвшөөрөл олгоход /хүн тус бүрээр/ 1000-2500 төгрөг;

10.6.15.

нэг удаагийн орох виз олгоход 115 000-270 000 төгрөг;

10.6.16.

хоёр удаагийн орох виз олгоход 160 000-320 000 төгрөг;

10.6.17.

зургаан сарын 0лон удаагийн виз олгоход 210 000-450 000 төгрөг;

10.6.18.

зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар олон удаагийн виз олгоход 460 000-750 000 төгрөг;

10.6.19.

дамжин өнгөрөх нэг удаагийн виз олгоход 36 000-90 000 төгрөг;

10.6.20.

дамжин өнгөрөх хоёр удаагийн виз олгоход 72 000-180 000 төгрөг;

10.6.21.

дамжин өнгөрөх олон удаагийн виз олгоход 96 000-240 000 төгрөг;

10.6.22.

хувийн хэрэг хөтөлж, регистрийн дугаар олгосон гадаадын иргэнд нэг болон хоёр удаагийн гарах-орох виз олгоход 18 000-45 000 төгрөг;

10.6.23.

нэг визэд хавсаргасан иргэдийн визийг салгах, визийг шилжүүлэн олгоход 16 000-45 000 төгрөг;

10.6.24.

визийн хугацааг долоо хүртэл хоногоор сунгахад 27 000-67 500 төгрөг, дараагийн хоног тутамд 3600-9000 төгрөг;

10.6.25.

визийн ангилал өөрчлөхөд 36 000-90 000 төгрөг;

10.6.26.

олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах зөвшөөрөл өгч, гэрчилгээ олгоход 900 000-2 250 000 төгрөг;

10.6.27.

олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын зөвшөөрөл өгч, гэрчилгээний хугацааг сунгахад 360 000-900 000 төгрөг;

10.6.28.

олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгоход 60 000-150 000 төгрөг;

10.6.29.

Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлтийг хянан шийдвэрлүүлэхэд 60 000-150 000 төгрөг.

10.6.30.

гадаадын иргэний бүх төрлийн виз, визийн болон оршин суух зөвшөөрөл олгох хүсэлтийг хянан, энэ хуулийн 10.6.1, 10.6.2, 10.6.3, 10.6.4, 10.6.5, 10.6.6, 10.6.7, 10.6.9, 10.6.10, 10.6.11, 10.6.13, 10.6.15, 10.6.16, 10.6.17, 10.6.18, 10.6.19, 10.6.20, 10.6.21, 10.6.23, 10.6.24, 10.6.25, 10.6.26, 10.6.27, 10.6.28, 10.6.29-д заасан үйлчилгээг татгалзсан тохиолдолд тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

10.7.

Энэ хуулийн 10.6-д заасан гадаадын иргэнд үзүүлэх үйлчилгээг яаралтай буюу хилийн боомт дээр үзүүлэх тохиолдолд хураамжийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн хураана.

11 дугаар зүйл.Консулын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
11.1.

Гадаадад зорчих эрхийн бүртгэлд бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

11.1.1.

үндэсний энгийн гадаад паспорт олгоход 12 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.1.2.

дипломат, албан паспорт олгоход 30 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.1.3.

Монгол Улсад буцах үнэмлэх олгоход 22 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.1.4.

үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгахад 2500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.1.5.

хүүхдийн үнэмлэх олгоход 2000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.2.

Монгол Улсад зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүнд виз олгоход энэ хуулийн 10.6-д заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана.

11.3.

Консулын үйлчилгээг яаралтай үзүүлэх тохиолдолд энэ хуулийн 10.6-д заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг ажлын 8 цагийн дотор бол хоёр дахин нэмэгдүүлж, амралт, баяр ёслолын өдөр бол гурав дахин нэмэгдүүлэн хураана.

11.4.

Консулын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн үйлчилгээнд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

11.4.1.

эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэл гэрчлэхэд 18 000-54 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.2.

эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулсан, хугацаа сунгасныг гэрчлэхэд 7500-22 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.3.

эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээ, дүрэм гэрчлэхэд 23 000-69 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.4.

Монгол Улсын газрын харилцаанд холбогдох гэрээнээс бусад хэлцэл /гэрээ, итгэмжлэл зэрэг/-ийг гэрчлэхэд 52 000-156 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.5.

баримт бичигт консулын баталгаа гаргахад 1500-4500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.6.

баримт бичгийг болон баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд хуудас тутмаас 1500-4500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.7.

баримт бичгийн орчуулгыг гэрчлэхэд хуудас тутмаас 300-900 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.8.

баримт бичигт зурсан гарын үсгийг гэрчлэхэд 2500-7500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.9.

гэрчлэгдсэн баримт бичгийн хуулбарыг гэрчлэхэд хуудас тутмаас 200-600 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.10.

үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад 7500-22 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.11.

үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой баримт бичгийг гэрчлэхэд баримт бичигт тусгагдсан үнийн дүнгийн 0.06 хүртэл хувиар;

11.4.12.

үл хөдлөх эд хөрөнгийн гэрээг гэрчлэхэд нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхийн хувьд гэрээний үнийн дүнгээс 0.035 хүртэл хувиар, бусад хүнд үнийн дүнгийн 0.055 хүртэл хувиар;

11.4.13.

энэ хуулийн 11.4.1-11.4.3, 11.4.7-д зааснаас бусад гэрээ, хэлцлийг гэрчлэхэд үнийн дүнгийн 1 000 000 хүртэл төгрөгөөс 0.025 хүртэл хувиар, 1 000 000 төгрөгөөс давсан хэсгээс 0.015 хүртэл хувиар нэмэгдүүлж;

11.4.14.

хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээ үзүүлэхэд үнийн дүнгийн 1.2 хүртэл хувиар;

11.4.15.

хуулийн этгээдийг үүсгэн байгуулах тухай гэрээ, дүрэм гэрчлэхэд хуудас тутмаас 240-720 төгрөг буюу түүнтэй тэнцэх бусад валют;

11.4.16.

хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичиг гэрчлэхэд 4400-13 200 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.17.

хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1100-3300 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют ;

11.4.18.

хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөн байгуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг гэрчлэхэд 2000-6000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.19.

аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй холбогдсон баримт бичиг гэрчлэхэд 20 000-60 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.20.

өв залгамжлах эрх, гэрээслэл гэрчлэхэд 1100-3300 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.4.21.

гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 1000-2000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют.

11.5.

Өв залгамжлал, гэрээслэл, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс оногдох хувиа өмчлөх эрх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээ зэрэг тодорхой үнийн дүн, төлбөрийн хэмжээ бүхий бүх төрлийн гэрээ, хэлцлийг гэрчлэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

11.5.1.

1000 хүртэл ам.доллартай тэнцэх дүнтэй бол 15 000-45 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.5.2.

1001-10000 ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 23 000-69 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.5.3.

10001-25000 ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 30 000-90 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.5.4.

25001-100000 ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 37 000-111 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.5.5.

100001-300000 ам. доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 45 000-135 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.5.6.

300001 болон түүнээс дээш ам.доллартай тэнцэх үнийн дүнтэй бол 60 000 -180 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.5.7.

өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, эцэг, эхээс бусад хүнд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход 100 000-300 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют;

11.5.8.

аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нотлох бүх төрлийн баримт бичгийн хуулбарыг гэрчлэхэд 7500-22 500 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют.

12 дугаар зүйл.Тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
12.1.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

12.1.1.

автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтэр олгоход 1000-2000 төгрөг;

12.1.2.

автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгоход 1000-2000 төгрөг;

12.1.3.

автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, ашиглалтын дэвтрийг алдаж үрэгдүүлэх, гээгдүүлэх, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосноос дахин олгоход 8000-20 000 төгрөг;

12.1.4.

өөрөө явагч хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгоход 1000-2000 төгрөг.

12.2.

Автомашин, өөрөө явагч хэрэгсэл, мотоциклийн дугаар олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

12.2.1.

автомашины дугаар олгоход 1000-2200 төгрөг;

12.2.2.

өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийн улсын дугаар олгоход 1000-2000 төгрөг;

12.2.3.

мотоциклийн улсын дугаар олгоход 1000-2000 төгрөг;

12.2.4.

автомашин, өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийн болон мотоциклийн улсын дугаарыг алдаж үрэгдүүлэх, гээгдүүлэх, хүчингүй буюу ашиглах боломжгүй болгосноос дахин олгоход 16 000-40000 төгрөг.

12.3.

Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авсан бол түүнийг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа орон нутаг дахь байгууллага бүртгэхэд 1000-2000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

12.4.

Агаарын хөлөг болон усан онгоцыг бүртгэх, агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ, усан /хөлөг/ онгоцыг бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

12.4.1.

Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суугаа харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэж, үндэсний таних тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ олгоход 17 600-44 000 төгрөг;

12.4.2.

гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд байгаа агаарын хөлгийг Монгол Улсын иргэний агаарын тээвэрт ашиглахаар гэрээ байгуулсан нөхцөлд улсын бүртгэлд бүртгэж үндэсний таних тэмдэг, бүртгэлийн гэрчилгээ олгоход 200 000- 500 000 төгрөг;

12.4.3.

энэ хуулийн 12.4.2-т заасан гэрчилгээний хугацааг сунгахад 160 000 400 000 төгрөг;

12.4.4.

агаарын хөлгийг ашиглалтаас хасах, тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаагүй гадаадын байгууллагад болон Монгол Улсын харьяат бус бөгөөд тус улсад оршин суудаггүй хүнд худалдсан, шилжүүлсэн тохиолдолд улсын бүртгэлээс хасахад 12 000-30 000 төгрөг;

12.4.5.

дотоодын усан замын тээврийн хэрэгслийг бүртгэж, дугаар, гэрчилгээ олгоход 4000-10000 төгрөг;

12.4.6.

Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа болон тэдгээрийн түрээсэлсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэхэд 24 000-60 000 төгрөг;

12.4.7.

гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд байгаа болон тэдгээрийн түрээсэлсэн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэхэд 200 000-500 000 төгрөг;

12.4.8.

энэ хуулийн 12.4.7-д заасан бүртгэлийн гэрчилгээний хугацааг сунгахад 160 000-400 000 төгрөг.

13 дугаар зүйл.Галт зэвсэг худалдах, эзэмших, улсын хилээр нэвтрүүлэх, галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
13.1.

Галт зэвсэг худалдах, эзэмших, улсын хилээр нэвтрүүлэх, бүртгэх, галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын зорилгоор үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

13.1.1.

галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг, галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг;

13.1.2.

галт зэвсэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, галт зэвсгийн сум үйлдвэрлэх, дахин цэнэглэх тусгай зөвшөөрөл олгоход 2 500 000 төгрөг;

13.1.3.

галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын зорилгоор үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг;

13.1.4.

иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг бүртгэж, гэрчилгээ олгоход нэгж бүрээс 10 000 төгрөг;

13.1.5.

галт зэвсгийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэж, гэрчилгээ олгоход 5 000 төгрөг;

13.1.6.

гадаадын иргэний галт зэвсгийг бүртгэн, улсын хилээр нэвтрүүлж ан агнах зорилгоор ашиглах зөвшөөрлийн хуудас олгоход 250 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют, спорт-сургалтын /уралдаан, тэмцээнд оролцох/ зорилгоор ашиглах зөвшөөрлийн хуудас олгоход 25 000 төгрөг буюу түүнтэй тэнцэх хэмжээний бусад валют.

13.2.

Хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

13.2.1.

хуулийн этгээдэд хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 2 500 000 төгрөг;

13.2.2.

хуулийн этгээдэд хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгахад 250 000 төгрөг;

13.2.3.

иргэнд хувийн хамгаалалтын мэргэжлийн тусгай зөвшөөрөл олгоход 250 000 төгрөг.

14 дугаар зүйл.Сонин, сэтгүүл, радио, телевизийг улсын бүртгэлд бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
14.1.

Сонин, сэтгүүл, радио, телевизийг улсын бүртгэлд бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

14.1.1.

сонин, сэтгүүлийг бүртгэж, гэрчилгээ олгоход 8800-22 000 төгрөг;

14.1.2.

олон нийтийн болон хувийн радиог бүртгэхэд 12 800-32 000 төгрөг;

14.1.3.

олон нийтийн болон хувийн телевизийг бүртгэхэд 40 000-100 000 төгрөг;

14.1.4.

кабелийн телевизийг бүртгэхэд 48 000-120 000 төгрөг;

14.1.5.

сонин, сэтгүүл, радио, телевиз, кабелийн телевизийн бүртгэлд өөрчлөлт орсныг бүртгэхэд 8000-20 000 төгрөг.

15 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
15.1.

Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагаанд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

15.1.1.

хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 44 000 төгрөг;

15.1.2.

хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэхэд 20 000 төгрөг;

15.1.3.

хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 10 000 төгрөг;

15.1.4.

улсын бүртгэлийн мэдээллээс лавлагаа олгоход 5 000 төгрөг.

15.2.

Шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

15.2.1.

улс төрийн намыг бүртгэж, гэрчилгээ олгоход 60 000-150 000 төгрөг;

15.2.2.

улс төрийн намын нэр сольсныг бүртгэхэд 20 000-50 000 төгрөг;

15.2.3.

шашны байгууллагыг бүртгэхэд 200 000 төгрөг;

15.2.4.

шашны байгууллагын мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 төгрөг;

15.2.5.

шашны байгууллагын гэрчилгээний хугацаа сунгахад 80 000 төгрөг.

15.3.

Гадаадын байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

15.3.1.

гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэхэд 1 100 000 төгрөг;

15.3.2.

гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 750 000 төгрөг;

15.3.3.

гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд 35 000 төгрөг;

15.3.4.

гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 төгрөг;

15.3.5.

гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад 750 000 төгрөг;

15.3.6.

гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад 75 000 төгрөг;

15.3.7.

гадаадын хөрөнгө оруулалттай банкны төлөөлөгчийн газрыг бүртгүүлэхэд 1 800 000 төгрөг.

16 дугаар зүйл.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын байгууллага, түүний төлөөлөгчийн газар ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
16.1.

Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгуулах, хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар ажиллуулах зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

16.1.1.

салбар, төлөөлөгчийн газар, нэгж ажиллуулахад 440 000-1 100 000 төгрөг;

16.1.2.

салбар, төлөөлөгчийн газрын ажиллах хугацааг сунгахад 300 000-750 000 төгрөг;

16.1.3.

гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад 300 000-750 000 төгрөг;

16.1.4.

гэрчилгээний хугацааг сунгахад 30 000-75 000 төгрөг;

16.1.5.

гэрчилгээг сольж олгоход анх олгоход хураасан тэмдэгтийн хураамж дээр 1.5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр;

16.1.6.

гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын гэрээ, дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгэхэд 14 000-35 000 төгрөг;

16.1.7.

гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах зөвшөөрөл олгоход 1 120 000- 2 800 000 төгрөг;

16.1.8.

гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбар, төлөөлөгчийн газар ажиллуулах зөвшөөрөл олгоход 720 000-1 800 000 төгрөг.

16¹ дугаар зүйл.Улс төрийн намыг бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
16¹.1.

Намыг бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

16¹.1.1.

гэрчилгээ олгоход 300 000 төгрөг;

16¹.1.2.

намын нэр сольсныг бүртгэхэд 150 000 төгрөг.

17 дугаар зүйл.Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
17.1.

Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

17.1.1.

банк байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 480 000-1 200 000 төгрөг;

17.1.2.

мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;

17.1.3.

зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 300 000-750 000 төгрөг;

17.1.4.

төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 18 000-45 000 төгрөг;

17.1.5.

өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах зөвшөөрөл олгоход 74 000-185 000 төгрөг;

17.1.6.

гадаад валют худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах зөвшөөрөл олгоход 70 000-175 000 төгрөг;

17.1.7.

үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах тусгай зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг;

17.1.8.

үнэт зүйл хадгалах зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг;

17.1.9.

гадаад төлбөр тооцоо хийх зөвшөөрөл олгоход 180 000-450 000 төгрөг;

17.1.10.

үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах зөвшөөрөл олгоход 48 000-120 000 төгрөг;

17.1.11.

санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 180 000-450 000 төгрөг;

17.1.12.

зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах зөвшөөрөл олгоход 48 000-120 000 төгрөг;

17.1.13.

гадаад улсад банк байгуулах зөвшөөрөл олгоход 1 280 000-3 200 000 төгрөг;

17.1.14.

гадаад улсад банкны салбар байгуулах зөвшөөрөл олгоход 480 000-1 200 000 төгрөг.

17.1.15.

энэ хуулийн 17.1.1-17.1.3-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 40 000-200 000 төгрөг;

17.1.16.

хууль тогтоомжоор хориглоогүй, Монголбанкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 52 000-130 000 төгрөг.

18 дугаар зүйл.Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
18.1.

Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

18.1.1.

ердийн, урт хугацааны, давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг;

18.1.2.

даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхийг сэргээхэд 200 000-500 000 төгрөг;

18.1.3.

давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг;

18.1.4.

актуарчийн эрх олгоход 140 000-350 000 төгрөг;

18.1.5.

даатгагчид өөрийн салбар, төлөөлөгчийн газраа гадаад улсын нутаг дэвсгэрт нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 112 000-280 000 төгрөг;

18.1.6.

даатгагчийн үйл ажиллагааны аливаа хэсгийг бусад этгээдэд шилжүүлэх болон бусад этгээдийн үйл ажиллагаатай нэгтгэх зөвшөөрөл авахад 40 000-100 000 төгрөг;

18.1.7.

гадаадын даатгагч Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 1 800 000-4 500 000 төгрөг.

18.2.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

18.2.1.

даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл олгоход 18 000-45 000 төгрөг;

18.2.2.

даатгалын зуучлагчийн тусгай зөвшөөрөл олгоход 26 000-65 000 төгрөг;

18.2.3.

даатгалын хохирол үнэлэгчийн тусгай зөвшөөрөл олгоход 34 000-85 000 төгрөг.

18.3.

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

18.3.1.

зээл олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 120 000-300 000 төгрөг;

18.3.2.

факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг;

18.3.3.

хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 80 000-200 000 төгрөг;

18.3.4.

төлбөрийн баталгаа гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг;

18.3.5.

төлбөр тооцооны хэрэгсэл гаргах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;

18.3.6.

цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;

18.3.7.

гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 800 000-2 000 000 төгрөг;

18.3.8.

итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;

18.3.9.

богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;

18.3.10.

үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;

18.3.11.

банк бус санхүүгийн байгууллагын нэр, байршлыг өөрчлөх зөвшөөрөл олгоход 4000-10000 төгрөг;

18.3.12.

банк бус санхүүгийн байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрлийг олгоход 24 000-60 000 төгрөг;

18.3.13.

үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, бүртгэхэд 13 000-30 000 төгрөг;

18.3.14.

үнэт цаасны арилжааны тооцооны, төлбөрийн, төвлөрсөн хадгаламжийн, өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;

18.3.15.

хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг;

18.3.16.

үнэт цаасны итгэмжлэн удирдах, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох, кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 48 000-120 000 төгрөг;

18.3.17.

андеррайтер, брокер, дилер, үнэт цаасны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 58 000-145 000 төгрөг;

18.3.18.

хөрөнгө оруулалтын менежментийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 112 000-280 000 төгрөг;

18.3.19.

хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;

18.3.20.

нийтэд санал болгон гаргах үнэт цаасыг бүртгэх, үнэт цаасыг анхдагч зах зээл дээр санал болгох, худалдах зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;

18.3.21.

хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;

18.3.22.

барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэл хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;

18.3.23.

хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг.

18¹ дугаар зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
18¹.1.

Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээдэд гэрчилгээ олгоход 100 000-250 000 төгрөгийн хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана.

19 дугаар зүйл.Санхүү, эдийн засгийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
19.1.

Санхүү, эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, эрх олгох, бүртгэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

19.1.1.

нийгмийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 2 000 000-5 000 000 төгрөг;

19.1.2.

аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;

19.1.3.

үнэт цаас үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 2 200 000-5 500 000 төгрөг;

19.1.4.

эд мөнгөний хонжворт сугалаа гаргах тусгай зөвшөөрөл олгоход 240 000-600 000 төгрөг;

19.1.5.

хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;

19.1.6.

гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 340 000-850 000 төгрөг;

19.1.7.

гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 800 000-4 500 000 төгрөг;

19.1.8.

Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, эрхийн хугацааг сунгах шалгалтад тэнцсэн иргэнд мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түүний хугацааг сунгахад 8000-20 000 төгрөг.

19.1.9.

татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг.

19.1.10.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 6.1.1-6.1.4-т заасан үйл ажиллагааг эрхлэхээр бүртгэхэд үйл ажиллагаа тус бүр 50 000 000 төгрөг, 6.1.5-д заасан үйл ажиллагааг эрхлэхээр бүртгэхэд 100 000 000 төгрөг.

20 дугаар зүйл.Хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
20.1.

Хууль зүй, дотоод хэргийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

20.1.1.

өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;

20.1.2.

нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 4000-10000 төгрөг;

20.1.3.

төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 860 000-2 150 000 төгрөг;

20.1.4.

тамга, тэмдэг үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 880 000-2 200 000 төгрөг.

20.1.5.

архивын баримт хадгалах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 150000 төгрөг.

20.1.6.

Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 500 000-800 000 төгрөг;

20.1.7.

энэ хуулийн 20.1.6-д заасан зөвшөөрлийн хугацааг сунгахад 400 000-600 000 төгрөг.

20¹ дугаар зүйл.Зарим шүүх шинжилгээ хийх болон түүнд холбогдох үйлчилгээг үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
20¹.1.

Шүүх шинжилгээний байгууллагад хийгдэх дараах шүүх эмнэлгийн шинжилгээнд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

20¹.1.1.

ДНХ-ээр эцэг, эх тогтоох лабораторийн шинжилгээ хийхэд 120 000-180 000 төгрөг;

20¹.1.2.

хүний шээс, үс, хумс, шүлс, цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох лабораторийн шинжилгээ хийхэд 45 000-60 000 төгрөг;

20¹.1.3.

лабораторид ДНХ-ийн аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 15 000-20 000 төгрөг;

20¹.1.4.

лабораторид бичил харуурын аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 8 000-16 000 төгрөг;

20¹.1.5.

лабораторид ийлдэс судлалын аргаар хийх бактериологийн шинжилгээ хийхэд 5 000-15 000 төгрөг;

20¹.1.6.

хүний цусан дахь спиртийн агууламж тодорхойлох химийн шинжилгээ хийхэд 5 000-15 000 төгрөг;

20¹.1.7.

хүний цусны бүлэг тогтоох лабораторийн шинжилгээ хийхэд 3 000-8 000 төгрөг;

20¹.1.8.

гадаадын иргэн, харьяалалгүй хүний цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд 800 000-1 000 000 төгрөг;

20¹.1.9.

шарил дахин шинжлэх буюу эксгумацид хийхэд 300 000-500 000 төгрөг;

20¹.1.10.

хэн болох нь тодорхойгүй цогцсыг оршуулсны дараа гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнийх нь хүсэлтээр оршуулсан газраас гаргаж, хүлээлгэн өгөхөд 300 000-500 000 төгрөг;

20¹.1.11.

эрүүл мэндийн даатгалаас төлөгдөх боломжгүй 18, түүнээс дээш настай байсан хүний цогцост шинжилгээ хийхэд 60 000-80 000 төгрөг;

20¹.1.12.

иргэний хүсэлтээр цогцос хөргөгчид хадгалахад хоног тутамд 20 000-30 000 төгрөг, гурав хоногоос дээш хугацаагаар хадгалахад хоног тутамд 10 000-15 000 төгрөг;

20¹.1.13.

цогцос зориулалтын машинаар тээвэрлэхэд километр тутамд 5 000 төгрөг.

21 дугаар зүйл.Байгаль орчны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
21.1.

Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

21.1.1.

Химийн хорт болон аюултай бодисын тухай

Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2006 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

хуулийн 6.4-т заасан жагсаалтад орсон бодисыг импортлох, худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг;

21.1.2.

химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 200 000-3 000 000 төгрөг;

21.1.3.

химийн хорт болон аюултай бодис экспортлох, устгах тусгай зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг;

21.1.4.

химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 10000-25 000 төгрөг;

21.1.5.

химийн хорт болон аюултай бодис худалдах тусгай зөвшөөрөл олгоход 200 000- 500 000 төгрөг;

21.1.6.

тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 20000-50 000 төгрөг;

21.1.7.

стандартаар хүлцэх хэмжээг нь тогтоогоогүй бохирдуулах бодис агаарт гаргах тусгай зөвшөөрөл олгоход 800 000-2 000 000 төгрөг;

21.1.8.

байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;

21.1.9.

озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисыг системээс юүлэх, цэвэрлэх, дахин боловсруулах, дахин цэнэглэх, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулах, засвар үйлчилгээ хийх, устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000- 100 000 төгрөг;

21.1.10.

озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоход:

21.1.10.а.

озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар нь 675-аас их нүүрсхүчлийн хийн эквиваленттай тэнцэх орлуулах бодис бол 40 000-100 000;

21.1.10.б.

озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар нь 675-аас ихгүй нүүрсхүчлийн хийн эквиваленттай тэнцэх орлуулах бодис бол 11 000-27 000.

21.1.11.

озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис агуулсан дараах бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоход:

21.1.11.а.

гэр ахуйн хөргөгч, хөлдөөгч 10000-25 000 төгрөг;

21.1.11.б.

иргэн, олон нийтийн барилга, орон сууцны агааржуулагч, хөргөх хэрэгсэл 20 000-50 000 төгрөг;

21.1.11.в.

үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний агааржуулалт, хөргөх, халаах систем, тоног төхөөрөмж болон бусад бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж 40 000-100 000.

21.1.12.

амьтан тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, импортлох, нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргах тусгай зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг;

21.1.13.

ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 1200-3000 төгрөг, тарималжуулсан нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн хуурай жингийн килограмм тутамд 600-1500 төгрөг;

21.1.14.

элбэг амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад 60 000-150 000 төгрөг;

21.1.15.

элбэг ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэн гадаадад гаргахад тухайн үеийн жингийн килограмм тутамд 1000-2500 төгрөг;

21.1.16.

нэн ховор ургамал, тэдгээрийн түүхий эдийг судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглах, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгоход тухайн үеийн жингийн килограмм тутамд газрын дээд хэсэг 30 000-50 000 төгрөг, газрын доод хэсэг 45 000-55 000 төгрөг;

21.1.17.

ховор ургамлыг эмийн үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл олгоход хуурай жингийн килограмм тутамд 4000-10000 төгрөг, ховор ургамлыг гадаадад гаргах тусгай зөвшөөрөл олгоход хуурай жингийн килограмм тутамд 6000-15 000 төгрөг, түүхий эд бүтээгдэхүүн 20 000-50 000 төгрөг;

21.1.18.

элбэг ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгоход 0-3 килограмм бол 1800-4500 төгрөг, 3 килограммаас дээш бол 1800-4500 төгрөг дээр 3 килограммаас дээш хуурай жингийн килограмм тутамд 600-1500 төгрөг нэмж;

21.1.19.

эрх бүхий байгууллагаас импортлох, экспортлохыг зөвшөөрсөн ургамалд үзлэг шалгалт хийж хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 0-10 килограмм бол 1000-1500 төгрөг, 10 килограммаас дээш бол 1000-1500 төгрөг дээр 10 килограммаас дээш килограмм тутамд 100-150 төгрөг нэмж;

21.1.20.

100 шоометр хүртэлх ус ашиглах зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг, 100, түүнээс дээш шоометр ус ашиглах зөвшөөрөл олгоход 80 000-200 000 төгрөг;

21.1.21.

энэ хуулийн 21.1.22-21.1.25, 41.4.13-т зааснаас бусад чиглэлээр байгаль орчны мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгоход 20 000-50 000 төгрөг, сунгахад 12 000-30 000 төгрөг;

21.1.22.

усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг, сунгахад 500 000 төгрөг;

21.1.23.

усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох газрын хэвлийн нөхөн сэргээлт, ан агнуурын ажил эрхлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх олгоход 200 000-500 000 төгрөг, сунгахад 120 000-300 000 төгрөг;

21.1.24.

ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 60 000-300 000 төгрөг, сунгахад 60 000-150 000 төгрөг;

21.1.25.

эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх олгоход 80 000-200 000 төгрөг, сунгахад 40 000-100 000 төгрөг;

21.1.26.

аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг;

21.1.27.

олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад заасан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, реэкспортлох, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 20 000-260 000 төгрөг;

21.1.28.

иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын Амьтны аймгийн тухай

Амьтны аймгийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2000 оны 19 дугаарт нийтлэгдсэн.

хуулийн 17.3-т заасан амьтны цуглуулгыг судалгаа, шинжилгээний зориулалтаар гадаадад гаргах зөвшөөрөл олгоход 100 000-250 000 төгрөг, бусад зориулалтаар гадаадад гаргах зөвшөөрөл олгоход 300 000-750 000 төгрөг;

21.1.29.

хувиргасан амьд организмыг үйлдвэрлэх эрх олгоход 1 200 000-3 000 000 төгрөг, судалгаа, шинжилгээний зориулалтаар хувиргасан амьд организмыг гарган авах, туршилт явуулах эрх олгоход 48 000-120 000 төгрөг;

21.1.30.

хувиргасан амьд организм экспортлох, импортлох, дамжин өнгөрүүлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 200 000-3 000 000 төгрөг.

21.1.31.

ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийг нэг удаагийн эрхийн бичигт 10 000 төгрөг;

21.1.32.

ахуйн зориулалтаар агнах бусад ан амьтны зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар;

21.1.33.

байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.1-17.1.4 заасан ан амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийг тухайн ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээний 2-4 хувиар;

21.1.34.

нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргахад тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 20-30 хувиар;

21.1.35.

байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 17.1.6-д заасан ан амьтныг барих зөвшөөрлийн хураамжийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 5-8 хувиар.

21.1.36.

гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000-1 500 000 төгрөг.

21.1.37.

генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг судалгааны зорилгоор ашиглах нэг удаагийн зөвшөөрөл олгоход 20,000-100,000 төгрөг, ашиг олох зорилгоор ашиглах нэг удаагийн зөвшөөрөл олгоход 500,000-2,000,000 төгрөг, гарал үүслийн тодорхойлолт олгоход 25,000 төгрөг, бичил биетнийг хилээр нэвтрүүлэх нэг удаагийн зөвшөөрөл олгоход 20,000-500,000 төгрөг.

21.1.38.

химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000-10 000 000 төгрөг;

21.1.39.

байгаль орчны аудит хийх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг;

21.1.40.

озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 10 000- 100 000 төгрөг;

21.1.41.

цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 120 000-500 000 төгрөг;

21.1.42.

ан, амьтны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500 000 төгрөг, сунгахад 250 000 төгрөг;

21.1.43.

нэн ховор амьтныг эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнах, барих тусгай зөвшөөрлийн хураамжийг тухайн ан, амьтны экологи-эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар;

21.1.44.

харь ургамлыг байгальд тарималжуулах энгийн зөвшөөрөл олгоход 150 000 төгрөг;

21.1.45.

гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ судалгаа явуулах энгийн зөвшөөрөл олгоход 50 000 төгрөг;

21.1.46.

тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа, шинжилгээний ажил явуулах энгийн зөвшөөрөл олгоход 1 000 000 төгрөг;

21.1.47.

байгалийн ойгоос зулзаган модыг шилжүүлэн суулгахад 20 000 төгрөг.

21.1.48.

нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 300000 төгрөг, зөвшөөрлийг сунгахад 150000 төгрөг.

22 дугаар зүйл.Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
22.1.

Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

22.1.1.

их сургууль, дээд сургууль, коллежийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг;

22.1.2.

мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх богино хугацааны мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт эрхлэх зөвшөөрөл олгоход 160 000-400 000 төгрөг;

22.1.3.

магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх энгийн зөвшөөрөл олгоход хөтөлбөр тус бүрээр магистр 2 000 000, доктор 3 000 000 төгрөг;

22.1.4.

дээд боловсролын шинэ мэргэжлээр сургалт явуулах энгийн зөвшөөрөл олгоход хөтөлбөр тус бүрээр 1 000 000 төгрөг;

22.1.5.

төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3 000 000 төгрөг;

22.1.6.

мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад шинэ мэргэжлээр сургалт явуулах тусгай зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг;

22.1.7.

гадаадын хуулийн этгээд Монгол Улсад боловсролын байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг;

22.1.8.

дахин магадлан итгэмжлэл олгоход 35 000-85 000 төгрөг;

22.1.9.

улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургууль байгуулах зөвшөөрөл олгоход 26 000-65 000 төгрөг.

22.1.10.

гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 1 500 000 төгрөг;

22.1.11.

олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 2 500 000 төгрөг;

22.1.12.

их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах энгийн зөвшөөрөл олгоход 3 000 000 төгрөг.

22¹ дугаар зүйл.Соёлын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
22¹.1.

Соёлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

22¹.1.1.

түүх, соёлын хосгүй үнэт зүйлийг бүртгэх, гэрчилгээ олгоход 1000-2000 төгрөг;

22¹.1.2.

хот, суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгоход археологи, палеонтологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан судалгаа хийлгэж, түүнээс зөвшөөрөл олгоход 40 000-300 000 төгрөг;

22¹.1.3.

түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг, шаардлагатай бол хугацааг сунгахад 12 000-30 000 төгрөг.

22¹.1.4.

соёлын өвийг сэргээн засварлах, палентологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгоход 300 000-500 000 төгрөг.

22¹.1.5.

музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 300 000- 500 000 төгрөг.

22¹.1.6.

соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгоход 400 000-600 000 төгрөг.

22¹.1.7.

гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийх зөвшөөрөл олгоход 300 000-500 000 төгрөг.

23 дугаар зүйл.Түлш, эрчим хүчний чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
23.1.

Эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/, шугам сүлжээ барьж байгуулах тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

23.1.1.

0.1-5МВт-ын эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/ барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;

23.1.2.

0.1-100МВт-ын эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/ барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг;

23.1.3.

100МВт-аас дээш эрчим хүчний эх үүсвэр /нар, салхи, ус болон түлшээр ажилладаг/ барих, угсрах, засварлах, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 37 500 төгрөг;

23.1.4.

0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;

23.1.5.

0.4-35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;

23.1.6.

0.4-110кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг;

23.1.7.

220кВ болон түүнээс дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 37 500 төгрөг;

23.1.8.

нүүрсээр ажиллах эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах зөвшөөрөл олгоход 1 МВт тутамд 50 000 төгрөг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах зөвшөөрөл олгоход 1МВт тутамд 25 000 төгрөг;

23.1.9.

эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, цахилгаан импортлох, экспортлох, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тусгай зөвшөөрөл тус бүрд 1 000 000 төгрөг.

23.1.10.

эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг;

23.1.11.

хийгээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 1 000 000 төгрөг.

23.2.

Зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

23.2.1.

0.07-1.6 МПа даралттай зуух, даралтат сав, дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;

23.2.2.

0.07-4.0 МПа даралттай зуух, даралтат сав, дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;

23.2.3.

0.07-8.0 МПа даралттай зуух, даралтат сав, дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг;

23.2.4.

8.0 МПа-аас дээш даралттай зуух, даралтат сав, дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг.

23.2.5.

4.0 МПа-аас доош кгх/см² даралтад ажилладаг тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 12 500 төгрөг;

23.2.6.

4.0 МПа-аас дээш кгх/см² даралтад ажилладаг тоноглолын угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 25 000 төгрөг.

23.3.

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олгох тусгай зөвшөөрөлд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

23.3.1.

сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 300 000 төгрөг;

23.3.2.

бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгоход 75 000 төгрөг;

23.3.3.

бие даасан үүсгүүрээр сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчид эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл олгоход 60 000 төгрөг.

24 дугаар зүйл.Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
24.1.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, үйлчилгээ үзүүлэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

24.1.1.

гадаадад хөдөлмөр эрхлэх, эсхүл дадлагажихад зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000-3 000 000 төгрөг;

24.1.2.

гадаад ажилтан авахад зуучлах тусгай зөвшөөрөл тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000-3 000 000 төгрөг;

24.1.3.

зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 500 000-1 000 000 төгрөг;

24.1.4.

гадаад ажилтан авч ажиллуулах урилга олгох, зөвшөөрөл олгох, сунгах, шилжүүлэх, бүртгэлээс хасалт хийх, тодорхойлолт, лавлагаагаар үйлчилгээ үзүүлэхэд хүн тутамд 15 000-30 000 төгрөг.

25 дугаар зүйл.Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
25.1.

Үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

25.1.1.

—

25.1.2.

аж ахуйн нэгж, байгууллага хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдах, хэрэглээний пиротехникийн хэрэгсэл худалдах зөвшөөрлийг мэргэжлийн байгуулагаас олгоход 20 000-50 000 төгрөг;

25.1.3.

тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг цагдаагийн байгууллагаас олгоход тухай бүр 10000- 25 000 төгрөг.

25.1.4.

тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл олгоход 3 250 000 төгрөг, пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, үзвэрийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 1 250 000 төгрөг;

25.1.5.

ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд дор дурдсан хэмжээгээр:

№

Үйлчилгээний төрөл

Төлбөрийн хэмжээ /төгрөг/

Ашигт малтмал хайх

тусгай зөвшөөрөл

эзэмшигч

Ашигт малтмал ашиглах тусгай

зөвшөөрөл эзэмшигч

1

Тусгай зөвшөөрөл шинээр авахыг хүсч гаргасан өргөдлийг хянан үзэх

250 000

1 000 000

2

Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай өргөдлийг хянан үзэх

1 500 000

7 000 000

3

Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хянан үзэх

1 000 000

2 000 000

4

Тусгай зөвшөөрлийг барьцаалах өргөдлийг хянан үзэх

1 000 000

2 000 000

5

Барьцааны гэрээний дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг хянан үзэх

1 000 000

2 000 000

6

Талбай буцааж хүлээлгэн өгөх өргөдлийг хянан үзэх

50 000

500 000

7

Хилийн маргааныг шийдвэрлүүлэх тухай өргөдлийг хянан үзэх

250 000

500 000

8

Үрэгдүүлсэн тусгай зөвшөөрлийг нөхөн олгох

200 000

250 000

9

Нэмэлт өргөдлийг хянан үзэх

200 000

1 000 000

25.1.6.

тамхи импортлох тусгай зөвшөөрлийг олгох, сунгахад 14 000 000 төгрөг;

25.1.7.

төмөрлөг боловсруулах, машины үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөг;

25.1.8.

үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 15 000 000-20 000 000 төгрөг;

25.1.9.

үнэт металл, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 800 000-2 000 000 төгрөг.

25.1.10.

газрын тосны үйл ажиллагаа эрхлэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураах:

25.1.10.а.

газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг;

25.1.10.б.

бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр:

25.1.10.б.

1.автобензин, дизель түлш, онгоцны түлшний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000 000 төгрөг;

25.1.10.б.

2.шатдаг хийн түлшний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 000 000 төгрөг;

25.1.10.б.

3.жижиглэн савласан /220гр-500гр/ газрын тосны шингэрүүлсэн хийн бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 100 000 төгрөг.

25.1.10.в.

газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000 төгрөг;

25.1.10.г.

эрэл хайгуулын хугацааг сунгахад жилд 4 000 000 төгрөг;

25.1.10.д.

ордыг ашиглах хугацааг сунгахад 5 000 000 төгрөг.

25.1.11.

үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох, сунгахад тус бүр 5 000 000 төгрөг.

25.1.12.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 17 дугаар зүйлийн 17.9-д заасан тусгай зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгоход 100 000 төгрөг.

26 дугаар зүйл.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
26.1.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

26.1.1.

тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 7 500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 4 500 000 төгрөг;

26.1.2.

согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход хатуулгаас нь шалтгаалан 20 000 000-200 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 10 000 000-100 000 000 төгрөг;

26.1.3.

архи үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 100 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 50 000 000 төгрөг;

26.1.4.

шар айраг үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 50 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 25 000 000 төгрөг;

26.1.5.

дарс үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөл олгоход 20 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 10 000 000 төгрөг

26.1.6.

таримал ургамлын үр үйлдвэрлэх зөвшөөрөл олгоход 50 000-125 000 төгрөг;

26.1.7.

малын эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, тусгай зөвшөөрөл олгоход 240 000-600 000 төгрөг;

26.1.8.

ургамал хамгаалахад ашиглах бодисыг импортлох, худалдах тусгай зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг;

26.1.9.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12.7, 12.8, 12.9, 12.10-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 80 000-200 000 төгрөг.

26.2.

Үржлийн мал экспортод гаргах зөвшөөрөл олгоход малын тоо толгой тутмаас дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

26.2.1.

цэвэр үүлдрийн адуу 80 000-200 000 төгрөг;

26.2.2.

үржлийн бусад адуу 60 000-150 000 төгрөг;

26.2.3.

цэвэр үүлдрийн үржлийн үхэр 60 000-150 000 төгрөг;

26.2.4.

үржлийн бусад үхэр 40 000-100 000 төгрөг;

26.2.5.

цэвэр үүлдрийн гахай 7 200-18 000 төгрөг;

26.2.6.

хонь 24 000-60 000 төгрөг;

26.2.7.

ямаа 24 000-60 000 төгрөг;

26.2.8.

тэмээ 120 000-300 000 төгрөг.

26.3.

Малын үржүүлгийн бүтээгдэхүүн, тэжээлийн нэмэлт, эм, эмнэлгийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

26.3.1.

үржлийн малын үр, хөврөл 10000-25 000 төгрөг;

26.3.2.

малын үржүүлгийн бусад бүтээгдэхүүн 5 000-50 000 төгрөг.

26.3.3.

мал, амьтны тэжээлийн нэмэлт, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, экспортлох энгийн зөвшөөрөл олгоход 6 000-12 500 төгрөг.

26.4.

энэ хуулийн 26.2-т зааснаас бусад малыг гадаадад гаргах зөвшөөрөл олгоход малын тоо толгой тутмаас доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

26.4.1.

адуу 48 000-120 000 төгрөг;

26.4.2.

үхэр 32 000-80 000 төгрөг;

26.4.3.

хонь 19 200-48 000 төгрөг;

26.4.4.

ямаа 19 200-48 000 төгрөг;

26.4.5.

тэмээ 96 000-240 000 төгрөг.

27 дугаар зүйл.Эрүүл мэндийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
27.1.

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

27.1.1.

эм, биобэлдмэл, тэдгээрийн түүхий эд, уламжлалт эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх-экспортлох тусгай зөвшөөрөл олгоход 44 000-110 000 төгрөг;

27.1.2.

эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн оношилгооны хэрэгсэл, эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортлох-ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000-200 000 төгрөг;

27.1.3.

эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах эм худалдах тусгай зөвшөөрөл олгоход 44 000-110 000 төгрөг;

27.1.4.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.8, 13.9, 13.10, 13.11, 13.12, 13.13, 13.14, 13.20-д заасан үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 120 000-400 000 төгрөг;

27.1.5.

биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөг;

27.1.6.

өвчнийг оношлох, эмчлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ арга турших, нэвтрүүлэх зөвшөөрөл олгоход 8000-20 000 төгрөг.

27.2.

Өвчин үүсгэгч нян, түүний хорыг өсгөвөрлөх, үржүүлэх, хадгалах, нөөцлөх, тээвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

27.2.1.

импортын лиценз олгоход 6000-12 500 төгрөг;

27.2.2.

экспортын лиценз олгоход 6000-12 500 төгрөг.

27.3.

Ахуйн шавж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг хураана.

27.4.

Эмнэлгийн мэргэжилтэнд эмчлэх, сувилах, эм барих зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

27.4.1.

анагаах ухааны боловсрол олгох тусгай зөвшөөрөл бүхий сургууль төгссөн их эмчид хоёр жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 4000-10000 төгрөг;

27.4.2.

мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгч тэнцсэн эм зүйч, эм найруулагч, хүний бага эмч, эх баригч, сувилагч болон энэ хуулийн 27.4.1-д заасан зөвшөөрлөөр хоёр жил ажилласан эмчид 5 жилийн хугацаатай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход 2000-5000 төгрөг;

27.4.3.

анагаах ухааны болон эм зүй, сувилахуйн боловсрол эзэмшсэн, мэргэжлийн шалгалт өгч тэнцсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эмчлэх, эм барих, сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 хүртэл жилийн хугацаагаар олгоход 120 000-400 000 төгрөг.

27.5.

хүний эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 44 000-110 000 төгрөг;

27.6.

эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа хийх энгийн зөвшөөрөл олгоход 40 000 төгрөг.

28 дугаар зүйл.Барилга, хот байгуулалтын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
28.1.

Барилга, хот байгуулалт, газрын харилцааны чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

28.1.1.

барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл олгоход:

Төвөгшлийн ангилал

Хураамжийн хэмжээ /төгрөг/

Бага төвөгшилтэй барилга байгууламж

500 000

Дунд төвөгшилтэй барилга байгууламж

750 000

Өндөр төвөгшилтэй барилга байгууламж

1 000 000

Онцгой төвөгшилтэй барилга байгууламж

Тухайлсан барилга байгууламж

1 250 000

Тухайлснаас бусад

1 250 000

28.1.2.

барилга байгууламжийн барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход:

Төвөгшлийн ангилал

Хураамжийн хэмжээ /төгрөгөөр/

Хураамжийн хэмжээ /сунгахад, төгрөг/

Бага төвөгшилтэй барилга байгууламж

1 000 000

800 000

Дунд төвөгшилтэй барилга байгууламж

1 250 000

1 000 000

Өндөр төвөгшилтэй барилга байгууламж

1 500 000

1 200 000

Онцгой төвөгшилтэй барилга байгууламж

Тухайлсан барилга байгууламж

1 750 000

-

Тухайлснаас бусад

1 750 000

1 400 000

28.1.3.

барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход:

Үйлдвэрлэлийн хүчин чадлын

ангилал

Хураамжийн хэмжээ

/төгрөг/

Бага хүчин чадалтай үйлдвэрлэл

400 000

Дунд хүчин чадалтай үйлдвэрлэл

500 000

Өндөр хүчин чадалтай үйлдвэрлэл

600 000

28.1.4.

өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход:

Төвөгшлийн ангилал

Хураамжийн хэмжээ

/төгрөг/

Бага төвөгшилтэй

50 000

Дунд төвөгшилтэй

150 000

Өндөр төвөгшилтэй

250 000

Онцгой төвөгшилтэй

350 000

28.1.5.

барилгын ажлын зөвшөөрөл олгоход 20 000 төгрөг;

28.1.6.

газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгоход 300 000 төгрөг, сунгахад 200 000 төгрөг;

28.1.7.

газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх шинээр олгоход 300 000 төгрөг, сунгахад 200 000 төгрөг;

28.1.8.

геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгоход 200 000-500 000 төгрөг, сунгахад 300 000 төгрөг;

28.1.9.

хот байгуулалтын баримт бичиг боловсруулах зөвшөөрөл олгоход 360 000-900 000 төгрөг;

28.1.10.

хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг.

29 дугаар зүйл.Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, сунгахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
29.1.

Зам, тээвэр, аялал, жуулчлалын чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгахад дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

29.1.1.

төмөр замын суурь бүтэц барих болон ашиглах тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 16 000 000 төгрөг;

29.1.2.

төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 5 000 000 төгрөг;

29.1.3.

төмөр замын тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 16 000 000 төгрөг;

29.1.4.

хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөл олгоход 400 000-1 000 000 төгрөг;

29.1.5.

энэ хуулийн 29.1.4-т зааснаас бусад авто зам, замын байгууламж барих тусгай зөвшөөрөл олгоход ангилал тус бүр нь 120 000-300 000 төгрөг, авто зам, гүүр засварлах, арчлах тусгай зөвшөөрөл олгоход 120 000-300 000 төгрөг;

29.1.6.

автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000-15 000 000 төгрөг;”

29.1.7.

агаарын хөлгөөр нислэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 60 000-150 000 төгрөг;

29.1.8.

нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгоход 16 000-40 000 төгрөг;

29.1.9.

усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр:

29.1.9.а.

дунд оврын хөлөг онгоцонд 140 000-350 000 төгрөг;

29.1.9.б.

бага оврын усан онгоцонд 80 000-200 000 төгрөг;

29.1.9.в.

жижиг оврын моторт завинд 40 000-100 000 төгрөг.

29.1.10.

тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 580 000-1 450 000 төгрөг;

29.1.11.

байнгын үйл ажиллагаатай аэродромыг улсын бүртгэлд бүртгэхэд 18 000-44 000 төгрөг.

29.1.12.

улсын тусгай хамгаалалттай газар нутгаас бусад газарт байрлах отоглох цэгээр үйлчлүүлэхэд нэг хүн 3 000-10 000 төгрөг, нэг автомашин 5 000-10 000 төгрөг.

29.1.13.

төмөр замын зураг төсөл боловсруулах болон техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгоход зөвшөөрөл тус бүрд 5 000 000 төгрөг.

29.1.14.

орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3 000 000-10 000 000 төгрөг.”

30 дугаар зүйл.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
30.1.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох, сунгахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

30.1.1.

тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад 5 000 000 төгрөг;

30.1.2.

арилжааны радио, телевизийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг;

30.1.3.

мэдээллийн сүлжээ ашиглах, үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг;

30.1.4.

харилцаа холбооны үйлчилгээ эрхлэхэд 100 000 төгрөг;

30.1.5.

олон нийтийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэхэд нийслэлд 40 000 төгрөг, аймагт 20 000 төгрөг;

30.1.6.

олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэхэд 80 000 төгрөг;

30.1.7.

өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг;

30.1.8.

радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглахад 25 000 төгрөг;

30.1.9.

радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэхэд 80 000 төгрөг;

30.1.10.

сансрын холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэхэд 200 000 төгрөг;

30.1.11.

харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэхэд 200 000 төгрөг;

30.1.12.

харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг;

30.1.13.

дотоодын шуудангийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг;

30.1.14.

төлбөртэй радио, телевизийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг;

30.1.15.

улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэхэд 50 000 төгрөг.

30.2.

Бүртгэлийн гэрчилгээ олгоход 20 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

31 дугаар зүйл.Хэмжил зүйн чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
31.1.

Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл олгоход 200 000-500 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

32 дугаар зүйл.Гаалийн байгууллагаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
32.1.

Монгол Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгоход 4000-10000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

33 дугаар зүйл.Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр дүгнэлт олгоход хураах тэмдэгтийн хураамж
33.1.

Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

33.1.1.

галын аюултай /газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн/ болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах, ашиглахад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоход:

33.1.1.а.

нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахад:

№

Нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахын багтаамж /куб.метр/

Хураамжийн доод

хэмжээ /төгрөгөөр/

Хураамжийн дээд

хэмжээ /төгрөгөөр/

1

2000, түүнээс доош

120 000

300 000

2

2001-10000

200 000

500 000

3

10001-20000

280 000

700 000

4

20001-50000

320 000

800 000

5

50001-ээс дээш

400 000

1 000 000

33.1.1.б.

шатахуун болон хий түгээх станцад 40 000-100 000 төгрөг;

33.1.1.в.

шатдаг хий жижиглэн борлуулахад 6000-12 500 төгрөг;

33.1.1.г.

тэсэрч дэлбэрэх бодис, материал ашиглахад 120 000-300 000 төгрөг;

33.1.2.

барилга, байгууламжийг шинээр барих зураг төсөлд хяналт хийн дүгнэлт гаргахад:

№

Барилга байгууламжийн төвөгшил

Хураамжийн хэмжээ /төгрөг/

1

Бага төвөгшилтэй барилга байгууламж

50 000

2

Дунд төвөгшилтэй барилга байгууламж

100 000

3

Өндөр төвөгшилтэй барилга байгууламж

150 000

4

Онцгой төвөгшилтэй барилга байгууламж

200 000

33.1.3.

барилгын өргөтгөл болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээний зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг;

33.1.4.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу барилга байгууламжийг барих, ашиглах явцад галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргахад 25 000 төгрөг.

34 дугаар зүйл.Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
34.1.

Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

34.1.1.

цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах тусгай зөвшөөрөл олгоход 100 000 000 төгрөг;

34.1.2.

цөмийн төхөөрөмж ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 550 000 000 төгрөг;

34.1.3.

цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл олгоход 80 000 000 төгрөг;

34.1.4.

цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах тусгай зөвшөөрөл олгоход 8 500 000 төгрөг;

34.1.5.

цацраг идэвхт ашигт малтмал экспортлох, хаягдлыг булшлах тусгай зөвшөөрөл олгоход 250 000 000 төгрөг;

34.1.6.

—

34.1.7.

—

34.1.8.

—

34.1.9.

цацраг идэвхт ашигт малтмалыг импортлохтой холбоотой тусгай зөвшөөрөл олгоход 250 000 000 төгрөг.

34.1.10.

цацраг идэвхт ашигт малтмал тээвэрлэх, ашиглалтын дараа газар сэргээх тусгай зөвшөөрөл олгоход 10 000 000 төгрөг.

34.2.

Цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

34.2.1.

рентген төхөөрөмжөөс бусад цацрагийн үүсгүүрийг ашиглах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход:

Цацрагийн үүсгүүрийн

ангилал

Тоо

ширхэг

Хураамжийн хэмжээ

/төгрөгөөр/

Ангилал 1-ийн үүсгүүр

1-10

350 000

10-20 хүртэл

550 000

20-иос дээш

750 000

Ангилал 2-ын үүсгүүр

1-10

300 000

10-20 хүртэл

500 000

20-иос дээш

700 000

Ангилал 3-ын үүсгүүр

1-10

250 000

10-20 хүртэл

450 000

20-иос дээш

650 000

Ангилал 4-ийн үүсгүүр

1-10

200 000

10-20 хүртэл

400 000

20-иос дээш

600 000

Ангилал 5-ын үүсгүүр

1-10

150 000

10-20 хүртэл

350 000

20-иос дээш

550 000

34.2.2.

рентген төхөөрөмжийг ашиглах, хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход:

Рентген төхөөрөмж

Тоо ширхэг

Хураамжийн хэмжээ

/төгрөгөөр/

1-р бүлэг

1-3

100 000

4-6

300 000

6-аас дээш

400 000

2-р бүлэг

1-3

300 000

4-6

400 000

6-аас дээш

600 000

35 дугаар зүйл.Аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг дарга, хотын Захирагчаас зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
35.1.

Аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх төрийн захиргааны байгууллага, Засаг дарга, хотын Захирагчаас тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

35.1.1.

улсын хэмжээний үйлчилгээтэй болон гадаадын хөрөнгө оруулалттай эрүүл мэндийн байгууллагаас бусад эрүүл мэндийн байгууллага байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч олгоход 120 000-400 000 төгрөг;

35.1.2.

гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдээс бусад этгээдэд эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч олгоход 200 000-500 000 төгрөг;

35.1.3.

ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрлийг олгоход 150 000-250 000 төгрөг;

35.1.4.

агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 200 000-1 000 000 төгрөг;

35.1.5.

тамхи худалдах зөвшөөрөл олгоход 100 000-500 000 төгрөг;

35.1.6.

ус хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх тусгай зөвшөөрөл олгоход 96 000-480 000 төгрөг;

35.1.7.

ус ашиглагчтай гэрээ байгуулж, 100 шоо метрээс бага ус ашиглуулах гэрчилгээ олгоход гэрээний жил тутамд 32 000-160 000 төгрөг, гэрээг сунгахад 20 000-100 000 төгрөг;

35.1.8.

усны барилга байгууламж гэрээгээр эзэмших, ашиглах эрх олгох, эрх сунгахад 40 000-200 000 төгрөг;

35.1.9.

ан амьтныг эзэмших зөвшөөрөл олгоход 48 000-240 000 төгрөг;

35.1.10.

нэн ховор, ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар /ажиглаж судлах, тэмдэг тавих, зурах, зураг авах зэрэг хэлбэрээр/ амьтныг гэмтээлгүйгээр амьдрах орчныг нь алдагдуулалгүйгээр ашиглах зөвшөөрөл олгоход 40 000-200 000 төгрөг;

35.1.11.

хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэгт амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглахдаа амьтанд гэмтэл учруулахгүйгээр гүйцэтгэх ба ийм хэлбэрээр амьтныг ашиглах зөвшөөрлийг олгоход 8000-40 000 төгрөг;

35.1.12.

ан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, хуулийн этгээдэд суман дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоход 1000-10 000 төгрөг;

35.1.13.

үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын ан амьтан агнах, барих гэрээ байгуулахад 400 000-2 000 000 төгрөг;

35.1.14.

мал бүхий иргэн, хуулийн этгээдээс төв суурин газарт борлуулах зорилгоор оруулж байгаа олон тооны мал, мах бэлтгэхэд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 толгой мал бол 1000-10000 төгрөг, 10-аас дээш тооны толгой мал бол 1000-10000 төгрөг дээр 10-аас дээш тооны малын толгой тутамд 50-200 төгрөг нэмж;

35.1.15.

ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход килограмм тутамд 1200-6000 төгрөг;

35.1.16.

элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 1000-4000 төгрөг;

35.1.17.

элбэг ургамлыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд түүж бэлтгэхэд нойтон жингийн килограмм тутамд 4000-20000 төгрөг;

35.1.18.

ойн дагалт баялгийн нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тусгай зөвшөөрөл олгоход 0-10 килограмм бол 1000-4000 төгрөг, 10 килограммаас дээш бол 10 килограммаас дээш тооцсон хэмжээний килограмм тутамд 50-200 төгрөг нэмж;

35.1.19.

мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн хуулийн этгээдэд олгоход 200 000-1 000 000 төгрөг, иргэнд 160 000-800 000 төгрөг;

35.1.20.

мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоход 80 000-400 000 төгрөг;

35.1.21.

малын удам гарвалийн болон эрүүл мэндийн гэрчилгээ, шилжилт хөдөлгөөний тодорхойлолт, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэх итгэмжлэлийн гэрчилгээ, мал, үржүүлгийн бүтээгдэхүүний гарал үүслийн тодорхойлолт, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ олгоход 2000-10 000 төгрөг.

35.1.22.

рашаан ашиглах, савлах зөвшөөрөл олгоход 125 000-640 000 төгрөг.

35.1.23.

хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч хуулийн этгээдэд ус ашиглах зөвшөөрөл олгоход 100 шоометр хүртэлх ус ашиглах зөвшөөрөл олгоход 100 000 төгрөг, 100 ба түүнээс дээш шоометр ус ашиглах зөвшөөрөл олгоход 200 000 төгрөг.

35.2.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

35.2.1.

согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход нийслэл, нийслэлийн харьяа улсын зэрэглэлтэй хотод 1 500 000 төгрөг, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 1 000 000 төгрөг, суманд 500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэл, нийслэлийн харьяа улсын зэрэглэлтэй хотод 500 000 төгрөг, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 300 000 төгрөг, суманд 200 000 төгрөг;

35.2.2.

11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход нийслэл, нийслэлийн харьяа улсын зэрэглэлтэй хотод 1 000 000 төгрөг, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 500 000 төгрөг, суманд 300 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад нийслэл, нийслэлийн харьяа улсын зэрэглэлтэй хотод 500 000 төгрөг, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотод 300 000 төгрөг, суманд 100 000 төгрөг;

35.2.3.

14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуулийн 35.2.2-т заасан хэмжээнээс гурав дахин нэмэгдүүлэн тооцно.

35.3.

Энэ хуулийн 35.2.1-д заасан тэмдэгтийн хураамж төлөгчид мөн хуулийн 35.2.2 дахь заалт, энэ хуулийн 35.2.3-т заасан тэмдэгтийн хураамж төлөгчид мөн хуулийн 35.2.4 дэх заалт тус тус хамаарахгүй.

35.4.

Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

35.5.

Бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

35.5.1.

мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгоход:

Хураамжийн хэмжээг тооцох нэгж

Хураамжийн доод

хэмжээ

/төгрөгөөр/

Хураамжийн дээд

хэмжээ

/төгрөгөөр/

6 м³ хүртэл

1000

3000

6-10 м³ хүртэл

1500

4500

10-20 м³ хүртэл

2000

6000

20-60 м³ хүртэл

5000

15000

35.5.2.

ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоход:

Хураамжийн хэмжээг тооцох нэгж

Хураамжийн доод хэмжээ

/төгрөгөөр/

Хураамжийн дээд хэмжээ

/төгрөгөөр/

8 м³ хүртэл

1500

4500

8-10м³ хүртэл

2000

6000

10-20м³ хүртэл

3500

10500

20-30м³ хүртэл

5000

15000

35.5.3.

ойгоос түлээ бэлтгэх эрхийн бичиг олгоход:

Хураамжийн хэмжээг тооцох нэгж

Хураамжийн доод хэмжээ

/төгрөгөөр/

Хураамжийн дээд хэмжээ

/төгрөгөөр/

0-10 м³

1000

3000

10-20 м³

1200

3600

20-30 м³

1500

4500

35.5.4.

арчилгаа, цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модонд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 куб метр бол 1000-2000 төгрөг, 10 куб метрээс дээш бол 1000-2000 төгрөг дээр 10-аас дээш сийрэг куб метр тутамд 100-150 төгрөг нэмж;

35.5.5.

ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдах, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 куб метр бол 1000-2000 төгрөг, 10 куб метрээс дээш бол 1000-2000 төгрөг дээр 10-аас дээш куб метр тутамд 100-150 төгрөг нэмж.

35.6.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь доор дурдсан төлбөр төлнө:

35.6.1.

түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 200 төгрөг, хоёр дахь жилд 400 төгрөг, гурав дахь жилд 600 төгрөг, дөрвөөс тав дахь жилд тус бүр 2000 төгрөг;

35.6.2.

түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн 0-20 гектар тутамд 5000 төгрөг, 30 гектар хүртэл 8000 төгрөг, 50 гектар хүртэл 10000 төгрөг, 100 гектар хүртэл 15000 төгрөг, 200 гектараас дээш 20000 төгрөг.

36 дугаар зүйл.Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент, барааны тэмдэг, газар зүйн заалтад гэрчилгээ олгох, зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгэж гэрчилгээ олгох, патентыг хүчинтэй байлгах, барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг сунгах, лицензийн гэрээг бүртгэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
36.1.

Шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын гэрчилгээ олгох, зохиогчийн эрхийн бүтээл болон зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэж гэрчилгээ олгоход доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

36.1.1.

шинэ бүтээлийн патент олгоход 25 000 төгрөг;

36.1.2.

бүтээгдэхүүний загварын патент олгоход 25 000 төгрөг;

36.1.3.

ашигтай загварын патент олгоход 25 000 төгрөг;

36.1.4.

барааны тэмдгийн гэрчилгээ олгоход 25 000 төгрөг;

36.1.5.

газар зүйн заалтын гэрчилгээ олгоход 25 000 төгрөг;

36.1.6.

зохиогчийн эрхийн бүтээл болон зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээлийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход 25 000 төгрөг.

36.2.

Шинэ бүтээлийн патентыг хүчинтэй байлгахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

36.2.1.

эхний 5 жилд 40 000 төгрөг;

36.2.2.

6-10 жилд 60 000 төгрөг;

36.2.3.

11-15 жилд 80 000 төгрөг;

36.2.4.

16-20 жилд 120 000 төгрөг.

36.3.

Бүтээгдэхүүний загварын патентыг хүчинтэй байлгахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

36.3.1.

эхний 5 жилд 40 000 төгрөг;

36.3.2.

6-10 жилд 80 000 төгрөг;

36.3.3.

11-15 жилд 120 000 төгрөг.

36.4.

Барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааг 10 жилээр сунгахад 40 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

36.5.

Патент олгосон шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийг бусдад ашиглуулах болон технологи дамжуулах лицензийн гэрээг бүртгэхэд 20 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

37 дугаар зүйл.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
37.1.

Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах иргэн, хуулийн этгээдийг шалгаруулж, тусгай зөвшөөрөл олгоход 40 000-100 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж хураана.

38 дугаар зүйл.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
38.1.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл хийх үйлчилгээнд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

38.1.1.

шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг түүний шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд тусгах үнийн 0.01 хувиар;

38.1.2.

—

38.1.3.

.

38.1.4.

—

38.1.5.

—

38.1.6.

—

38.1.7.

—

38.1.8.

—

38.1.9.

—

38.1.10.

—

38.1.11.

—

38.1.12.

—

38.1.13.

—

38.1.14.

—

38.1.15.

—

38.1.16.

—

38.1.17.

—

38.1.18.

—

38.1.19.

—

38.1.20.

—

38.1.21.

—

39 дугаар зүйл.Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох, газрын хэвлийг олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
39.1.

Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох, газрын хэвлийг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

39.1.1.

иргэнд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг шинээр олгоход нийслэлд 20 000 төгрөг, аймгийн төвийн сум, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 10 000 төгрөг, бусад суманд 6 000 төгрөг;

39.1.2.

аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг шинээр олгоход нийслэлд 70 000 төгрөг, аймгийн төвийн сум, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 20 000 төгрөг, бусад суманд 10 000 төгрөг;

39.1.3.

иргэн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд нийслэлд 20 000 төгрөг, аймгийн төвийн сум, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 10 000 төгрөг, бусад суманд 6 000 төгрөг;

39.1.4.

аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд нийслэлд 70 000 төгрөг, аймгийн төвийн сум, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт 20 000 төгрөг, бусад суманд 10 000 төгрөг;

39.1.5.

газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад иргэнээс 6 000 төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагаас 12 000 төгрөг;

39.1.6.

газрын дуудлага худалдаа, төсөл шалгаруулах баримт бичиг хүлээн авахад 12 500 төгрөг;

39.1.7.

геологийн судалгаа хийх зориулалтаар ашиглуулахаар газрын хэвлийг олгоход 70 000 төгрөг;

39.1.8.

ашигт малтмал олборлоход зориулан газрын хэвлийг олгоход 1 000 000 төгрөг;

39.1.9.

ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглуулахаар газрын хэвлийг олгоход 70 000 төгрөг;

39.1.10.

Улсын Их Хурлаас гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын хуулийн этгээдэд газрыг тодорхой хугацаагаар түрээс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр ашиглуулахаар шийдвэрлэж, зөвшөөрөл олгоход м² тутамд 2 000 төгрөг;

39.1.11.

дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоход нийслэлд м² тутамд 500 төгрөг, аймагт м² тутамд 100 төгрөг;

39.1.12.

газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээг Иргэний хуульд нийцүүлэн барьцаалсан тухай сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэхэд 10 000 төгрөг;

39.1.13.

иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны тэнцвэрт байдал, хүн амын эрүүл мэнд, мал, амьтан, агаар, ой, ус, ургамалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, тоног төхөөрөмж байршуулах, үйлдвэрийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг газрын дор хадгалах, булах зөвшөөрөл олгоход 950 000 төгрөг.

40 дугаар зүйл.Баримт бичиг баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
40.1.

Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенцийн гишүүн улсад хэрэглэгдэх дотоодын албан ёсны баримт бичгийг төрийн захиргааны төв байгууллагаас баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгоход 8000-20 000 төгрөгийн хураамж хураана.

40¹ дугаар зүйл.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон лавлагаа авахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
40¹.1.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон лавлагаа авахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

40¹.1.1.

барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэхэд 20000 төгрөг;

40¹.1.2.

барьцааны мэдэгдэлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх, бүртгэлийн хугацааг сунгахад 10000 төгрөг;

40¹.1.3.

цахим мэдээллийн сангаас лавлагаа олгоход 5000 төгрөг.

40² дугаар зүйл.Таримал ургамлын сортын бүтээгчийн эрх олгох, эрхийг хүчинтэй байлгахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ
40².1.

Таримал ургамлын сортын бүтээгчийн эрх олгох, эрхийг хүчинтэй байлгахад доор дурдсан хэмжээгээр хураамж хураана:

40².1.1.

сортын бүтээгчийн эрх олгоход 20 000 төгрөг;

40².1.2.

сортын бүтээгчийн эрхийг хүчинтэй байлгахад жил бүр 60 000 төгрөг.”

ГУРАВДУГААР БҮЛЭГБУСАД ЗҮЙЛ
41 дугаар зүйл.Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх
41.1.

Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө:

41.1.1.

тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл;

41.1.2.

патент, зохиогчийн эрхтэй холбогдсон нэхэмжлэл;

41.1.3.

төсвийн байгууллагын нэхэмжлэл;

41.1.4.

төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл;

41.1.5.

гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл;

41.1.6.

шүүхийн зардал төлөх хөрөнгөгүйн улмаас шүүхийн шийдвэр, магадлалаар шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдсөн иргэний нэхэмжлэл;

41.1.7.

гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл;

41.1.8.

цэргийн алба хаагчаас цэргийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гаргасан өргөдөл, нэхэмжлэл;

41.1.9.

хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, баривчилсан, түр саатуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл;

41.1.10.

хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авсан тохиолдолд нөхөн олговор, үнийг төлүүлэхтэй холбогдон гаргасан нэхэмжлэл;

41.1.11.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан нэхэмжлэл;

41.1.12.

төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэл.

41.1.13.

захиргааны хэргийн шүүхэд хандаж нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдийн гаргасан нэхэмжлэл.

41.1.14.

прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл.

41.1.15.

Монголбанкнаас гаргасан нэхэмжлэл.

41.1.16.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас гаргасан нэхэмжлэл.

41.2.

Шүүх хуульд заасны дагуу өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулж, түүнийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх буюу хураамжийн хэмжээг ихэсгэх, багасгах, буцаан олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай? хууль Төрийн мэдээлэл эмхтгэлийн 2002 оны 8 дугаарт нийтлэгдсэн.

хуулийн 57-59 дүгээр зүйлд заасныг үндэслэл болгоно.

41.3.

Дараахь нөхцөлд гадаадын иргэнд олгох визийн хураамжийг чөлөөлөх буюу хөнгөлнө:

41.3.1.

5-10 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 25 хувиар хөнгөлөх;

41.3.2.

10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 50 хувиар хөнгөлөх;

41.3.3.

харилцан адил байх зарчим баримтлан дипломат ангиллын виз олгох болон гадаад улсын төрийн өндөр хэмжээний айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд орж байгаа хүнд олгох визийн хураамжийг чөлөөлөх;

41.3.4.

гадаад орны төр, засгийн албан тушаалтанд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төлөөний нотоор виз олгох хүсэлт тавьсан тохиолдолд визийн хураамжаас чөлөөлөх;

41.3.5.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу визийн хураамжаас чөлөөлөхөөр тохиролцсон бол хэлэлцээрийн дагуу гадаадын иргэнийг визийн хураамжаас чөлөөлөх;

41.3.6.

Монгол Улсын иргэний гадаад улсын харьяатаар төрсөн 16 хүртэлх насны хүүхдийг визийн хураамжаас чөлөөлөх;

41.3.7.

гадаад улсаас Монгол Улсад суугаа болон Монгол Улсаас гадаад улсад суугаа өргөмжит консул, түүний гэр бүлийн гишүүнийг визийн хураамжаас чөлөөлөх;

41.3.8.

Монгол Улсын харьяатаас гарч гадаад улсын харъяат болсон гадаадын иргэнийг визийн хураамжаас чөлөөлөх.

41.4.

Дараахь үйлчилгээг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө:

41.4.1.

давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үрэгдсэн, гэмтсэн баримт бичгийг дахин олгох, магадлагаа, лавлагаа гаргах;

41.4.2.

улсын болон бусдын эрх ашгийг хамгаалах, иргэний үүргээ биелүүлэх, хууль ёс сахиулах, бусдын амь насыг аврах үйл ажиллагааны улмаас амь үрэгдсэн иргэний хөрөнгийн талаар өвлөгчид гэрчилгээ олгох;

41.4.3.

засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлттэй холбогдсон иргэний бүртгэлийн баримт бичигт тэмдэглэл хийх;

41.4.4.

өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд, эцэг, эхэд эд хөрөнгө болон хадгаламжийн дансанд байгаа мөнгийг өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох;

41.4.5.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн.

4.1.1-д заасны дагуу иргэн гэр бүлийнхээ хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан газрын өмчлөх эрхийг бүртгүүлэх;

41.4.6.

төрийн байгууллагад хэрэглэгдэж байгаа холбоонд зориулан радио долгионы зөвшөөрөл олгох;

41.4.7.

—

41.4.8.

батлан хамгаалах хэрэгцээний газрын зөвшөөрөл олгох;

41.4.9.

биеийн давхцахгүй өгөгдлийг /гар, хурууны хээ/ бүртгэх;

41.4.10.

Монгол Улсад Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах, ажил, албан тушаал эрхлэх, гадаадын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд ажиллах болон түүнтэй адилтгах албан тушаал эрхлэхээр 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэний албан хэргээр удаан хугацаагаар оршин суугчийн бүртгэлийн хураамж;

41.4.11.

гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газар ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг Монгол Улсад ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж;

41.4.12.

мэргэжлийн болон шинжлэх ухааны байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн амьтныг сэргээн нутагшуулах үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгох.

41.4.13.

ойжуулалт, ойг нөхөн сэргээх, мод үржүүлэх чиглэлээр ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох;

41.4.14.

төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд байгаль орчны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх;

41.4.15.

түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлагаа, судалгаа хийх үйл ажиллагаа.

41.4.16.

татварын албанаас татварын өр хураах зорилгоор төрийн байгууллагаас гаргуулж байгаа лавлагаа, тодорхойлолт, баримт бичиг баталгаажуулах, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотой үйлчилгээ.

41.4.17.

хүний бэлгийн эрх, эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогчид шүүх эмнэлгийн шинжилгээ хийхэд;

41.4.18.

амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэнд шүүх шинжилгээ хийхэд;

41.4.19.

18 насанд хүрээгүй хүний шүүх шинжилгээг хийхэд.

42 дугаар зүйл.Тэмдэгтийн хураамж төлөх журам, түүнд хяналт тавих
42.1.

Тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлж байгаа эрх бүхий байгууллага бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хураах бөгөөд хураамж авах албан тушаалтныг байгууллагын эрх баригчийн шийдвэрээр томилон ажиллуулна.

42.2.

Шүүхэд нэхэмжлэл гаргагч тэмдэгтийн хураамжийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлж, энэ тухай баримтыг нэхэмжлэлийн хамт ирүүлнэ.

42.3.

Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10 000 төгрөг хүрсэн тухай бүрд дансанд тушааж байна.

42.4.

Энэ хуульд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийн хугацааг сунгахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тухай бүрд нь заагаагүй бол энэ хуульд эдгээр тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрхийг олгоход хураахаар заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг хураана;

42.5.

Энэ хуулийн биелэлтэд Үндэсний татварын алба хяналт тавина.

42.6.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрөлд хамаарах улсын тэмдэгтийн хураамжийг зөвшөөрөл олгох болон сунгах тухай шийдвэр гарсныг мэдэгдсэнээс хойш ажлын гурван өдөрт багтаан төлнө.

43 дугаар зүйл.Тэмдэгтийн хураамжийн тайлан гаргах
43.1.

Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжийн тайланг хагас, бүтэн жилээр гаргах бөгөөд хагас жилийн тайланг жил бүрийн 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд гаргаж өгнө.

43.2.

Энэ хуулийн 43.1-д заасан татварын алба нь тэмдэгтийн хураамжийн тайланг нэгтгэн, хагас жилийн тайланг 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

43.3.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 43.2-т заасан тайланг хянаж, 3 дугаар сарын 05-ны дотор тэмдэгтийн хураамжийн улсын нэгдсэн тайланг гаргана.

44 дугаар зүйл.Тэмдэгтийн хураамжийг буцаан олгох
44.1.

Тэмдэгтийн хураамжийг дараахь тохиолдолд буцаан олгоно:

44.1.1.

тогтоосон хэмжээнээс илүү хураасан;

44.1.2.

энэ хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилгээнээс хураасан;

44.1.3.

үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан;

44.1.4.

данс андуурагдсанаас өөр төрлийн төлбөр хийгдсэн.

45 дугаар зүйл.Тэмдэгтийн хураамжийн талаар гомдол гаргах
45.1.

Иргэн, хуулийн этгээд нь тэмдэгтийн хураамжтай холбогдсон гомдлоо тэмдэгтийн хураамж төлснөөс хойш 14 хоногийн дотор эрх бүхий байгууллага болон шүүхэд гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.

45.2.

Шүүхээс хураасан тэмдэгтийн хураамжийн талаар гарсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээд шатны шүүх нь хянан шийдвэрлэнэ.

46 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
46.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

46.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

47 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
47.1.

Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.